Бутан

Бутаны Вант Улс
འབྲུག་ཡུལ་ (зонка)
Друк Юл
Flag of BT, BTN / БутВУ
Төрийн далбаа
Төрийн сүлд of BT, BTN / БутВУ
Төрийн сүлд
Төрийн дуулал: འབྲུག་ཙན་དན་ — «Друк Цэндэн»
(Аянгат лууны улс)
Дэлхийн тал бөмбөрцөг дэх Бутаны байршил
Дэлхийн тал бөмбөрцөг дэх Бутаны байршил
Байр зүйн газрын зураг. 4000 м-ээс дээш цайвар
Байр зүйн газрын зураг. 4000 м-ээс дээш цайвар
НийслэлТхимпху
Томоохон1. Тхимпху
2. Пхунчолинг
Албан ёсны хэлзонка хэл
Угсаатны бүлгүүд
Бутаны ард түмэн →
50% – Төвөдөөс гарсан
35% – Балбааас гарсан
15% – бусад ард түмэн
Ард түмний нэршилБутаныхан
(Бутан улсынхан)
Төр засагХэмжээт эрхт хаант засаг
• Ван
Жигмэдгэсэр-
намжил Ванчиг
(2006)
• Ерөнхий сайд
Цэрэндагва? (2013)
• Улсын хурал
Хоёр танхимтай хурал
Түүхэн эргэлт
• улс үүссэн
XVII зуун
1907-12-17
• Хэмжээт эрхт ван
2007 он
Газар нутаг
• Нийт
38,394 км2 (135)
• Усны эзлэх талбай (%)
1.1 хувь
Хүн ам
• 2011 тооцоо
742,737 [1] (165)
• Тооллого
634,982[2]
• Нягтаршил
18.0/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$3.875 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$5,429[3]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$1.412 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$1,978[3]
ОТББИ38.7[4]
Error: Invalid Gini value
ХХИ (2007) 0.619[5]
Error: Invalid HDI value · 132
Мөнгөний нэгжБутаны нгултрум (BTN)
Цагийн бүсUTC+6 (Бутаны цаг)


Бутан, албан ёсоор Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.

Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвөддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.

Бутанчуудын дийлэнх нь Төвөдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм. Одоогийн хаан нь Жигмэдгэсэрнамжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм.

Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог.

Бутаны Хаант Улс Өмнөд Азид БНХАУ, Энэтхэг улстай хиллэн оршино. Д.т.д. 7554 м хүртэл өргөгдсөн Брахмапутра голын са газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн, дээд хэсэг нэлээд хүйтэн уур амьсгалтай. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой. Үнэт мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай.

Бутаны хүн ам нь бхоти болон төвөд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь зонг-кэ буюу бхоти.

Тус улс нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутрага, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө.

Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.

Төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргана.

Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна.

Бутан бол Үндсэн хууль бүхий хаант улс юм. Энэ улс шуудангийн маркаараа дэлхийд алдартай бөгөөд энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна.

Бутаны засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулж байна.

Мөнгөний нэгж нь нгултрум (тикчунг)


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Bhutan Population clock".
  2. "Population and Housing Census of Bhutan — 2005" (PPT). UN. 2005.
  3. 3.0 3.1 3.2 3.3 "Bhutan". International Monetary Fund. Retrieved 2011-04-20.
  4. "Gini Index".
  5. "Human Development Report 2009. Human development index trends: Table G" (PDF). United Nations. 2009. Retrieved 2009-10-05.