Jump to content

Агаарын шүүлтүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Машины агаарын шүүгч

Агаарын шүүгч нь нарийн хиймэл хялгасан бүтэцтэй эсгий хэлбэрийн хийцтэй, тоос, хог, бактер, харшил үүсгэгчдийг шүүн цэвэрлэж, агаарыг хүний эрүүл мэндэд зориулж цэвэрлэх зориулалтын шүүдэг хэрэгсэл юм. Химийн агаарын шүүгч нь химийн урвалаар буюу каталистаар хордсон агаарыг урвалжуулж цэвэрлэдэг тусгай шүүлтүүрийн технологи болно. Эдгээр шүүгч нь хүн ажиллаж амьдардаг бүх төрлийн байшингуудад ба нарийн техникийн хөдөлгүүрийн агаарын урсгалын голд нь байрлаж агаарыг шүүдэг. Мөн тусгай төмөр ялтсуудийг тогтмол гүйдэлд оруулж нарийн тоосыг соронздож шүүдэг агаарын шүүлтүүрүүд гэр ахуйд нэвтэрч байна. Дотоод шаталтат хөдөлгүүрүүдэд цаасан шүүлтүүр, порлон, даавуун шүүлтүүрүүд ашигладаг.


Шүүлтүүрийн ангилал

[засварлах | кодоор засварлах]

Европын Нормчиллын стандартаар дараах шүүлтийн зэрэглэлийг баримталдаг: [1]

Хэрэглээ Зэрэг Ажиллагаа Ажиллагааны шалгуур Шүүгдэх ширхгийн хэмжээ микрометрээр 100% хүртэл шүүх Шалгалтын стандарт
Энгийн шүүгч G1 65% Дундаж >5 µm BS EN779
G2 65–80% Дундаж >5 µm BS EN779
G3 80–90% Дундаж >5 µm BS EN779
G4 90%– Дундаж >5 µm BS EN779
2догч шүүгчид F5 40–60% Дундаж >5 µm BS EN779
F6 60–80% Дундаж >2 µm BS EN779
F7 80–90% Дундаж >2 µm BS EN779
F8 90–95% Дундаж >1 µm BS EN779
F9 95%– Дундаж >1 µm BS EN779
Хагас Hepa H10 85% Дээд шүүлт >1 µm BS EN1822
H11 95% Дээд шүүлт >0.5 µm BS EN1822
H12 99.5% Дээд шүүлт >0.5 µm BS EN1822
Hepa H13 99.95% Дээд шүүлт >0.3 µm BS EN1822
H14 99.995% Дээд шүүлт >0.3 µm BS EN1822


  1. "Шүүлтүүрийн зэрэглэл". Filtration Engineering Ltd. Эх хувилбараас архивласан: 2011-12-21. Татаж авсан: 2012-04-15.