Microsoft Access
Microsoft Access нь програм хөгжүүлэх болон өгөгдлийн сангаар Microsoft-той холбогдох өгөгдлийн сан удирдах систем юм. Энэ нь Microsoft-н бүрдэл програмуудын нэг бөгөөд үүнд мэргэжлийн болон ахисан түвшний хэвлэлүүд ордог. 2010 оны 5 сарын 12-нд Microsoft Access-н одоогийн загвар нь MS office 2010-т багтаж нийтэд хүрсэн. MS Access 2007 нь үүний өмнөх загвар нь юм. MS Access нь Access Jet Data Base Engine дээр суурилсан өөрийн хэв загвараар өгөгдлийг хадгалдаг програм юм. Энэ нь өөр програмийн мэдээллүүдтэй шууд холбогдож өөртөө мэдээллийг нь оруулж ирэх боломжтой. Хэрэглээний програмыг хөгжүүлэхийн тулд програм хөгжүүлэгчид болон мэдээллэгчид Microsoft Access-г хэрэглэж болно. Харин бүр илүү чадвартай ашиглагчид энэхүү програмыг ашиглан хэрэглээний програм зохиодог. Өөр оффис програмуудын адилаар Visual Basic for Application дээр тулгурлан програмчилагддаг DAO (Data Access Objects), Active X Data Objects болон бусад Active X-н бүрдлүүд багтана. Бичлэгүүд болон өгөгдлүүдийн аргазүй болог шинж чанар нь VBA-н програмын орчинд харагддаг. Мөн VBA кодын аргыг таних боломжтой ба Windows-н удирдах систем ба функцыг дууддаг.
Microsoft Access
Үйлдвэрлэгч: Microsoft корпораци
Анх гарсан: 1.0/1992 он 11 сар
Тогвортой ашиглагдаж буй загвар: 14.0/ 2010 он 4 сар 28
Урьдчилаж нийтэд үзүүлсэн загвар: 2013 beta/2012 он 7 сар 16
Хөгжүүлэлт: Идэвхитэй
Удирдах систем: Microsoft Windows
Ангилал: DBMS
Лиценз: Нийтийн програм хангамжийн өмчийн хэлбэр
Вебсайт: Office.microsoft.com/access