АНУ-ын радио

АНУ-д 1900 онд зохион бүтээгч Режинальд Фессен, Ли де Форест радио туршилт хийжээ. 1906 оны зул сарын баярын өмнө Режинальд америкийн Массачусетс мужийн Бренд Рок дахь урлангаасаа хүний дуу хоолой, хөгжмийн аялгууг эфирт цацжээ. Тэр туршилт хийхээсээ 3 хоногийн өмнө далайд аялаж байгаа нэг усан онгоцны багийнханд цахилгаан явуулж тодорхой цагт миний дамжуулах дохиог хүлээн авч хариу мэдэгдэхийг хүссэн байна. Болзсон хугацаанд далайд аялаж байсан усан онгоцны холбоочин Массачусетс мужаас дамжуулсан хөгжим, зул сарын баярын мэндчилгээг хүлээн авч сонсжээ. 1908 онд Францын Эйфелийн цамхагаас америкийн зохион бүтээгч Ли де Форест пянзний бичлэгийг агаарын долгионоор цацжээ. 1910 онд Ли де Форест Нью-Йоркийн “Метрополитен” театраас дуурийн дуучин Энрико Карузогийн дуулахыг эфирт дамжуулжээ. Гэвч Фессендесен, Ли де Форест нарын хэн нь ч байнга нэвтрүүлэг явуулдаг радио станцийг байгуулж чадаагүй юм. 1920 оны 11 дүгээр сарын 2-нд АНУ-ын “Вестингауз” компанийн инженер Френк Конрад Питсбург хотод радио нэвтрүүлэг явуулах анхны лицензийг авсан байна. 1919 оныг хүртэл АНУ-д радио нь өргөн олон түмнийг хамарч чадаагүй байна. Учир нь радиогийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар хөгжөөгүй байсантай холбоотой. Дараа нь АНУ-д радиогийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрчээ. Үүний дараа АНУ-д радиостанцийн тоо нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл радиогийн салбар АНУ-д эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. АНУ-ын радио, телевизийн хөгжилд Орос гаралтай инженер, зохион бүтээгч Дэвид Сарнов үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр АНУ-ын радио корпорацийг амжилттай удирдан ажиллаж байлаа. Орос гаралтай Дэвид Сарновын удирдлагаар 1926 оны 9 дүгээр сарын 9-нд “Женерал Электрик”, “Вестингауз”, “RCA” оролцсон Үндэсний нэвтрүүлгийн компани “NBC” байгуудагджээ. Энэ сүлжээ нь эгнээндээ 24 арилжааны радио станцийг багтаажээ. 1927 оны 1 дүгээр сарын 27-нд Коламбия Броадкастинг систем “CBS” нээгдсэн юм. 1930 онд 6000 радио станц ажиллаж байсан бол нийт өрх айлын 40 хувь нь радио гэртээ сонсдог болжээ. 1927 онд радиогийн тухай хууль батлагдсан юм. Энэ хуулиар радио станцуудын үйл ажиллагааг зохицуулах болсон юм. АНУ ын холбооны комисс нь радиогийн техникийн асуудал, долгион хуваарилах, радио станцид зөвшөөрөл өгөх асуудлыг хариуцах болжээ. 1934 онд Мючуал Броадкастинг систем “MBC”, Американ Броадкастинг компани “ABC” тулгийн чулуугаа тавьжээ. Энэ томоохон сүлжээ нь АНУ ын радиогийн өнгө төрхийг тодорхойлох болсон юм. 1967 онд АНУ ын Конгерсс олон нийтийн Паблик Броадкастинг систем “PBS” байгуулах хууль гаргажээ. 1985 онд америкийн хэвлэлийн магнат Рупэрт Мердокийн “FOX” сүлжээ нээгдсэн юм.

1934 онд байгуулагдсан Холбооны хороо нь электрон хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулах төрийн байгуулга юм. Радиогийн “алтан үе” нь АНУ-ын хувьд XX-р зууны 30 аас 40 оны үе байсан юм. АНУ ын радиогоор симфони хөгжмийн концерт, драмын болон дуулалт жүжиг дамжуулж байлаа. NBS сүлжээ өөрийн симфони найрал хөгжмийн баг бүрдүүлсэн нь тухайн үедээ шинэлэг үзэгдэл болж байв. Америкийн радио дэлхийн 2-р дайнаас өмнө сонгодог урлагийг их сурталчилжээ. Боб Хоуп, Жек Бенни, Фред Аллен, Жимми Дюерант гэх мэт авъяаслаг хүмүүсийн ачаар шоу нэвтрүүлэг радиогийн шоу нэвтрүүлэг ч сонсогчдийг байлдан дагуулж байлаа. Харин 1950 он гэхэд АНУ ын нийт хүн амын 95 хувь нь радио сонсох боломжоор хангагдсан байна. АНУ-д хэвлэлийн салбарийн өрсөлдөөний үеэр томоохон хэвлэлийн компани радио станц худалдан авах, эсвэл хамтан түншийн байдлаар ажиллах гэрээ хийж үзэгдэл түгээмэл байлаа. 40-од оны үед АНУ-ын нийт радиогийн 40 хувь нь хэвлэлийн компанитай ямар нэг байдлаар холбоотой болсон байжээ. 1960 аад оноос Америкт телевиз эрчимтэй хөгжсөнөөр радиогийн алтан үе шувтарчээ. Гэвч 60-аад оноос хойш Америкийн радио төрөлжсөн нэвтрүүлэг явуулах болжээ.

Stub icon

Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.