Jump to content

Инфографик: Засвар хоорондын ялгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Data Visualization}} right|thumb|A [[Washington Metro subway map]] '''Мэдээллийн график''' буюу '''инфогра..."
(Өөрчлөлт алга)

12:58, 20 Арванхоёрдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Загвар:Data Visualization

A Washington Metro subway map

Мэдээллийн график буюу инфографик нь өгөгдөл, мэдээлэл, мэдлэгийг товч тодорхой зураглалаар харуулдаг дүрслэл.[1][2] Эдгээр нь графикийг хэрэглэн хүний харааны системийн хэв маяг чиг хандлагыг ойлгох чадварыг сайжруулдаг.[3][4] Мэдээллийн дүрсжүүлэлт, өгөгдлийн дүрсжүүлэлт, статистикийн график, мэдээллийн загварууд нь үүнтэй төстэй. .[2] Инфографик сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийг хамардаг болсон ба бусад дүрслэлийг бодвол уншигчдын мэдлэгээс бага хамаардаг. Өмнө нь Isotypes мэдээллийг нийтэд түргэн дамжуулдаг жишээ байсан.

Тойм

Сүүлийн үед инфографикийг бүтээх хялбар арга, үнэгүй хэрэгсэлүүдээс хамаарч хүн амын дийлэнх нь үүнийг хийх боломжтой болсон. Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүд дэлхий даяарх олон хүнд өөрийн инфографикийг түгээх боломжийг олгосон. Өнөө үед үүний хэрэглээ ихээр өргөссөн.

Сонин хэвлэлд инфографикийг ихэвчлэн цаг агаар, газрын зураг, кадастрын зураг, өгөгдлийн нэгтгэл зэргийг харуулахад ашигладаг. Одоо үеийн газрын зургууд чиглэлийн мэдээлэл, замуудын огтлолцол, тэмдэглэлт газрууд зэрэг олон төрлийн мэдээллийг агуулдаг. Washington Metro London Underground, зэрэг нь нийтийн тээврийн газрын зургын том жишээ. Хүлээлгийн танхим зэрэг олон нийтийн газруудад ихэвчлэн стандартчилсан тэмдэглэгээ ба хялбаршуулсан газрын зургууд байдаг.

Edward Tufte өөрийн The Visual Display of Quantitative Information номондоо график дүрслэлийг дараах байдлаар тодорхойлсон. {{Cquote|Өгөгдөлийг харуулах

  • Уншигчын анхаарлыг аргачлал, график болон бусад зүйлсээс илүү агуулгад татах
  • Хэлэх гэсэн зүйлээсээ гажуудхаас зайлсхийх
  • Жижиг хэсэгт олон тоо бичих
  • Өгөгдлүүдийг уялдаа холбоотой байлгах
  • Олон өгөгдөлийг харьцуулах боломж бий болгох
  • Өгөгдлийг үе шаттайгаар харуулах
  • Шалтгаан, судалгаа, тооцоолол, чимэглэл зэргийг өгөгдөлтэй уялдуулах


Tools

Инфографикийг шугамтай цаас, харандаа, тодруулагч, шугам зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийх боломжтой. Гэсэн хэдий ч одоо үед илүү хурдан, амар арга болох програм хангамжаар хийх нь ихэссэн. Тэднийг зориулалтын вэбсайт болон хэрэгсэлүүдийн тусламжтай хийх боломжтой болсон.

Инфографикийг шугамтай цаас, харандаа, тодруулагч, шугам зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийх боломжтой. Гэсэн хэдий ч одоо үед илүү хурдан, амар арга болох програм хангамжаар хийх нь ихэссэн. Тэднийг зориулалтын вэбсайт болон хэрэгсэлүүдийн тусламжтай хийх боломжтой болсон.[баримт хэрэгтэй] Диаграмуудыг зураг зурах боломжтой програм хангамжыг татаж эсвэл онлайнаар ашиглан зурах боломжтой. Хэрэглэгчид диаграмаа эхлүүлэхийн тулд бэлэн загваруудаас ашиглах боломжтой. Мөн өөр олон онцгой дүрслэлүүдийг гаргах аргууд байдгийн нэг нь хэрэглэгчийн ухаалаг утсан дээрх зургыг дүрслэх боломж байдаг.


References

  1. Doug Newsom and Jim Haynes (2004). Public Relations Writing: Form and Style. p.236.
  2. 2.0 2.1 Mark Smiciklas (2012). The Power of Infographics: Using Pictures to Communicate and Connect with Your Audience.
  3. Heer, J., Bostock, M., & Ogievetskey, V. (2010). A tour through the visualization zoo. Communications of the ACM, 53(6), 59-67.
  4. Card, Scott (2009). Information visualization. In A. Sears & J. A. Jacko (Eds.), Human-Computer Interaction: Design Issues, Solutions, and Applications (pp. 510-543). Boca Raton, FL: CRC Press.

Further reading


Загвар:Visualization Загвар:Portal bar