АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академи

Үндэсний Шинжлэх ухааны академи, АНУ-ын Вашингтон, Колумби тойрог.

АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академи (англи. The National Academy of Sciences товч. NAS) —1863 оны 3-р сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны гарын үсэг зурж баталгаажуулсан АНУ-ын Конгрессын шийдвэрээр байгуулагдсан АНУ-ын шинжлэх ухааны тэргүүлэх бөгөөд ашгийн бус болон төрийн бус байгууллага юм.

АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академи нь Үндэсний Инженерийн Академи (англи. National Academy of Engineering, товч. NAE) болон Үндэсний Анагаах Ухааны Академи (англи. National Academy of Medicine товч.NAM) -ийн хамт Үндэсний Шинжлэх Ухаан, Инженерчлэл, Анагаах Ухааны Академийн нэг хэсэг юм.

Мөн Үндэсний академиуд нь олон нийтийн ач холбогдолтой асуудлаар эсвэл АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр төрийн бодлого хэрэгжүүлэхэд зөвлөх, судалгааны хүрээлэнгүүд бөгөөд төвүүдэд болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөх үүрэгтэй ажилладаг байна.

2022 оны байдлаар тус академи 2,493 бүрэн эрхт гишүүнтэй бөгөөд 491 гадаад гишүүнтэй, тэдгээрийн 190 орчим гишүүд Нобелийн шагналтнууд юм. Шинэ гишүүдийг хуучин гишүүдийн нууц санал хураалтаар бүх насаар нь сонгодог. Шинжлэх ухааны гавъяаг хүлээн зөвшөөрөх хамгийн хүндтэй бэлгэдлийн нэг бол академичаар сонгогдох явдал байдаг юм.

АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академи нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн (ISC) гишүүн 135 байгууллагын нэг юм. Хэдийгээр улсын болон орон нутгийн шинжлэх ухааны академитай албан ёсны харилцаа байхгүй ч албан бус холбоотой ажилладаг байна. Үндэсний академийн гишүүдээс сонгогдсон таван ажилтан (ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, дотоод хэргийн нарийн бичгийн дарга, олон улсын нарийн бичгийн дарга, нярав) болон 12 Зөвлөлийн гишүүнээс бүрдсэн 17 гишүүнтэй Зөвлөл академийг идирддаг байна. АНУ-ын Засгийн газрын агентлагууд академийн үйл ажиллагааны 85 орчим хувийг санхүүжүүлдэг. Үлдсэн 15 %-ийн санхүүжилтийг Холбооны Засгийн газар, хувийн сангууд, аж үйлдвэрийн бусад байгууллагуудаас авдаг юм.