АНУ-ын Агаарын цэргийн хүчин
АНУ-ын Агаарын цэргийн хүчин (англи. United States Air Force (USAF))- Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчний нэг салбар юм. Ажиллагсдын болон нисэх онгоцны тоогоор дэлхийн хамгийн том Агаарын хүчин юм. Цэргийн харьяа салбаруудын дунд стратегийн пуужингийн хүчин, цэргийн сансрын хүчин, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин, тусгай хүчин гэх мэт ордог байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчин нь дэлхийн 2-р дайн дууссаны дараа буюу 1947 оны 9-р сарын 18-нд одоогийн байдлаар байгуулагдсан. Энэ хүртэл тэд АНУ-ын Армийн нэг бүрэлдэхүүн хэсэг байсан.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Агаарын цэргийн хүчин нийт бүрэлдэхүүн-491,325 үүнээс үндсэн ажилтан -320.037нөөц цэрэг- 66,406, туслах ажилтан-104,882 байдаг ажээ. Мөн 5309 нисэх онгоцтой байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний захиргааны бүтэц нь АНУ-ын Үндсэн хуулиар тодорхойлогддог бөгөөд Агаарын цэргийн хүчний хэлтэс, штаб, 11 томоохон командлал, 27 командлалын агентлаг, үүнд 17 захиргаа, 7 төв, 3 төв агентлаг багтдаг байна.
Агаарын цэргийн хүчний захиргааны болон улс төрийн удирдлагыг Агаарын цэргийн хүчний сайд гүйцэтгэдэг.
Удирдлага
АНУ-ын Агаарын цэргийн сайд- Фрэнк Кендалл, АНУ-ын Агаарын цэргийн Жанжин штабын дарга-Чарльз Браун, АНУ-ын Агаарын цэргийн Жанжин штабын орлогч дарга- Дэвид Олвин.