Үндэсний нийт бүтээгдэхүүн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Үндэсний нийт бүтээгдэхүүн, ҮНБ (Англи: Gross National Product, GNP; Орос: Валовой национальный продукт, ВНП) гэж тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Үйлдвэрлэлийн газарзүйн байрлалд тулгуурлан тооцож гаргадаг ДНБ-ээс ҮНБ бол үйлдвэрлэлийг тухайн үйлдвэрлэгчийн эзэмшлээс нь хамааруулж гаргадгаараа ялгаатай.