Абрахам Линкольн
Абрахам Линкин | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улсын 16 дахь ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1861 оны 3 сарын 4 – 1865 оны 4 сарын 15 | |
Vice President | Ханнибал Хэмлин Эндрью Жонсон |
Өмнөх | Жэймс Буканан |
Дараах | Эндрью Жонсон |
Member of the U.S. House of Representatives from Иллиной's 7 district | |
Албан тушаал хашсан 1847 оны 3 сарын 4 – 1849 оны 3 сарын 4 | |
Өмнөх | Жон Хенри |
Дараах | Томас Харрис |
Member of the Иллиной House of Representatives | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1809 оны 2 сарын 12 АНУ, Кентакки, Ходженвилл |
Нас барсан | 1865 оны 4 сарын 15 (56 насалсан) АНУ, Вашингтон, Питерсон Хаус |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс Сан Марино[1][2][note 1] |
Улс төрийн нам | Бүгд Найрамдах (1854–1865) Нэгдсэн Эвлэл (1864–1865) |
Бусад улс төрийн харьяалал | Виг (1854 оноос өмнө) |
Эхнэр, Нөхөр | Мэри Тодд |
Хүүхэд | Роберт Эдвард Виллиам тэд |
Мэргэжил | Хуульч |
Гарын үсэг | |
Цэргийн алба | |
Салбар | Иллинойн цэргийн тойрог |
Алба хаасан жил | 1832 |
Цол | Ахмад |
Тулаан/дайн | Хар Шонхорын дайн |
Абрахам Линкольн (буюу Авраъам; Англи: Abraham Lincoln, 1809 оны 2 сарын 12 - 1865 оны 4 сарын 15) -16 дахь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг 1861 оны 3-с 1865 оны 4-р сарын 14-нд буудуулж алуулах хүртлээ хашсан бөгөөд Бүгд Найрамдахчуудын намаас сонгогдсон анхны төрийн зүтгэлтэн, америкийн үндэсний баатар юм.
Тэрээр ядуу фермерын гэр бүлд төрсөн. Бага наснаасаа биеийн хүчний ажил хийж эхэлсэн байдаг. Гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод жил гаруйн хугацаанд сургуульд суран уншиж, бичиж сурч улмаар номонд дуртай болсон байна. Нас биед хүрснийхээ дараа тэрээр бие даасан амьдралаа эхлүүлж, өөрөө бие даан боловсрол эзэмшиж, шалгалт өгөн улмаар тэнцэж хуулийн дадлага хийх боломжтой болсон байна.
Боолчлолыг шинэ америкийн нутаг дэвсгэрт өргөжүүлэхийг эсэргүүцэгчийн хувьд тэрээр Бүгд найрамдах намыг байгуулах санаачлагчдын нэг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдож, 1860 оны сонгуульд ялалт байгуулсан байна.
Түүний ерөнхийлөгчийн үйл ажиллагаа АНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, боолчлолыг устгахад хүргэсэн. Линкольн хэд хэдэн өрсөлдөгчөө Засгийн газарт оруулж, нэг зорилгын төлөө ажиллахад хүргэж чадсан байна. Ерөнхийлөгч Их Британи болон Европын бусад орнуудыг дайны туршид хөндлөнгөөс оролцуулахгүй байж чадсан. Түүнийг Ерөнхийлөгч байх үед Америкийн зүүн мужуудыг баруун эрэгтэй холбосон -тив дамнасан төмөр зам баригдсан байна.
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ The Government of San Marino, in a March 29, 1861 letter from the Captain Regents, offered Lincoln honorary citizenship. On May 7, 1861, Lincoln accepted the offer by responding, “Although your dominion is small, your State is nevertheless one of the most honored, in all history.”
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Office of the Historian - Countries - San Marino". History.state.gov. Татаж авсан: 2012-07-05.
- ↑ "FACTBOX: Five facts: Most Serene Republic of San Marino". Reuters. Татаж авсан: 2012-07-05.
- Абрахам Линкольн
- АНУ-ын ерөнхийлөгч
- АНУ-ын төлөөлөгчдийн танхим дахь Иллинойн гишүүн
- Иллинойн төлөөлөгчдийн танхимын гишүүн
- Виг Намын гишүүн (АНУ)
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- Америкийн иргэний дайны хүн
- Аллагын хохирогч
- Хүн амины хэргийн хохирогч
- АНУ-ын өмгөөлөгч
- 19-р зууны улс төрч
- Халз тулалдааны хүн
- Америкчууд
- 1809 онд төрсөн
- 1865 онд өнгөрсөн