Jump to content

Агаарын бөмбөлөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Агаарын бөмбөлөг нь нисэх онгоцны нэг төрөл юм. Бөмбөлгийн доторх агаарыг халааснаар (ихэвчлэн галаар) дээш хөөрдөг.


Халуун агаарын жин нь ижил хэмжээтэй хүйтэн агаараас хөнгөн байдаг ажээ. Учир нь халуун байх тусам агаар дах жижиг хэсгүүдийн хөдөлгөөн хурдсаж бага нягтшилтай болгодог. Энэ савтай усан доторх агаарын бөмбөлөг шиг агаарт хөөрдөг гэсэн үг юм. Халуун хүйтэн агаарын ялгаа их байх тусам нягтралын ялгаа ихсэж бөмбөлөг илүү хүнд жинг даах чадалтай болно. Энэ нь та хүйтэн өдөр агаарын бөмбөлөгт суувал илүү тохиромжтой гэсэн үг юм.


Агаарын бөмбөлөг нь хамгийн анхны амжилттай болсон хүнийг агаарт хөөргөх технологи бөгөөд хамгийн анхны агаарын бөмбөлгийг Montgolfier-ын ах дүүс зохион бүтээсэн агаад 1783 оны 11 сарын 21 нд Парис хотноо анх хөөрч байжээ. Монголд Баруунхараа-Зүүнхараа чиглэлд 1977 онд анх хөөрч байжээ.

Aгаарын бөмбөлгийн анхны загвар нь хятадын тэнгэрийн дэнлүү байсан бөгөөд Шу ханийн хаант улсын Жугэ Лянь ”Гурван хаант улс”-н үед цэргийн дохио болгож ашиглаж байжээ. Мөн Монголчууд Польш руу дайрах үе буюу Легницагийн тулаанд ашигласан нь барууны ертөнцийн анхны агаарын бөмбөлөг байв.

Хамгийн өндөрт ниссэн агаарын бөмбөлөг: 2005 оны 11 сарын 26 ны өдөр Вижайпат Синганиагийн хөөргөсөн агаарын бөмбөлөг 21027 м өндөрт хүржээ.

Хамгийн удаан ниссэн агаарын бөмбөлөг: 1991 оны 01 сарын 15 нд Японоос Канадын зүүн хойг хүртэл 7671 км аялжээ.