Эртний грек хэл

Эртний грек хэл (грек. ἡ Ἑλληνικὴ γλῶσσα [γλῶττα], hē Hellēnikḗ glôssa [glôtta]) - МЭӨ 2-р зуун- МЭ 4-р зуун хүртэл Грекийн бүх нутагт хэргэлэж байсан Энэтхэг-Европ хэлний аймагт багтадаг, грек хэлний эртний овгийн хэл юм. Өнөө үед уг хэлийг Константинополь, Грекийн Ортодокс сүмүүдэд ашигладаг байна.

Хэлний хөгжлийн янз бүрийн үеүүдийг онцолдог: Прото-Грек (МЭӨ XX-XVII зуун), Микен (МЭӨ XVI-XII зуун), Пост-Микен (МЭӨ XI-IX зуун), Архаик (МЭӨ VIII-VI зуун), Сонгодог ( МЭӨ V-IV зуун), Эллинист (МЭӨ III зуун - МЭ IV зуун).

Эртний грек хэлээр Хомерын "Илиада", "Одиссей" шүлгийг, Афины алтан үеийн гүн ухаан, уран зохиол, Септуагинта (Хуучин Гэрээний орчуулга), Шинэ Гэрээ зэргийг бичсэн байдаг. Эртний грек хэл нь сонгодог эрин, Македоны Александрын эзэнт гүрэн, Диадочийн хаант улсуудын туйлуудад яригдаж байсан эртний грек хэл нь Ромын эзэнт гүрний хоёр дахь албан ёсны хэл бөгөөд Зүүн Ромын эзэнт гүрний эхэн үеийн үндсэн хэл байжээ.

Дундад зууны үед энэ хэл нь Византийн утга зохиолын хэлний загвар болж, Сэргэн мандалтын үед Баруун Европт сонгодог статустай болж, бичгийн уламжлалд чиглэсэн хэлээс ялгаатай нь орчин үеийн Грек хэл ярианы хэл болж илүү хөгжсөн байна.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

Одоогийн байдлаар эртний грек хэлийг Бельги дэх ахлах сургууль, Нидерланд, Германы гимнази сургуулиудад заадаг хэвээр байгаа бөгөөд Грекийн дунд, ахлах сургуульд мөн суралцдаг байна. Эртний грекийн сонгодог, түүнчлэн хэсэгчлэн эртний (Гомер) үеийн орчуулсан уран зохиол нь Европ, Хойд Америкийн соёлын салшгүй хэсэг болжээ.

Өнөөдөр эртний Грекийн үгсийн сан нь Латин хэлтэй хамт орчин үеийн олон улсын үгсийн сан, ялангуяа шинжлэх ухаан, шинжлэх ухаан-техникийн нэр томъёоны үндэс суурь болж байна.