Ёшиока Юи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Yui the MTV Music Awards 2006.jpg

Юи (yui) хэмээх тайзны нэрээр уран бүтээлээ туурвидаг Ёшиока Юи нь 1987 оны 3-р сарын 26 нд Япон улсын Фүкүока хотод мэндэлжээ. Тэрээр Японы дуучин бөгөөд дууны үг бичигч, олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглодог ба кино жүжигчин юм. Тэрээр одоогоор Studio seven Recordings гэрээ хийн, авьяаслаг агентлаг болох Stardust Promotion–той хамтран ажиллаж байна. Дунд сургуулийн 3 дахь жилээс ээжийнхээ нөлөөгөөр YUI нь өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг бичдэг болов. Энэ түүнд их сургуульд байх үеэс дууны үг бичиж эхлэхэд нь тусалжээ. Их сургуульд байх үеэсээ сургалтын төлбөрөө төлөхийн тулд цагийн ажил хийдэг байв. Үргэлж завгүй байдаг байсан ба дуу хөгжмөөс холдож эцэст нь тэр өвчтэй болов. Эмнэлэгт байхдаа түүний хөгжимд дурлах хүсэл нь дийлж, сургууль болон дуу хөгжим хоёр зэрэгцэн орших нь түүнд хэцүү байв. Эмнэлгээс гаран явж байхдаа гудамжны амьд хамтлаг болох Bianco Nero хамтлагийн тоглолтын сүүлийн хэсэгтэй дайралдсан нь түүний дуу хөгжмийн замналд ихээхэн түлхэц өгсөн юм. Bianco Nero хамтлаг нь удалгүй YUI –д хөгжмийн хувийн сургуульд элсэн ороход зуучлан өгч, тэрээр их сургуулиа хаян, төрөлх хот Фүкүокадаа дууны үг бичин гитар тоглон шаргуу сурч эхлэв. Мэргэжлийн дуучин болох зорилго тавин, Фүкүока дахь Тэнжин метроны буудлын орох хаалганд гитар тоглон дуу дуулдаг болов. Ингэж гудамжинд дуу дуулдаг байсан нь өөрийн ичимхий зангаа дийлэхэд нь тус болов. 2004 оны 3 сараас эхлэн Sony Music Japan-д элсэн орсноор мэргэжлийн дуучин болох гараа нь эхэлжээ. Юи 2006 онд "Нарны дуу" (タイヨーのうた, Taiyō no Uta) хэмээх кинонд тогложээ.