Агаарын эсэргүүцлийг бууруулах систем

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тохируулах боломжтой арын жигүүр (дээд талын зурагт нээлттэй, доод талд хаалттай), Ред Булл RB7

Агаарын эсэргүүцлийг бууруулах систем (англ. Drag Reduction System товчоор: DRS), ярианы хэлэнд ихэнхдээ арын хөдөлгөөнт жигүүрийг нэрлэх ба энэхүү техникийг 2011 оны Формула-1-ийн ДАШТ-ээс ашиглах болсон. Формула-1-д энийг хэрэглэсэн тохиолдолд ихэвчлэн гүйцэж түрүүлэх боломжийг олгоно. Ингэхдээ арын жигүүрийн хөдөлгөөнт хэсгийг гидравликаар хөдөлгөн хавтгай байрлалд шилжүүлэн нээх ба үр дүнд нь шулуун зам дээр агаарын эсэргүүцэл бууран, өндөр хурд авах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Формула 1 дэх дүрэм[засварлах | edit source]

Энэ системийг ОУАХ-ноос уралдааны зам дээр тодорхой хэмжилтийн цэгээс эхлэн урд талын тэрэгтэй нэг секундын дотор зайтай байгаа тохиолдолд зөвхөн нисгэгч өөрөө ажиллуулах дүрэмтэй. Ингээд тогтоож өгсөн замын хэсэгт уг системээ идэвхжүүлэн өндөр хурдтайгаар урдаа яваа тэргийг гүйцэж түрүүлэх боломжтой юм.[1] Нисгэгч тоормосны гишгүүр дээр гишгэнгүүт уг систем нь автоматаар идэвхгүй болно. Нойтон зам дээр аюулгүй байдлын үүднээс уг системийг ашиглахыг зөвшөөрдөггүй.[2]

Эшлэл[засварлах | edit source]

  1. „DRS: Der indirekte Freistoß der Formel 1“. Motorsport-Total.com, 16. Дөрөвдүгээр сар 2011, хандсан 16. Дөрөвдүгээр сар 2014.
  2. “FIA bans wet moveable wings use” (Autosport.com am 25. März 2011)