Загалмайтны аян дайн

Загалмайтны аян дайн нь Ромын папууд католик шашны нэрийн өмнөөс Европын Христийн шашинтнуудыг уриалан дуудаж 1096 – 1291 оны хооронд ислам болон бусад шашинтнуудын эсрэг явуулсан 9 удаагийн дайн юм.
Загалмайтны аян дайны үндсэн зорилго нь мусульманчуудын хяналтад байсан Ариун хот Иерусалимыг буцаан авах явдал байсан бөгөөд Селжүк түрэгүүд Анатоли руу цөмрөн орсноор Христийн шашны Үнэн алдартны урсгалыг шүтдэг Византын эзэнт улсад туслахаар анхны аян дайн 1096 онд эхэлжээ. Уг дайнууд нь зөвхөн Левантын тэрс номтон, шашингүй үзэлтнүүдийг номхотгох шашны зорилготой байв. Гэвч улс төр, эдийн засаг, шашны үзэл санаа холилдсон байсны илрэл нь шашин шүтлэгийн зөрчилтэй байсан ч, 5 дахь аян дайны үеэр лалын шашинт Селжүк Түрэгийн Румын Султант улс нь загалмайтнуудтай холбоотон болж тулалдаж байснаар илэрдэг. Загалмайтнууд олон удаагийн аян дайны үр дүнд маш хол газарт хүрч чадсан ч Христийн шашинт улсуудын дотоодын улс төрийн зөрчилдөөн нь тэдний үндсэн зорилгыг бусниулж байсан байна. Тухайлбал 4 дэх аяны үед христийн шашинт Константинополь хотыг тонон дээрэмдсэн нь Венецийн загалмайтнууд болон Византын эзэнт гүрний хооронд зөрчилдөөн үүсгэж байжээ.
Европын хувьд Ромын эзэнт улс нуран унаснаар Европт жинхэнэ үймээн болж байсан гэдэг. Тухайн үед арай хүчирхэг байсан Карл франкуудыг овоо нэг хөл толгойд нь оруулсан байсан бол англичууд эрхбиш арай тусдаа тулдаа нэг юм эмх цэгцтэй байсан, харин Герман, Слав, Викинг овгийнхон ямар нэг нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүйгээр Европт оршиж байлаа. Тэд олз олох гол зорилготой нэг нэгэн лүүгээ дайрч хүчирхийлэл үйлдэж байжээ. Энэ үед ерөнхийдөө загалмайтнууд буюу Крусадор гэсэн нэр томьёо гарсан бололтой. Энэ олон яахаас ч буцахгүй дайчдыг нэгтгэж Крусадор нэрийн дор өөр шашинтай улс орнууд руу турхирах аргыг Ромын Пап олж, зорилгогүй байсан дайчид тодорхой зорилготой болжээ. Эхэн үедээ тэдний дайсан бол мажар, слав, викингүүд байлаа. Тэд тухайн үед Папад захирагдагүй байлаа.
Энэ хооронд харин Ромын эзэнт улсын нуран уналтаас хойш Исламын ертөнц маш их хүчирхэгжлээ. Тус тусдаа Халифатууд байсан бол Лалын шашин тэднийг нэгтгэн зангидаж Арабын ертөнцөд персүүдээс хойших түүхэн томоохон тэсрэлт гарсан гэж хэлэхэд болно. Грекүүдэд цохиулснаас хойш Македони, Ромын нөлөөг хүлээн зөвшөөрч байсан арабууд энэ үед л толгой өндийж чадсан юм. Умард Африк, Дундад Ази, Бага Азид хяналтаа тогтоосон тэдний дараагийн бай нь Испани, Португал байлаа. Тэдний нөлөөг тэнд барьж байсан хүн бол Их Карл л байсан гэдэг. Арабуудын харц мэдээж хэрэг газар зүйн маш тохиромжтой байрлал дээр байсан Византын эзэнт улсыг хараалж байлаа. Исламын ертөнцийн өмнө юу юугүй өвдөг сөхөрчихөд бэлэн байсан Византынхан Папаас тусламж эрсэн ч цаадах нь үнэн алдартнууд гээд эхэн үедээ үл тоомсорложээ. Мусульманы ертөнц цэрэг зэвсгээр хүчирхэгжээд зогсоогүй бөгөөд урлаг шинжлэх ухаан ч гэсэн маш өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг.
Ийнхүү алхам тутам ойртож буй аюул сүр хүчний эсрэг европчууд нэгдэн тэмцэхээр шийдсэнээр Иберид лалынхны түрэлтийг анх удаа зогсоож чадсан юм.
Үүнээс хойш Византынхны хүсэлтийг Папаар уламжлуулсан ухаан муутай, шашны мунхруулалд умбасан харанхуй бүдүүлэг европчууд 9 ч удаагийн аян хийж заримд нь ялж, заримд нь ялагдаж байсан. Лалын ертөнцийн хүчирхэгжилтийг дарж нэг ёсондоо Европ руу түрэх түрэлтийг зогсооход монголчууд бас их хувь нэмэр оруулсан юм. Дундад Азийн хамгийн хүчирхэг гүрэн Хорезмыг унаган улмаар урагшилж Багдадыг үнсэнд нь хутгаад Бага Ази хүрч байж зогссон ажээ. Ингэснээр монголчуудын байлдан дагууллаас болж нэг хэсэгтээ л арабуудын хүч суларчээ, харин 14-15-р зуунд тэдний шашин нэгтэй Осман-түрэгүүд хүчирхэгжсэнээр Византын уналт эхэлээ. Түрэгүүд Византыг унагаагаад зогсохгүй Балканы хойг дээр бараг 20-р зуун хүртэл нөлөөгөө тогтоож байсан юм. Хэрвээ монголчуудын байлдан дагуулал болоогүй байсан бол арабууд Византыг хамаагүй эрт унагаж Балканы хойгийг мэдэлдээ авах байсан.
Загалмайтны аян дайнууд
[засварлах | кодоор засварлах]- Загалмайтны анхны аян 1095-1099
- Загалмайтны хоёр дахь аян 1147–1149
- Загалмайтны гурав дахь аян 1187–1192
- Загалмайтны дөрөв дэх аян 1202–1204 Төгсгөл нь маш их ичгүүр, гутамшиг, ялагдал авчирсан учраас туулайн зүрхтнүүдийн аян гэж цоллогджээ.
- Албигенсийн загалмайтны аян
- Загалмайтан хүүхдүүд аян Энэ нь Европын түүхэнд мянга, мянган хүүхдийн хувь заяа, амь насыг үхэл, боолчлол рүү түлхсэн эмгэнэл-харуусал авчирсан, ба тухайн үеийн Европ дахинд олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлсэн гэж үздэг.
- Загалмайтны тав дахь аян 1217–1221
- Загалмайтны зургаа дахь аян 1228–1229
- Загалмайтны долоо дахь аян 1248–1254
- Загалмайтны найм дахь аян 1270
- Загалмайтны ес дэх аян 1271–1272
- Умардын загалмайтны аян (Балт орчмын болон Герман)
- Бусад загалмайтны аян
- Татаруудын эсрэг загалмайтны аян
- Балкан дахь загалмайтны аян
- Арагоны загалмайтны аян
- Александрын загалмайтны аян
- Гусситуудын эсрэг загалмайтны аян
- Шведийн загалмайтны аян
Гадаад холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- E.L. Skip Knox, The Crusades, a virtual college course through Boise State University.
- Paul Crawford, Crusades: A Guide to Online Resources, 1999.
- Thomas Madden|Thomas F. Madden, The Real History of the Crusades, an essay by a Crusades historian
- The Society for the Study of the Crusades and the Latin East—an international organization of professional Crusade scholars
- De Re Militari: The Society for Medieval Military History—contains articles and primary sources related to the Crusades
- Resources > Medieval Jewish History > The Crusades The Jewish History Resource Center - Project of the Dinur Center for Research in Jewish History, The Hebrew University of Jerusalem
- The Crusades Encyclopedia - articles, primary and secondary sources, and bibliographies
- An Islamic View of the Battlefieldan article that provides indepth analysis of the theological basis of human wars
- A History of the Crusades
- The Crusades Wiki