Афин

Афин (грек. Αθήναι буюу Αθήνα, эртний грек. Ἀθῆναι [atʰɛ̂ːnai̯]) нь Грек улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Аттика мужид оршдог Грекийн эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, улс төр, соёл урлагийн төв юм. Афин нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд 3,000 орчим жилийн түүхтэй. Тус хотыг Эртний Грекийн хот-улсыг ивээн тэтгэгч гэгээнтэн байсан дайн ба мэргэн ухааны Афина бурханы нэрээр нэрлэжээ. Европын гүн ухааны үндэс суурийг тавьсан гүн ухаантан Сократ, Платон, Аристотель, жүжгийн үндэс болсон эмгэнэлт жүжиг зохиолгч Эсхил, Софокл, Еврипид нарын нэрс энэ хоттой шууд холбоотой бөгөөд Эртний Афины улс төрийн тогтолцоо нь ардчилал байжээ.
Афины захиргаа доорх 39 км² газар нутагт 2001 оны байдлаар 745,514 хүн амьдарч байна. Афины хотын хүн ам нь 2005 оны байдлаар 3.37 сая хүн амтай байжээ. 2021 оны байдлаар Афин хот дагуул хотуудтайгаа бүхэлдээ 412 км² бөгөөд 3.059.764 хүн амтай байв. Афин Их Хотын Бүсийн (Larger Urban Zone, LUZ) хүн ам нь Европын холбоо дахь LUZ-уудаас наймд жагсдаг. Афин нь маш хөдөлгөөнтэй, олон орны иргэд амьдардаг газар. Одоогоор Европын Холбооны тэргүүлэгч бизнесийн төвүүдийн нэг болж хөгжсөөр байна. 2008 оны UBS-ын судалгаагаар дэлхийн 32 дахь баян хотоор шалгарчээ.
Сонгодог Афин хот нь их хүчирхэг хот-улс байв. Соёл урлаг, эрдэм мэдлэг, гүн ухааны төв байсан бөгөөд Платоны академи, Аристотелийн лицей зэрэг байрлаж байжээ. Афин хотод Сократ, Перикл, Софокл зэрэг философичид, мөн тухайн үеийн хамгийн алдар нэр бүхий зохиолч, улс төрчид төрсөн байна. МЭӨ 5 болон 4-р зууны үед Европ тивийн бусад газарт үзүүлсэн соёл урлаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Афин хот бол Грекийн соёлын өлгий болсон том хүчирхэг хот байв. Грекийн Алтан үеийн үед (МЭӨ 500-300 он) хот нь соёлын чухал төв болжээ. Алтан эриний дараа Афин Ромын эзэнт гүрэн мандан дэвжих хүртэл ач холбогдлоо алдаагүй юм. Философийн дэг сургуулиудыг 529 онд Византийн эзэн хаан I Юстиниан хаасан. Одоогоос 200 жилийн өмнө Христийн шашныг Византийн эзэнт гүрэнд албан ёсны шашин хэмээн зарлаж байжээ. Афин өмнөх сүр жавхаагаа алдаж, мужийн жижиг хот болжээ. 13-15-р зууны хооронд энэ хотыг Латин эзэнт гүрний Византийн, Франц, Италийн рыцариуд эзлэн авч байжээ. Хамгийн сүүлд 13-р зууны эхэн үед Афины гүнт улс байгуулагдсан.
1458 онд туркууд хотыг эзлэн авч, Османы эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн хэсэг болж огцом уналтад орсон Афин хот 19-р зуунд тусгаар тогтносон Грек улсын нийслэл болж дахин сэргэж эхэлсэн байна. 1822 онд Грекийн бослого хот сулласан боловч 1826 онд туркуудын мэдэлд буцаж ирээд эртний дурсгалт газрууд дахин их хохирол амссан. Османы цэргүүд 1833 оны 3-р сар хүртэл тус хотод үлдэж байгаад буцсан байна.
1832 онд Баварийн хунтайж I Оттон шинээр байгуулагдсан Грекийн хаант улсын хаанаар тунхаглагджээ. Тэрээр Грекийн үндэсний хувцас өмсөж, Афиныг өөрийн шинэ нийслэл хэмээн зарласан байна.
1912-1913 оны Балканы дайны үр дүнд байгуулагдсан 1913 оны Лондон, Бухарестийн энх тайвны гэрээний дагуу Грек улс газар нутаг, хүн амаа бараг хоёр дахин нэмэгдүүлж, Афин хот тун удалгүй Европын нийслэлүүдийн дунд зохих байр сууриа эзэлжээ. 1920-иод онд хотын хүн ам 2 сая хүн болж өсчээ. Хүн амын солилцооны тухай Грек-Туркийн гэрээний дагуу Бага Азийн Христ шашинтнуудыг Грек рүү нүүлгэн шилжүүлжээ.
Дэлхийн 2-р дайны үед Афиныг фашист Германы цэргүүд эзэлсэн. Гэсэн хэдий ч дайны дараа Афин бүхэлдээ Грекийн нэгэн адил 1980-аад он хүртэл үргэлжилсэн хурдацтай хөгжлийн үе шатанд орж, нийслэлд хүн амын хэт төвлөрөл, тээврийн асуудал анх илрэх болсон.
Орчин үеийн Афин бол эртний дурсгалт газруудтай, шөнийн амьдрал, дээд зэрэглэлийн худалдааны төвүүдээрээ дэлхийд алдартай суурин том хот юм. 2004 онд 28-р зуны Олимпийн наадам энэ хотод зохиогдсон. 2008 оны 12-р сард Афин хотод үймээн самуун дэгдэж, Грек даяар хурдан тархаж, Европыг бүхэлд нь донсолгосон юм.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Афин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Афин
Эх сурвалж: meteoclub.gr; Sonnenscheindauer, Luftfeuchtigkeit, Wassertemperatur: wetterkontor.de
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
![]() |
Wiktionary: Афин – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Афин хотын албан ёсны цахим хуудас (Грек)
- Афины архитектур, алхах замууд
- Афин МЭӨ 421 онд
- Афин хотын түүх