Jump to content

Агаарын чанарт нөлөөлөх байдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор сүүлийн жилүүдэд Монгол орны зарим нутагт жилийн агаарын дундаж температур нэмэгдэж дулаарах, жилд унах хур тунадасны хэмжээ багасах хандлага ажиглагдаж байна.

Сүүлийн 70 шахам жилийн дотор Монгол орны нутаг дэвсгэр дээрх жилийн дундаж агаарын температур 2.14*C-аар дулаарчээ. Өвлийн хур тунадас ерөнхийдөө нэмэгдэж, харин дулаан улирлын болон зуны хур тунадас буурч байна. Хур тунадасны өөрчлөлтийг нутаг дэвсгэрийн хувьд ялган авч үзвэл 1961 оноос хойш дулаан улирлын болон зуны хур тунадас Алтайн уулсын салбар, Алтайн чанад говь, нутгийн зүүн өмнөд хязгаараар ялимгүй өссөн, бусад бүх нутгаар жил тутам 0.1-0.2 мм-ийн хурдтай буурч байна. Дээрх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайших, цөлжих хандлага Монгол орны нутаг дэвсгэрийг хамрах боллоо.

Хуурайших, цөлжих явцад өртсөн бүс нутагт орших уурхайнуудад өрөмдлөг, тэсэлгээ хийх, ашигт малтмалыг ачих, тээвэрлэх явцад болон уурхайн овоолго байгуулах үед салхины нөлөөгөөр тоосжилт үүсэж, агаарын чанарыг бууруулах нөлөөлөл гардаг.

Говь цөлийн бүсэд ашигт малтмалын олборлолт, тээвэрлэлтийн явцад боссон шороо тоос нь агаарын чанар, хүрээлэн буй орчны эрүүл ахуйн нөхцөлийг эрс доройтуулж байгаа нь тус бүс нутгийн байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудал болж байна.