Эдийн засаг

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн худалдааны давхарт явагдаж буй гүйлгээний явц. Эдгээр хүмүүсийн хийсэн эдийн засгийн сонголтууд нь санхүүгийн шийдвэр болж байдаг.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.


Удиртгал[засварлах | кодоор засварлах]

Адам Смит, эдийн засгийн онолын эцэг гэгддэг, Үндэстнүүдийн Баялаг буюу "Үндэстнүүдийн Баялгийн үүсвэр болон шалтгааныг судлах" номын зохиогч.

Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:

Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.

Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.

Эдийн засгийн онолын судлах хүрээ[засварлах | кодоор засварлах]

Микро эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Микро эдийн засаг

Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор: Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа.

Макро эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Макро эдийн засаг

Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...

Холбогдох салбар ухаан, бусад өвөрмөц онцлог[засварлах | кодоор засварлах]

эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг төлөвлөж,эмх цэгцтэй амьдралыг цогцлоож өгдөг.

Математикийн болон тооны аргууд[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.

Нарийвчилсан салбарууд[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн ойлголтууд[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн ухааны түүх болон сургаалиуд[засварлах | кодоор засварлах]

Эдийн засгийн онолын шүүмжлэл[засварлах | кодоор засварлах]

Ёс суртахуун ба эдийн засаг
Нийгэмд үзүүлэх нөлөө


Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

Эдийн засаг бол бизнес, улс төр, боловсрол, бүтэгдэхүүнийг хэлнэ.

Дэлгэрүүлж унших[засварлах | кодоор засварлах]

  • Frontiers in Economics - ed. K. F. Zimmermann, Springer-Science, 2002. - A summary of surveys on different areas in economics.
  • The Autistic Economist - Yale Economic Review - How and why the dismal science embraces theory over reality.
  • Nature of Things by Jean-Baptiste Say - an essay in which Say claims that economics is not an ethical system that one can simply refute on the basis that one does not accept its values: it is a collection of theories and models that explain inductively found principles.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Economics – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ерөнхий мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Институт, байгууллагууд[засварлах | кодоор засварлах]

Study resources[засварлах | кодоор засварлах]