Jump to content

Баку

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баку
Нийслэл
Дээрээс, зүүнээс баруун: Ширваншахын ордон,  Охины цамхаг, Бакугийн цайз, Баку хотын захиргаа, Исмаилия ордон, Бакугийн булан
Дээрээс, зүүнээс баруун: Ширваншахын ордон, Охины цамхаг, Бакугийн цайз, Баку хотын захиргаа, Исмаилия ордон, Бакугийн булан
Баку сүлд
Хоч: 
Салхины хот
(Küləklər şəhəri)
Азербайжан дахь Бакугийн байршил
Азербайжан дахь Бакугийн байршил
Баку, Азербайжан
Баку
Баку
Азербайжан дахь байшил
Баку, Ази
Баку
Баку
Ази дахь байршил
Солбицол: 40°22′32″N 49°49′57″E / 40.37556°N 49.83250°E / 40.37556; 49.83250Солбицол: 40°22′32″N 49°49′57″E / 40.37556°N 49.83250°E / 40.37556; 49.83250
Улс Азербайжан
Бүс нутагBIR
Дүүрэг (район)12 дүүрэг
Засаг захиргаа
  Хотын даргаЭльдар Азизов
Газар нутаг
  Нийслэл
2,140 км2 (830 бээр2)
Өндөр
−28 м (−92 фут)
Хүн ам
 (2024)
  Нийслэл2,344,900[2]
  Байр1-р байр
  Нягтрал1,096/км2 (2,840/бээр2)
  Бөөгнөрөл
3,725,000[3]
Иргэдийн нэршилБакучууд (Bakılı)
ДНБ (нэрлэсэн, 2023)[4]
  НийслэлAZN 91.2 тэрбум
($ 53.7 тэрбум)
  нэг хүнд ноогдохAZN 38,912
($ 22,890)
Цагийн бүсUTC+4 (AZT)
Шуудангийн код
AZ1000
Бүсийн дугаар+994 12
ISO 3166 кодAZ-BA
Улсын дугаар10, 90, 99, 77, 88
Вэб сайтwww.baku-ih.gov.az
Албан нэрШирваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот
ТөрөлСоёлын
Шалгуурiv
Бүртгэгдсэн2000 (24-р чуулган)
Эшлэл ду.958
Устах аюулд орсон2003–2009
Бүс нутагАзи, Европ

Баку (азе. Bakı) -Бүгд Найрамдах Азербайжан улсын нийслэл хот бөгөөд Кавказын аж үйлдвэр, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн төв хот бөгөөд Каспийн тэнгисийн хамгийн том усан боомт хот юм. Баку гэдэг нь эртний перс хэлээр "Бад кубе" буюу "Салхиар үлээсэн хот" гэсэн утгатай үг. Баку хот 2140 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 2 сая 262 000 хүн амтай (2018 оны байдлаар), 11 дүүрэг, 59 хот орчмын тосгонтой.

Уг хотыг 5-р зууны үед байгуулагдсан гэж үздэг. 12-р зуунд тухайн бүс нутгийн ноёлох хот Шамахи газар хөдлөлтийн улмаас эвдрэн сүйрэхэд Ширваншах I Ашитан нийслэл хотоороо Бакуг сонгосон нь тус хотыг хурдан хөгжих гол үндэс болсон байна. Ширваншахын байгуулсан Бакугийн эртний хэрэмт хотыг 2000 онд ЮНЕСКО дэлхийн өвд багтаасан бөгөөд мөхөх аюултайд тооцоод байна.

13-р зуунд монголчуудын довтолгооны үеэр хот сүйрч, уналтад оржээ. Гэвч дараагийн зуунд Бакугийн эдийн засгийн амьдрал дахин сэргэв. Каспийн тэнгисийг зарим эх сурвалжид Баку тэнгис гэж хүртэл дурдсан байдаг. Бакугаас Алтан Орд, Оросын ноёд, Перс, Төв Азид төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн экспортолж байв.

1501 онд Сафавид шах I Измайл бүслэн авч, эзлэхийг оролдож байсан ч бат бөх битүү хэрмээр хүрээлэгдсэн Баку хот найдвартай эсэргүүцэж байв. 1540 Сафавид шахын арми дахин халдаж, эзлэн авч байв. 1604 онд Баку хотын цайзыг Ираны шах I Аббас нураалгажээ. 1723 оны 6-р сарын 26-нд Оросын арми Бакуг бүслэн авч их буугаар буудахад арга буюу бууж өгч дараа нь оросын цэрэг гарсан байна.

18-р зууны дунд үед Баку-гийн хаант улс байгуулагдсан байна. 1796 онд Баку дахин оросуудад эзлэгдсэн боловч жилийн дараа Оросын Эзэн хаан I Павел цэргээ татсан ажээ.

1920 оны 4 дүгээр сарын дундуур Хувьсгалт оросын Улаан 11 дүгээр Арми А.Деникины цэргийг устгаад Азербайжаны умард хилд очжээ. 4-р сарын 27-нд Зөвлөлтийн цэрэг хил давж 28-нд эсэргүйцэл үзүүлээгүй Баку хотыг эзэлсэн байна.

Зөвлөлтийн үед Баку хот нь Зөвлөлт Социалист Азербайжан улсын нийслэл бөгөөд ЗХУ-ын захиргаа, аж үйлдвэр, соёлын төвүүдийн нэг болсон байна.

20-р зууны сүүлчээр ЗХУ-ын дараах хүнд хэцүү жилүүдэд эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулсан Баку нь өнөөдөр Өвөр Кавказын эдийн засаг, соёлын хамгийн том төв болж шинээр мэндэлж байна.

Орчин үеийн Баку хот нь 2,344 сая хүн амтай (2024 оны байдлаар) нэг засаг захиргааны хяналтад нэгдсэн нутаг дэвсгэр болж хөгжсөн бөгөөд үүнд (2014 оны 1-р сарын 1-ний байдлаар) 1,217,300 хүн амтай 1 хот (Бакугийн өөрийн), мөн нийт 964,500 хүн амтай 59 хот суурин газар (Азербайжан хэл: хотын төрөл зүйл) багтдаг. Үүнтэй холбогдуулан Бакугийн нутаг дэвсгэрийг уламжлал ёсоор "Бага Баку" (хотын өөрийн) болон "Их Баку" (хот болон хотын захирагчийн захиргааны хяналтад байгаа үлдсэн нутаг дэвсгэрийг оруулаад) гэж хуваадаг.

Хүн ам нь 1860-аад онд 13,000 байсан бол 1897 онд 112,000, 1913 онд 215,000 болж өссөн нь Баку хотыг Кавказын бүс нутгийн хамгийн том хот болгосон.

Баку хотын хүн амын 90 хувь нь азербайжанчууд, бусад нь орос, украйн, курд, армян, еврей, гүрж, турк үндэстэн эзэлдэг.

Баку хотод нефть боловруулах үйлдвэр, химийн үйлдвэр ,машины үйлдвэр, хүнс, нэхмэлийн үйлдвэр хөгжсөн.

Баку бол Кавказын хамгийн том аж үйлдвэр, эдийн засгийн төв юм. Тус хотын эдийн засгийн гол хөгжил нь олон улсын худалдаа, газрын тос боловсруулах, химийн бодис, механик инженерчлэл, хүнсний боловсруулалт, нэхмэлийн үйлдвэрлэлээс үүдэлтэй юм. Сүүлийн жилүүдэд цэргийн, өндөр технологи, мэдээллийн технологийн салбарууд мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Баку бол Азербайжаны хамгийн том тээврийн зангилаа төв юм. Энэ хот нь Абшерон хойгийг Горно-Ширвантай холбосон хэд хэдэн чухал хурдны зам, төмөр замын уулзвар. Мөн далайн боомт, олон улсын нисэх онгоцны буудалтай.

Бакугийн метро (1967 онд байгуулагдсан) өнөөгийн байдлаар 26 өртөөтэй бөгөөд нийт урт нь 38,8 км.

  • Азербайжаны Улсын Газрын Тос, Аж Үйлдвэрийн Их Сургууль;
  • Азербайжаны Техникийн Их Сургууль;
  • Азербайжаны Архитектур, Барилгын Их Сургууль;
  • Азербайжаны Анагаахын Их Сургууль;
  • Азербайжаны Улсын Эдийн Засгийн Их Сургууль;
  • Азербайжаны Улсын Соёл, Урлагийн Их Сургууль;
  • Азербайжаны Улсын Багшийн Их Сургууль;
  • Азербайжаны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн Захиргааны Академи;
  • Азербайжаны Хэлний Их Сургууль;
  • Азербайжаны Улсын Урлагийн Академи;
  • Азербайжаны Улсын Биеийн Тамир, Спортын Академи
  • Азербайжаны Үндэсний Консерватори;
  • Азербайжаны Аялал жуулчлал, Менежментийн Их Сургууль;
  • Бакугийн Инженерийн Их Сургууль;
  • Бакугийн Хөгжмийн Академи;
  • Бакугийн Улсын Их Сургууль;
  • Бакугийн Славян Их Сургууль;
  • Бакугийн Азийн Их Сургууль;
  • Баку Евразийн Их Сургууль;
  • Баку Бизнесийн Их Сургууль;

Баку хотод 6 театр, 1 цирк, 7 музей, 11 түүхэн дурсгалт газар, 50 хөшөө, Исламын 6 сүм, Христийн 7 сүм байдаг.

Түүхэн зургийн цомог

[засварлах | кодоор засварлах]
Цаг уурын мэдээлэл: Баку (Маштага) (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1987–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 20.4
(68.7)
24.0
(75.2)
27.8
(82.0)
27.8
(82.0)
35.0
(95.0)
40.5
(104.9)
42.7
(108.9)
41.9
(107.4)
39.4
(102.9)
30.1
(86.2)
25.0
(77.0)
26.0
(78.8)
42.7
(108.9)
Дундаж дээд °C (°F) 7.3
(45.1)
7.6
(45.7)
10.9
(51.6)
16.8
(62.2)
23.4
(74.1)
28.0
(82.4)
30.5
(86.9)
30.6
(87.1)
25.8
(78.4)
19.5
(67.1)
13.4
(56.1)
9.4
(48.9)
18.6
(65.5)
Өдрийн дундаж °C (°F) 4.8
(40.6)
4.7
(40.5)
7.3
(45.1)
11.9
(53.4)
18.0
(64.4)
23.2
(73.8)
26.1
(79.0)
26.5
(79.7)
22.0
(71.6)
16.7
(62.1)
10.9
(51.6)
6.6
(43.9)
14.9
(58.8)
Дундаж доод °C (°F) 2.9
(37.2)
2.7
(36.9)
4.6
(40.3)
8.9
(48.0)
14.6
(58.3)
19.7
(67.5)
22.9
(73.2)
22.5
(72.5)
18.7
(65.7)
13.2
(55.8)
8.4
(47.1)
4.7
(40.5)
12.0
(53.6)
Мин. температур °C (°F) −13.7
(7.3)
−8.4
(16.9)
−7.0
(19.4)
−6.1
(21.0)
0.2
(32.4)
10.0
(50.0)
11.2
(52.2)
11.9
(53.4)
9.1
(48.4)
1.2
(34.2)
−2.8
(27.0)
−5.5
(22.1)
−13.7
(7.3)
Дундаж хур тунадас см (инч) 32.4
(1.28)
30.3
(1.19)
18.4
(0.72)
16.6
(0.65)
15.1
(0.59)
9.3
(0.37)
3.9
(0.15)
8.2
(0.32)
28.5
(1.12)
32.5
(1.28)
44.3
(1.74)
34.6
(1.36)
274.1
(10.77)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 6 6 5 4 3 2 1 2 2 6 6 6 49
Цастай дундаж өдөр 4 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 10
Дундаж харьцангуй чийгшил (%) 79.2 81.1 83.8 83.9 83.4 78.0 75.3 72.9 72.8 76.1 77.5 78.7 78.6
Сарын дундаж нартай цаг 79.3 74.8 116.5 194.6 281.1 300.4 311.6 283.6 214.5 144.6 92.3 93.5 2,186.8
Дундаж хэт ягаан туяаны индекс 1 2 4 6 8 9 9 8 6 3 1 1 5
Эх сурвалж 1: NOAA (хур тунадастай болон нартай өдрүүд 1971–1990)[5] Starlings Roost Weather[6]
Эх сурвалж 2: Meoweather (Цастай өдрүүд)[7] infoclimat.fr (туйлын үе)[8]Загвар:Better source needed, Weather.Directory[9]

Бакугийн хүн ам нь 2,092,400 хүн (2010 он). 2009 оны байдлаар Баку хотод азербайжанчууд (90.3%), оросууд (5.3%), украинууд, курдууд, лезгинүүд болон Дагестаны бусад ард түмэн, еврей, гүрж, туркууд амьдарч байжээ.

Жил Азербайжан % Орос % Армян % Еврей % Бусад % Нийт
1886[10] 37,530 43.3 21,390 24.7 24,490 28.3 391 0.5 2,810 3.2 86,611
1897[11] 40,341 36 37,399 33.4 19,099 17.1 3,369 3 11,696 10.5 111,904
1926[12] 118,737 26.2 167,373 36.9 76,656 16.9 19,589 4.3 70,978 15.7 453,333
1939[13] 215,482 27.4 343,064 43.6 118,650 15.1 31,050 3.9 79,377 10.1 787,623
1959[14] 211,372 32.9 223,242 34.7 137,111 21.3 24,057 3.7 56,725 8.7 652,507
1970[15] 586,052 46.3 351,090 27.7 207,464 16.4 29,716 2.3 88,193 6.9 1,262,515
1979[16] 530,556 52.4 229,873 22.7 167,226 16.5 22,916 2.3 62,865 6.2 1,013,436
1999[17] 1,574,252 88 119,371 6.7 378 0.02 5,164 0.3 89,689 5 1,788,854
2009[18] 1,848,107 90.3 108,525 5.3 104 0 6,056 0.6 83,023 4.1 2,045,815

Ширваншахын ордон ба Охины цамхагт Бакугийн хэрэмт хот

[засварлах | кодоор засварлах]
Ширваншахын ордон ба охины цамхагт: Ширваншахын ордон ба охины цамхагт Бакугийн хэрэмт хот. XV зуун
  1. "Administrative, density and territorial units and land size by economic regions of Azerbaijan Republic for January 1. 2007". Эх хувилбараас архивласан: 2007-11-24. Татаж авсан: 2026-04-19.
  2. Самадов (www.anarsamadov.net), Анар. "Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi". Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi.
  3. "Major Agglomerations of the World". Citypopulation.de.
  4. "Socioeconomic Indicators of Baku", www.stat.gov.az
  5. "Mastagi Climate Normals for 1971–1990(WMO station number: 37860)". ncei.noaa.gov (TXT). National Oceanic and Atmosoheric Administration. Эх хувилбараас архивласан: 2024-12-19. Татаж авсан: 2026-04-19.
  6. "MASHTAGA Climate: 1991–2020". Starlings Roost Weather. Эх хувилбараас архивласан: 2024-12-29. Татаж авсан: 2026-04-19.
  7. "Baku, Azerbaijan". Meoweather. Эх хувилбараас архивласан: 2012-08-16. Татаж авсан: 2026-04-19.
  8. "Normales et records pour la période 1991-2020 à Baku". infoclimat.fr. Татаж авсан: 2026-04-19.
  9. "Baku Weather & Climate Guide". Weather.Directory. Татаж авсан: 2026-04-19.
  10. (Орос хэл) Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, г. Тифлис, 1893
  11. (Орос хэл) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. – г. Баку
  12. (Орос хэл) Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
  13. Soviet 1939 census
  14. Soviet 1959 census
  15. Soviet 1970 census
  16. Soviet 1979 census
  17. "Ethnic composition of Azerbaijan 1999". Эх хувилбараас архивласан: 2017-09-19. Татаж авсан: 2012-07-04.
  18. "Ethnic composition of Azerbaijan 2009". Эх хувилбараас архивласан: 2012-02-07. Татаж авсан: 2012-07-04.
 Commons: Баку – Викимедиа зураг, бичлэг, дууны сан