Jump to content

Зар сурталчилгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кока-Колагийн 1890-ээд оны сурталчилгааны хуудас

Зар сурталчилгаа (Реклама. Англи хэл: Advertising).

Латин хэлний reclamare – “хашгирах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Орчин үед энэ тэр томъёог нэлээд өргөн утгаар буюу аливаа зүйлийг хэн нэгэнд сурталчлан таниулах гэсэн утгаар голлон хэрэглэж байна. Судлаачид зар сурталчилгээг янз бүрээр тодорхойлсон байдаг.

Тодорхойлолтууд

[засварлах | кодоор засварлах]

Францын эрдэмтэн Арманд Дейян “Сурталчилгаа төлбөртэй, нэг чиглэл бүхий, хувийн бус харилцаа, ОНМХ болон бусад холбооны төрөл хэлбэрээр гүйцэтгэдэг ба ямар нэгэн бараа шошго, пүүс, нэр дэвшигч, Засгийн газарт ашигтайгаар сурталчилж ухуулдаг” гэжээ.

Судлаач Д.Сэргэлэн “Бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санаатай холбоотой мэдээллийг амаар, эсвэл нүдэнд харагдах дүрсийн тусламжтайгаар хүмүүст хүргэх бүхий л үйл ажиллагааг хэлнэ. Мэдээллийг нэг ба түүнээс дээш мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараадаг бөгөөд тодорхой нэг байгууллага, хувь хүн санхүүжүүлдэг” гэжээ.

Дээрх тодорхойлолтуудад тулгуурлан сурталчилгааг бүтээгдэхүүн ба хэрэглэгч, чанар буюу эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг холбогч, илэрхийлэгч мөн гэж ойлгож болно. Зар сурталчилгаа нь аливаа субъект ОНМХ болон харилцааны бусад сувгаар дамжуулан ямар нэг бараа, үйлчилгээ, шинэ санаа зэргийг төлбөртэйгөөр итгүүлэн сурталчлах зорилго бүхий мэдээлэл юм.

Зар сурталчилгаа дараах дөрвөн шинжийг зайлшгүй агуулдаг. Энэ бол төлбөртэй, хувийн бус, ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санаа зэргийг ОНМХ болон харилцааны бусад сувгаар олон түмэнд хүргэдэг, ивээн тэтгэгчийн тухай мэдээлэл агуулдаг зэрэг юм. Сурталчилгааг хамгийн өргөн утгаар авч үзвэл өвөрмөц мэдээлэл бөгөөд хэрэглэгчдийн сонголтод шууд ба дам нөлөөлөх зорилготой байдаг.

Зар сурталчилгаа барааг тодорхойлох, түүний онцлог шинж, ялгааг нээж харуулах, хаана худалдаж буйг мэдээлэх, шинэ зүйлийг туршаад ятгах, дахин хэрэглэхийг зөвлөх, зуучлагчдыг өдөөх, барааны хэрэглээг нэмэгдүүлэх, таних тэмдгийг эрхэмлэн нүдлүүлэх, түүнд үнэнч ханддаг болгох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Орчин үед зар сурталчилгааны ач холбогдол эрс өсөн нэмэгдэж байна. Сурталчилгааны ач холбогдол нь:

  • бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх,
  • үйлдвэрийн нэр хүндийг дээшлүүлэх,
  • худалдаа үйлчилгээний соёл, чанарыг сайжруулж,
  • бүтээмжийг дээшлүүлэх,
  • оновчтой зохион байгуулах,
  • бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх,
  • үйлчлүүлэх арга барилд сургах,
  • оновчтой сонгох,
  • үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хооронд зөв зохицтой харьцаа бий болгох,
  • өргөн олон түмнийг өөртөө татах,
  • шинэ техник, технологи нэвтрүүлэх,
  • бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хуримтлуулах,
  • хэрэглэгчдийн цагийг хэмнэх,
  • хөдөлмөрийг хөнгөвчлөх,
  • чөлөөт цагийг үр ашигтай ашиглахад нөлөөлөхөд оршдог.

Зар сурталчилгааны анхны үр хөврөл бүр эрт дээр үеэс эхтэй гэж үздэг. Римчүүд гладиаторуудын тулалдааны зарыг бичиж, Финнчүүд худалдааны цуваа өнгөрдөг зам дагуух хад цохионд өөрсдийн эд барааг магтан зурж байсан бол эртний Помпей хотын байшингийн хананд улс төрийн уриа бичдэг байжээ. Анхны хэвлэмэл зар 1478 онд англи хэл дээр гарсныг судлаачид тогтоосон байна.

Дэлхийн анхны сонин болох “Реляцион”, “Авизо” сонинд ч зарын шинжтэй мэдээлэл нийтэлж байв. Сурталчилгааны жинхэнэ түүх XIX зууны хоёрдугаар хагаст анхны сурталчилгааны агентлаг бий болсноор эхэлсэн гэж үздэг. Радио, телевиз үүссэн нь зар сурталчилгааг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд нөлөөлж, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн (ОНМХ) зар сурталчилгаа хэмээх цоо шинэ салбарыг бий болгожээ.

Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” (1913) сонины “Сонсгол” буланд зарлалын шинжтэй мэдээллүүд нийтлэж байсан. Монголын ууган сонин хэвлэлүүдийн төлөөлөгч "Нийслэл хүрээний сонин бичиг" (1914) сонинд ийм төрлийн зар түгээмэл байв. 1930-аад оны үед гарч байсан “Современная Монголия” (1933), “Монгол ардын үндэсний соёлын зам” (1934) сэтгүүлүүдэд зар сурталчилгааны мэдээлэл цөөнгүй гарч байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Сурталчилгаа манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн юм. Зар сурталчилгааны бие даасан хэвлэл болох “Шуурхай зар”, “Зар мэдээ”, “Үнэгүй зар”, “Шуурхай мэдээ” сонин гарч эхэлжээ. Энэ бол ОНМХ-ийн зар сурталчилгааны хөгжлийн эхлэл байв.

Сурталчилгааг зорилтот харилцагчдаар, газар нутгийн цар хүрээгээр, сурталчилгааны хэрэгслээр, ашиг орлогоор, хэлбэрээр, зорилгоор нь ангилдаг.

Зорилтот харилцагчдаар нь

[засварлах | кодоор засварлах]
  • хэрэглэгчдийн сурталчилгаа
  • бизнесийн сурталчилгаа гэсэн хоёр төрөлд хуваагддаг.

Бизнесийн сурталчилгаа нь

[засварлах | кодоор засварлах]
  • аж үйлдвэрийн,
  • худалдааны,
  • мэргэжлийн,
  • хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн хэлбэртэй юм.

Цар хүрээгээр нь

[засварлах | кодоор засварлах]

Сурталчилгаа хамарч байгаа газар нутгийн цар хүрээгээр нь дөрвөн төрөлд ангилж болно. Үүнд:

  • олон улсын
  • үндэсний
  • бүс нутгийн
  • орон нутгийн гэсэн төрөлд хуваадаг.

Мэдээллийн хэрэгслээр нь

[засварлах | кодоор засварлах]

Зар сурталчилгааг сурталчилж буй харилцааны хэрэгслийг харгалзан

  • сонин, сэтгүүл,
  • радио, телевиз,
  • шуудан,
  • интернет, цахим хэвлэл,
  • гаднах самбар,
  • каталог,
  • тээврийн хэрэгсэл гэх зэргээр төрөлжүүлэн ангилдаг.

Ашиг орлогоор нь

[засварлах | кодоор засварлах]
  • Арилжааны (ашиг олох зорилготой),
  • Арилжааны бус (буяны, шашны, улс төрийн байгууллагын хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчлөх зорилготой)
  • анхан шатны,
  • өрсөлдөх шатны,
  • хадгалах шатны гэсэн төрөлд хуваадаг байна.
  • Ойлгуулан ухааруулах (сурталчилгааны хамгийн энгийн хэлбэр),
  • Ургуулан бодуулах сурталчилгаа (үзсэн харснаа өөрийн хэрэгцээтэй холбон ургуулан боддог, зан чанарт тохируулсан сурталчилгаа) гэсэн төрөлтэй байдаг.

Cурталчилгааны хэрэглэгчдэд хүрсэн байдлыг хянаж, үр дүнг хэмжиж, цаашдын сурталчилгааны ажлын стратеги тодорхойлж, борлуулалтаа нэмэгдүүлэн, бизнесээ амжилттай эрхлэн явуулахад Сурталчилгааны мониторинг маш ач холбогдолтой.

Крис Брэйтвэйт, Сонины амжилттай зар сурталчилгаа, Аригу ХХК

Д.Дагиймаа, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаа, УБ 2002

Хэвлэлийн зар сурталчилгааг хэрхэн хийх вэ?

Реклам сурталчилгаа хаана байршуулах вэ?

Реклам сурталчилгаа гэж юу вэ?

Зар сурталчилгааны хамгийн үр дүнтэй хэрэгсэл бол интернэт