Microsoft
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Анги | Хувьцаат компани (NASDAQ: MSFT) (NYSE: MSFT) (HKEX: 4338) Dow Jones Industrial Average Component S&P 500 Component |
|---|---|
| Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа | Компьютерийн програм хангамж Хэрэглээний электроник Дижитал түгээлт Компьютерийн техник хангамж Видео тоглоом IT зөвлөгөө Онлайн зар сурталчилгаа Жижиглэн худалдаа |
| Үүсгэн байгуулагдсан | Альбукерке, Нью-Мексико 1975 оны 4 сарын 4 |
| Үүсгэн байгуулагч(ид) | Билл Гейтс Пол Аллен |
| Удирдах байр | One Microsoft Way Redmond, Washington, United States |
| Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
| Удирдах хүмүүс | Стив Баллмер (CEO) Брайан Кевин Турнер (COO) Билл Гейтс (дарга) Рэй Оззи (CSA) Крэйг Манди (CRSO) |
| Бүтээгдэхүүнүүд | Microsoft Office Microsoft Windows Xbox Xbox 360 Zune |
| Орлого | ▲ $62.484 тэрбум (2010) |
| Үйл ажиллагааны орлого | ▲ $24.098 тэрбум (2010) |
| Ашиг | ▲ $18.760 тэрбум (2010) |
| Нийт хөрөнгө | ▲ $86.113 тэрбум (2010) |
| Нийт хувьцааны мөнгөн дүн | ▲ $46.175 тэрбум (2010) |
| Ажилчид | 89,000 (2010) |
| Цахим сүлжээ | Microsoft.com |
Майкрософт Корпораци (Microsoft Corporation) нь АНУ-ын Вашингтон дахь Редмонд хотод төвтэй олон улсын компани юм. Голдуу компьютертэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, үйлдвэрлэдэг. Анх 1975 оны 4 сарын 4-нд Altair 8800 компьютерт зориулан BASIC interpreter хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн үйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар Microsoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-н ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисийн цогц програмын зах зээлд Microsoft Office-р тэргүүлэх болов.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Microsoft - зураг, дуу, бусад юмс |