Аврил Лавин

Аврил Рамона Лавин (Англи: Avril Ramona Lavigne, 1984 оны 9 сарын 27-нд төрсөн) нь Канадын алдартай дуучин, ая зохиогч юм. Тэрээр Belleville, Ontario-д төрсөн боловч бага насаа Napanee, Ontario- өнгөрүүлжээ. 15 настайдаа Шаниа Твэйн-тэй нэг тайзан дээр гарж байсан, 16 настайдаа Arista(одоо RCA Records) рекордстой гэрээ хийж байжээ. Тэрээр 2002 онд 17 настайдаа Let Go цомогоороо дебют хийж гарж ирсэн, уг цомог нь дэлхий даяар 16 сая орчим хувь, АНУ-д 6 сая орчим хувь борлогдож байжээ. Түүнийг амжилтад хүргэсэн дуу болох Complicated нь дэлхий даяар олон топ арав жагсаалтад бичигдэж байв. Лавины хоёр дахь цомог болох Under My Skin нь 2004 онд гарч, US Billboard 200-г тэргүүлэв. Гурав дахь цомог болох The Best Damn Thing нь 2007 онд гарч, UK Albums Chart-ыг мөн л тэргүүлсэн бөгөөд уг цомогт орсон дуу Girlfriend нь түүний шилдэг дуунууд болох Complicated, Sk8er Boi, I'm With You, My Happy Ending зэргийн адил амжилт гаргаж дэлхийн шилдэг дуунуудыг тэргүүлж байв. Тэрээр одоо 2010 онд гаргах гэж байгаа цомог дээрээ ажиллаж байгаа. 2010 онд гарсан Тим Бартоны "Alice in Wonderland" (Алиса Гайхамшгийн Оронд) киноны соундтрак болох Алис-ыг дуулсан.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Аврил Лавин – Викимедиа дуу дүрсний сан