I Карлуш

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Португалын I Карлуш ван

Хаан Карлос нь Хаан Луйс болон Хатан Хаан Мариа Пиагын гэр бүлд төржээ. Хаан Карлос 1889 оны 10 сарын 19нд Хаан суудалд суужээ. Түүний хаан ширээнд байх үед Португал улс эдийн засгын маш хүнд нөхцөлд орж, Португал улс 2 ч удаа дампуурч эдийн засгийн чадваргүй болсон юм. Үүнээс үүдэн нийгмийн дундах нэр хүнд нь ихээр унаж эхэлсэн. 1908 оны 2-р сарын 1-ны өдөр Лисбон хотын төв талбайгаар явж байх үед нь олны дундаас гэнэт буудан алжээ. Энэхүү аллагын ард бүгд найрамдахчуудын хөдөлгөөний Алфредо Коста болон Мануэл Буика нар байжээ.