Мальдив
Бүгд Найрамдах Мальдив Улс | |
|---|---|
| Төрийн дуулал: ޤައުމީ ސަލާމް "Gaumee Salaam" "Үндэсний Ёслол" | |
| Нийслэл ба томоохон хот | Мале 4°10′31″N 73°30′32″E / 4.17528°N 73.50889°E |
| Албан ёсны болон үндэсний хэл | Дивехи |
| Нийтлэг хэл | Англи хэл |
| Угсаатны бүлгүүд (2019) | 100% Мальдивчууд |
| Шашин | Суннит Ислам (албан ёсны)[1] |
| Ард түмний нэршил | Мальдивчууд |
| Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
| Мохамед Муиззу | |
| Хуссейн Мохамед Латиф | |
• Межлисийн дарга | Абдул Рахим Абдулла |
| Абдул Гани Мохамед | |
| Хууль тогтоох байгууллага | Ардын Межлис |
| Тусгаар тогтнол | |
• Тусгаар тогтнолоо тунхаглав | 7 сарын 26, 1965 он |
• Бүгд Найрамдах Улс болов | 11 сарын 11, 1968 он |
| 8 сарын 7, 2008 он | |
| Газар нутаг | |
• Нийт | 298 км2 (115 миль2) (187) |
| Хүн ам | |
• 2024 тооцоо | |
• 2022 тооллого | |
• Нягтаршил | 1,728.63/км2 (8) |
| ДНБ (ХАЧП) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $13.867 тэрбум[4] (157) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,322[4] (54) |
| ДНБ (нэрлэсэн) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $6.984 тэрбум[4] (161s) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $17,287[4] (58) |
| ОТББИ (2024) | 31.3[5] дундаж |
| ХХИ (2023) | ▲ 0.766[6] өндөр · 93 |
| Мөнгөний нэгж | Мальдив руфия (MVR)[a] |
| Цагийн бүс | UTC+5 (Мальдивын Цаг) |
| Огнооны формат | өө/сс/жжжж |
| Жолооны тал | зүүн[7] |
| Утасны томьёо | +960 |
| Домэйн нэр | .mv |
Бүгд Найрамдах Мальдив Улс буюу Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Энэтхэг болон Шри Ланкагийн баруун өмнө талд оршино.




Нэр
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны нэр нь ހިވެދި ގުޖޭއްރާ ޔާއްރިހޫމްޖު (дивехи хэл: латин үсэг рүү хөрвүүлбэл, Dhivehi Raajjeyge Jumhooriyyaa)
Англи хэлээрх албан ёсны нэр нь Republic of Maldives, товчоор Maldives.
Дивехи хэлээр Raajjeyge гэдэг нь "арал" гэсэн утгатай Raajje гэдэг үгэнд олон тооны -rah нөхцөл, харьяалахын тийн ялгалын -ge нөхцлийг залгаж бий болгосон үг юм. Jumhooriyyaa гэдэг нь "Бүгд Найрамдах Улс", Dhivehi гэдэг нь тус үндэстний өөрсдийгөө нэрлэдэг нэр бөгөөд "Арал дээр амьдардаг хүмүүс" гэсэн утгатай.
Англи хэлний Maldives гэдэг нь санскрит хэлээр "Арлуудын цоморлиг" гэсэн утгатай Malodheep (mAlA माला + dvIpAH द्वीपाः ) гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэ нь Мальдивын шүрэн арлууд нь дээрээс харахад цагариг буюу цэцгийн цоморлиг мэт харагддагаас үүдэлтэй аж.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 6-р зууны үед Цейлон буюу өнөөгийн Шри Ланкагаас буддын шашинтнууд ирж суурьшсан гэж яригддаг.
- 12-р зууны дунд үед арабчууд ирж исламын шашныг дэлгэрүүлсэн.
- 1558 онд португалчууд Малег эзлэв. (-1573)
- 1645, Нидерландын ивээлийн улс болов. (-1796)
- 1887, Английн ивээлд багтав.
- 1959, өмнөд хэсэгт нь Бүгд Найрамдах Адван Ард Улс буюу Сувадивын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо зарлажээ. (-1963)
- 1965 оны 7 сарын 26-нд Султанаар удирдуулсан султанатыг тунхагласан боловч 1968 оны 11 сарын 11-нд бүх нийтийн санал асуулгаар бүгд найрамдах засаглалтай болов.
- 1978 оны 11 сарын 11-нд анхны ерөнхийлөгч Ибрахим Насирын бүрэн эрхийн хугацаа дуусч, Маумүүн Абдул Гаюүм ерөнхийлөгч болов.
- 1988 оны 11 сарын 3-нд дотоодын хөрөнгөтнүүдийн хөлсөлсөн PLOTE-гийн хөлсний цэргүүд төрийн эргэлт зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн орой Энэтхэгийн арми Мальдивт нэвтэрч, төрийн эргэлтийг даржээ. Тухайн үед Мальдив нь армигүй байв.
- 2004, удаан хугацаанд төр барьсан ерөнхийлөгч Гаюүмийг эсэргүүцсэн сөрөг хүчний жагсаал цуглаан гаарч, онцгой байдал зарласан.
- 2004 оны 12 сарын 26-нд Суматра арлын газар хөдлөлтөөс үүссэн цунамигаас болж 82 иргэн нь амь үрэгджээ.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Төрийн тэргүүн ерөнхийлөгч нь мөн засгийн газраа тэргүүлдэг (ерөнхий сайдын суудал нь 1975 оноос хойш эзгүй байгаа) Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Парламентаас нэр дэвшүүлж, ард түмний санал асуулгаар сонгогддог. Өмнөх сонгууль 2003 оны 10 сард болж, Маумүүн Абдул Гаюүм 6 дахь удаагаа сонгогдсон.
Парламент нь нэг танхим, 50 суудалтай бөгөөд Majlis гэж нэрлэгддэг. 50 суудлын 42-ыг нь 21 насанд хүрсэн иргэдийн сонгуулиар сонгож, үлдсэн 8-ыг нь ерөнхийлөгч томилдог байна. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Эртнээс улс төрийн бүлэглэл гэсэн ойлголт байгаагүй учраас улс төрийн нам огт байдаггүй байсан ч Азид хамгийн урт хугацаанд үргэлжилж буй Гаюүмийн засаглалыг түлхэн унагаахын тулд 2003 оны 11 сарын 10-нд Мальдивын Ардчилсан Нам байгуулагджээ. Үүний эсрэг ерөнхийлөгч өөрийн дэмжигчдээс бүрдсэн Мальдивын Ардын Намыг байгуулсан байна. Түүний дараа Исламын Ардчилсан Нам болон Шударга Ёс Нам гэх мэт жижиг намууд байгуулагдаж, аажмаар олон намын систем рүү шилжиж байгаа гэж хэлж болно.
Засаг захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]Нийслэл Мале болон 20 Атолл (atholhu)-д хуваагдана. Нийслэл Мале нь шүрэн арлуудын голд орших Мале арал болон Вилингири арал дээр оршино. Атолл гэдэг нь "шүрэн арал" гэсэн утга бүхий англи хэлний atoll гэдэг үгнээс гаралтай. Мальдивын арлуудын 26 шүрэн арлыг 20 нэгжид хуваасан байдаг.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Шри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд байх 26 шүрэн арал болон 1,200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.
Далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй.
Өдгөө Малегийн олон улсын нисэх онгоцны буудал байрладаг Хулхуле арлын зүүн хойд талд хиймэл арал барьж буй.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Мале (1981–2010) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Дундаж дээд °C (°F) | 30.3 (86.5) |
30.7 (87.3) |
31.4 (88.5) |
31.6 (88.9) |
31.2 (88.2) |
30.6 (87.1) |
30.5 (86.9) |
30.4 (86.7) |
30.2 (86.4) |
30.2 (86.4) |
30.1 (86.2) |
30.1 (86.2) |
30.6 (87.1) |
| Өдрийн дундаж °C (°F) | 28.0 (82.4) |
28.3 (82.9) |
28.9 (84.0) |
29.2 (84.6) |
28.8 (83.8) |
28.3 (82.9) |
28.2 (82.8) |
28.0 (82.4) |
27.8 (82.0) |
27.8 (82.0) |
27.7 (81.9) |
27.8 (82.0) |
28.2 (82.8) |
| Дундаж доод °C (°F) | 25.7 (78.3) |
25.9 (78.6) |
26.4 (79.5) |
26.8 (80.2) |
26.3 (79.3) |
26.0 (78.8) |
25.8 (78.4) |
25.5 (77.9) |
25.3 (77.5) |
25.4 (77.7) |
25.2 (77.4) |
25.4 (77.7) |
25.8 (78.4) |
| Тунадас мм (инч) | 114.2 (4.50) |
38.1 (1.50) |
73.9 (2.91) |
122.5 (4.82) |
218.9 (8.62) |
167.3 (6.59) |
149.9 (5.90) |
175.5 (6.91) |
199.0 (7.83) |
194.2 (7.65) |
231.1 (9.10) |
216.8 (8.54) |
1,901.4 (74.86) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 mm) | 6 | 3 | 5 | 9 | 15 | 13 | 12 | 13 | 15 | 15 | 13 | 12 | 131 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 78.0 | 77.0 | 76.9 | 78.1 | 80.8 | 80.7 | 79.1 | 80.5 | 81.0 | 81.7 | 82.2 | 80.9 | 79.7 |
| Сарын дундаж нартай цаг | 248.4 | 257.8 | 279.6 | 246.8 | 223.2 | 202.3 | 226.6 | 211.5 | 200.4 | 234.8 | 226.1 | 220.7 | 2,778.2 |
| Эх сурвалж 1: Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага[8] | |||||||||||||
| Эх сурвалж 2: NOAA (харьцангуй чийгшил ба нар 1961–1990)[9] | |||||||||||||
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Гол салбарууд нь загас агнуур болон аялал жуулчлал. Далайн эргийн наран шарлагын газар бүхий резорт арал л гэхэд 85-100 байдаг. 2001 оны 7 сард засгийн газраас "2020 визион" хэмээх, аж үйлдвэржилтийг дэмжих 20 жилийн төлөвлөгөөг баталжээ.
Газар тариалан
[засварлах | кодоор засварлах]2005 оны байдлаар хөдөө аж ахуйн салбарт 27000 орчим хүн ажиллаж буй. Улсын газар нутгийн 43.3%-ийг газар тариаланд ашигладаг. Тариалдаг гол зүйлс нь газрын самар, гадил, төмс.
Загас агнуур
[засварлах | кодоор засварлах]Загас агнуурын 5000 орчим хөлөг онгоцтой бөгөөд 2004 оны байдлаар 160 мянган тонн загас агнадаг.
Уул уурхай
[засварлах | кодоор засварлах]Мальдивт ашигт малтмал байдаггүй.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Улсын хэмжээнд цорын ганц үйлдвэр нь газрын самраас копра гаргаж авдаг үйлдвэх бөгөөд 2005 оны байдлаар копрагийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 2295 тонн.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийдөө нэг аралд нэг зочид буудал байдаг тул буух буудлаасаа хамаарч байрлах арлаа сонгох болно. Арал хооронд ихэвчлэн Дони гэж нэрлэгдэх модон завь ашиглагддаг. Мөн моторт завь зэргийг ашиглаж болно. Гадаадын иргэд тусгай зөвшөөрөл авахгүй бол аялал жуулчлалын бүс нутгаас бусад хэсэг рүү нэвтрэх хориотой.
2021 оны 11-р сард Монгол Улсаас анх удаа Мальдив улс руу шууд нислэгтэй аяллыг Круиз Тур Монголиа ХХК (Cruise Tour Mongolia) болон МИАТ ТӨХК нар хамтран зохион байгуулсан. Энэхүү аялал нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ нээлтийг авчирсан бөгөөд Монголын жуулчдын очих дуртай газруудын нэг болоод байгаа юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны хэл нь дивехи хэл (мальдив хэл ч гэж нэрлэдэг). Мөн Английн колони байсан тул англи хэл өргөн хэрэглэгддэг.
Шашин
[засварлах | кодоор засварлах]Исламын шашны Суннит урсгал нь төрийн шашин болно. Иргэд нь бараг бүгд муслим хүмүүс байдаг улс Мальдиваас гадна зөвхөн Оман л юм.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Мальдив албан ёсны мөнгөн тэмдэгт болгон Мальдив руфияг ашигладаг. Гэсэн хэдий ч Америк доллар ашигладаг орнуудаас ирсэн жуулчдын тоо их байдаг тул аялал жуулчлалын байгууллагуудад Америк долларыг түгээмэл хүлээн авдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedstategovreligion - ↑ "Projected Mid-Year Population of the Maldives by Age and Sex" (PDF). Мальдивын Статистикийн Товчоо. Санхүү ба төлөвлөлтийн яам. 2024. Архивласан (PDF) огноо 2025-10-07. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ "Census Results Summary". Maldives Population and Housing Census (Англи хэлээр). Мальдивын Статистикийн Товчоо. Архивласан огноо 2023-09-01. Татаж авсан: 2023-11-30.
- 1 2 3 4 "World Economic Outlook Database, October 2024 Edition. (Maldives)". Олон Улсын Валютын Сан. 2024-10-10. Архивласан огноо 2025-01-22. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ "Gini Index coefficient". The World Factbook. Тагнуулын Төв Газар. Эх хувилбараас архивласан: 2021-07-17. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ Human Development Report 2025 - A matter of choice: People and possibilities in the age of AI. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр. 2025-05-06. Эх хувилбараас архивласан: 2025-05-06. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ "List of all left- & right-driving countries around the world". worldstandards.eu. 2024-12-31. Архивласан огноо 2022-11-10. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ "Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага – Мале". WMO. Архивласан огноо 2018-12-26. Татаж авсан: 2026-04-20.
- ↑ "Malé Climate 1961–90". NOAA. Эх хувилбараас архивласан: 2017-10-10. Татаж авсан: 2026-04-20.