Иерусалим
Иерусалим יְרוּשָׁלַיִם (Еврей хэл) القُدس (Араб хэл) | |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | ![]() | ||||
Дүүрэг | Иерусалим | ||||
Түүх | |||||
Үүсгэн байгуулагдсан | МЭӨ 3000-2800 он | ||||
Баруун-Зүүн Иерусалимд хуваагдсан | 1948 | ||||
Эргэн нэгдэлт | 1967 | ||||
Иерусалимын тухай хууль | 1980 | ||||
Засаглал | |||||
- Мэйр | Моше Лион | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 125.156 км² | ||||
Өндөр | 754 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2012) | 933.200 | ||||
- Нягтрал | 5.852/км² | ||||
Цагийн бүс | UTC+2:00 | ||||
- Зун | UTC+3:00 | ||||
Утасны код | +972 2 | ||||
Цахим сүлжээ: www.jerusalem.muni.il |
Иерусалим (Еврэй: יְרוּשָׁלַיִם Йерушалайим; Араб: القُدس Ал-Кудс) нь Израил улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125,1 квадрат километр газар нутагт 732.100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ.
Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудаизмын хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оржээ. Хуучны хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхэлжээ.
Өнөө үед бол Иерусалимын статус нь Израил-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израил улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг.
Зургийн цомог[засварлах | edit source]
Кнессет (төрийн ордон)
Цаг уур[засварлах | edit source]
Иерусалим | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Иерусалим
Эх сурвалж: Israel Meteorological Service
|
Цахим холбоос[засварлах | edit source]



Wiktionary: Иерусалим – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Иерусалим хотын албан ёсны цахим хуудас
- Jerusalemp3, mp3 форматтай үнэгүй виртуаль турууд
- Давидын хот
- Иерусалим хотын газрын зургууд
- Иерусалим хотын эртний газрын зургууд