Jump to content

II Агесилай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Агесилай II-с чиглүүлэгдэв)

II Агесилай нь (Англи хэл:Agesilaus II) (МЭӨ 444 оны орчимд төрж, МЭӨ 360 онд Кирене дэх Киренайка хотод нас барсан.) Спартын хаан (МЭӨ 399 – МЭӨ 360) бөгөөд Грек дэх Спартын засаглалын эриний (МЭӨ 404 – МЭӨ 371) турш Спартын армийг удирдсан жанжин юм. Эврипонтид ургийн удам тэрээр Спартын хааны титмийг Лисандерийн туслалцаатайгаар авах үед Спарт Перстэй дайтаж байв. Тэрээр Фиви, Афин, Арго ба Коринф хот улсуудын холбоотой дайтаж ялсан боловч Төв Грект амжилт олсонгүй. МЭӨ 394 онд Спартын флот Персийн флоттой хийсэн тулалдаанд ялагджээ. Агесилай Беотийн холбоог тарааж чадсан ч Беотийн холбоо (МЭӨ 371) ба Фиви (МЭӨ 370, 361) хот улстай хийсэн олон тулалдаануудын эцэст Спартын Грек дэх ноёрхол төгсгөл болсон байна. Тэрээр Египетийг Персийн эзэнт гүрнээс хөлсөөр хамгаалсны дараа төрөлх Спартад буцах замдаа нас эцэслэжээ.