Афганистан
Афганистаны Исламын Эмират Улс ᠠᠹᠭᠠᠨᠢᠰᠲ᠋ᠠᠨ ᠤ᠋ ᠢᠰᠯᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠢᠷᠠᠲ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: دا د باتورانو کور Dā Də Bātorāno Kor "Энэ нь эр зоригтнуудын гэр юм"[2] | |
Төлөв | Хүлээн зөвшөөрөгдөөгүй засгийн газар доорх НҮБ-ын гишүүн улс |
Нийслэл ба томоохон хот | Кабул 34°31′N 69°11′E / 34.517°N 69.183°EСолбицол: 34°31′N 69°11′E / 34.517°N 69.183°E[3] |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд | |
Шашин (2009) |
|
Ард түмний нэршил | Афганчууд[9][10] |
Төр засаг | Нэгдмэл тоталитар[11] түр теократ исламын эмират[12][13] |
Хибатулла Ахунзада | |
Хасан Ахунд (үүрэг гүйцэтгэгч) | |
Абдул Хаким Исхакзай | |
Хууль тогтоох байгууллага | Удирдах Зөвлөл[14] |
Түүх | |
1709–1738 | |
1747–1823 | |
• Эмират | 1823–1839 |
1839–1842 | |
1842–1926 | |
1863 оны 5 сарын 27 | |
1879 оны 5 сарын 26 | |
1919 оны 8 сарын 19 | |
1926 оны 6 сарын 9 | |
1973 оны 7 сарын 17 | |
1978 оны 8 сарын 27-28 | |
1992 оны 4 сарын 28 | |
1996 оны 9 сарын 27 | |
2004 оны 1 сарын 26 | |
2021 оны 8 сарын 15 | |
Газар нутаг | |
• Нийт | 652,867[15] км2 (40) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 38,346,720[16] (37) |
• Нягтаршил | 48.08/км2 (174) |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $72.911 тэрбум[17] (96) |
• Нэг хүнд ноогдох | $2,024[17] (169) |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $21.657 тэрбум[17] (111) |
• Нэг хүнд ноогдох | $493[17] (177) |
ХХИ (2021) | ▼ 0.478[18][19] бага · 180 |
Мөнгөний нэгж | Афгани (افغانی) (AFN) |
Цагийн бүс | UTC+4:30 Сарны хуанли[20] (Афганистаны Цаг) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +93 |
Домэйн нэр | .af افغانستان. |
Афганистан (ᠠᠹᠭᠠᠨᠢᠰᠲ᠋ᠠᠨ ᠣᠯᠣᠰ) (персээр افغانستان; паштунаар Afġānistān), албан ёсны нэр нь Афганистаны Исламын Эмират Улс (товчлол АИЭУ) . Ази тивийн төв, өмнөд хэсэгт далайгаас зайдуу оршдог орон, 1946 онд НҮБ-д гишүүнээр элссэн. 2016 оны байдлаар 33 сая хүн амтай гэж тоологдсон.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Афганистан гэх үгийг үгчлэн орчуулбал «Афганчуудын Улс» гэсэн үг юм. 3-р зууны Сасаны улсын бичигт «Абган» хэмээн тэмдэглэгдсэн нь хамгийн эртний сурвалж болж байна. 6-р зуунд Энэтхэгийн одон орончийн тэмдэглэлд «Авагана» (अवगाण) гэжээ. 10-р зуунд араб үсгээр «Афган» болон бичигдсэн.
«Афган» гэж үг уг нь тухайн нутагтаа «паштун» үндэстнийг заасан ижил утгатай үг мөн гэдэг. Харин 1964 оны Афган улсын үндсэн хуулиар улсын бүх иргэнийг заана гэж тодорхойлжээ.
2021 онд Талибанчууд Кабулыг булаан авахаас өмнө тус улсыг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (товчлол ИБНАУ) гэж нэрлэдэг байсан бол одоо Афганистаны Исламын Эмират Улс гэж нэрлэдэг.[21] Монголчууд "Апган" гэж нэрлэдэг байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Афган орон 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Сомалигаас том буюу дэлхийн 43-р том орон болно.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Хойд өргөргийн 29° — 39°, зүүн уртрагийн 60° — 75° дотор ЮНЕСКО-гийн ангиллаар Төв Ази, НҮБ-ийн шинэ ангиллаар Өмнө Азид хамааран байна.
Дорно өмнөд талаараа Пакистантай 2670 км, өрнөд талаараа Ирантай 921 км, умард талаараа Туркменистантай 804 км, Узбекистантай 144 км, Ирантай 921 км, Тажикистантай 1357 км, дорно умард талаараа Хятадтай 91 км газар хиллэдэг далайд гарцгүй орон. Хилийн нийт урт — 5530 км.
Газрын тогтоц
[засварлах | кодоор засварлах]Афганы газар нутгийн 80% уулархаг муж байна. Хойд зүгийн нам доор газар (Бактрын хотгор), төвийн уулархаг орон (Хазаражат, Хиндүкүш), баруун өмнөд нутгийн тэгш өндөрлөг (Систаны хотгор) гэж үндсэн гурван тогтоц байна. Хиндүкүш уулын нуруу зүүн хойноос баруун урагш тогтсон. Хамгийн өндөр цэг нь Ношак оргил (7492 м). Мөн Баба, Баян, Шефид-Кух зэрэг өндөр уул байна. Хиндүкүш нь зүүн зүгт Памир, Хималайтай холбогдоно. Тэр дунд Ваханаар давж Хятад руу гардаг.
Усны зүй
[засварлах | кодоор засварлах]Афганы гол мөрд ихэвчлэн төв нутгийн уулнаас эх авч гадаад орон луу урсдаг. Цөл дундах нуур, баян бүрд таарна. Афганаар дайрдаг хамгийн урт мөрөн бол Амударья (2661 км) юм. Кундуз гол түүнд цутгана. Баруун урд нутгаар Хилманд гол урсана. Аргандаб түүнд цутгана. Баба уулнаас эх авсан Кабул гол Инд мөрөнд цутгана.
Ашигт малтмал
[засварлах | кодоор засварлах]Афган төмрийн хүдэр, алт, хром, хар тугалга, зэс, үнэт чулууны нөөцтэй. Нөөцийн хэмжээ ихэвчлэн тогтоогдоогүй. Мөн давс, хүхэрээр баян. Шибирганд шатдаг хийн үлэмж нөөцтэй (136 млрд куб.м).
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Яс үндэс | Хувь |
---|---|
Паштун үндэстэн | 42% |
Тажик үндэстэн | 27% |
Хазара үндэстэн | 9% |
Узбек үндэстэн | 9% |
Аймак ястан | 4% |
Туркмен үндэстэн | 3% |
Балуч ястан | 2% |
бусад ард түмэн | 4 % |
Афганистан улс 2015 онд 32,564,342 хүнтэй (дэлхийд 40-р олон) байв. 42 хувь нь 0–14 насны багачууд, 55% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 2 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын нягт — 43.5 хүн/км2, жилийн өсөлт — 2.3 хувь, дундаж наслалт — 60 жил, хүйсийн харьцаа — 1.05 эр/эм, хотжилт — 24 хувь.
Ард түмэн
[засварлах | кодоор засварлах]Афганистан бол олон үндэстэн ястны орон. Хүн амын олонх нь иран угсаатан байна. Үүнд паштун хэлээр хэлэлцдэг паштун үндэстэн (42%), дари перс хэлээр хэлэлцдэг тажик (27%), узбек (9%), хазара (4%) багтана. Мөн түрэг угсааны Аймак, туркмен болон янз бүр угсааны нуристан, пашай, араб зэрэг цөөн тоот ард түмэн амьдардаг.
Хэл, шашин
[засварлах | кодоор засварлах]Паштун (иран төрлийн хэл), дари (иран төрлийн перс хэлний нэг янз) гэсэн хоёр албан ёсны хэлтэй. Дари перс хэлээр голчлон тажик, хазара хүмүүс хэлэлцэнэ. Паштун хэлээр Хиндүкүш уулын өврөөр хэлэлцэнэ. Хойд нутгаар түрэг төрлийн узбек, туркмен хэлтэн байна.
Афганистаны ард түмний 99.7% ислам шашныг шүтнэ. 80-90% суннит, 7-19% шийт дэгийг дагадаг. Сикх, хиндү, зороастр, христ шүтлэг цөөн хувьд байна.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]№ | Нэр [өргөлтөт дуудлага] | Өөр нэр | Хүн амын тоо |
---|---|---|---|
1 | Кабул [кабуул] | 3,289,000 [22] | |
2 | Кандахар [кандахаар] | Кандагар | 491,500 [23] |
3 | Херат [хераат] | Герат | 436,300 [24] |
4 | Мазар-и-Шариф [мазаар-и-шарийф] | 368,100 [25] | |
5 | Кундуз [кундууз] | 304,600 [26] | |
6 | Талукан [талукаан] | 219,000 [27] | |
7 | Желалабад [желал-абаад] | Жалалабад | 206,500 [28] |
8 | Пули-Хумри [пуули-хумрий] | 203,600 [29] | |
9 | Чарикар | 171,200 [30] | |
10 | Шибарган | 161,700 [31] | |
11 | Газни | 157,600 [32] | |
12 | Сари-Пуль | 150,700 [33] |
Түүх
[засварлах | кодоор засварлах]Афганд хүн 50 000 жилийн өмнөөс амьдарсан ул мөр бий. Олон зуунд олон янз угсааны хүмүүс амьдарч ирсэн.
Индо-ари нутаг
[засварлах | кодоор засварлах]НТӨ 3000 оноос Индийн соёл иргэншил Кандахарт хүрч хот суурин тогтсон. НТӨ 2000 оны тэртээ Төв Азийн нүүдэлчин улс ирж суурьшсан. Афганы хүмүүс Өрнө Ази, Өмнө Азиар тархаж энэ нутгийг Ариана (Ари) гэдэг болсон. НТӨ 1800-800 онд Афганд дэлгэрч асан Заратуштрын шашныг үндэслэгч нь Балх балгаснаа амьдарч, нас эцэслэжээ. НТӨ 6-р зуунд иран угсааны Ахемены улс Афганыг эзэрхэв. Персийн I Дари хааны булшны бичээс дэх түүний эзэлсэн 29 нутгийн жагсаалтанд Кабулын хөндийг дурджээ. НТӨ 330 онд Македоны Александрын байлдан дагуулал Афганыг дайрсан. Удалгүй грек Селевкидын улс эзэн мэдсэн бол, НТӨ 185 онд Индийг гатлан Маурын улс ноёрхсон ч Ашока хааны үхлээр грек Бактрын улс дахин эзэлсэн. Тэднийг скиф мөхөөсөн.
НТӨ 1-р зуунд иран угсааны Парфян улс, дараа нь Энэтхэгийн Кушан улс эзэн мэдэв. Энэ үед буддын шашин Афганд дэлгэрсэн. НТ 3-р зуунд бас нэгэн перс улс болох Сасаны улс нутгийн эзэн болсон бол 6-р зуунд Кушаны өвийг залгасан буддын шашинт жижиг улс Кабул орчимд төвлөжээ.
Ислам ба монгол
[засварлах | кодоор засварлах]Арабаас эхтэй ислам шашин 642 онд Херат, Заранжаас эхлэн Афганд дэлгэрэв. Сафар, дараа нь 9-10-р зуунд Саманы улс Афганыг бүрэн эзэлсэн. 10-11-р зуунд буддын, заратуштрын, хиндү шашны үлдсэн хүчин дарагджээ. Газнийн улс исламын шашныг ихээр мандуулав.
1219 онд монголын Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулснаар тус нутгийг эзэрхэв. Түүний ач Хүлэгү Ираны Табризад төвлөн улс байгуулж Афган дахь овог аймгийг эзэн мэдсэн ба удалгүй ислам шашинд орсон. 1370 онд Төмөрийн улс тогтсон ба Хератад төвлөсөн.
16-р зуунд Бабур Кабулыг Аргуны улсаас булаан авч, Энэтхэгийн Делиг эзлэн Их могол улсыг үүсгэн байгуулсан. Түүнээс хойш Афганыг Бухар, Сафав, Могол хуваан эзэрхэв. 19-р зуунаас өмнө Афганы баруун хэсэг нь Хорасан гэгдэж, Хорасаны дөрвөн нийслэлийн хоёр нь Херат, Балх байв. Афганы үлдсэн нутаг нь Хорасан-Хиндүстан хоёрын хязгаар зааг гэгдэж байв.
Монгол Улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Анхны суурин Элчин сайдаар Хаянгийн Банзрагч /1982-1988 онд/ ажиллаж байсан.
Персээс тусгаар улс
[засварлах | кодоор засварлах]1709 онд энэ нутгийн Хотак ноён Сафавын төрийн эсрэг босч Персээс тусгаар тогтнож чадав. Түүний удмын Махмуд Персийн нийслэл Исфаханыг эзэлсэн ч 1729 онд ялагдаж доройтсон ба 1738 онд сүүлийн хүчээ алджээ.
1747 онд Афганы удирдагчаар Ахмад Шах Дуррани сонгогдсон ба түүний цэрэг өнөөдгийн Иран, Афган, Пакистан, Энэтхэгээр байлдан дагуулав. Түүний хүү Тимур шах нийслэлээ Кандахараас Кабулд нүүлгэсэн. Дурраны удмын хаантай энэхүү Афган улс 19-р зуунд баруун талаасаа Перстэй, зүүн талаасаа Британийн дэмжлэг бүхий Сикхтэй сөргөлдөж нэлээн газраа алдаж оршин тогтнов.
Өрнөдийн нөлөө
[засварлах | кодоор засварлах]19-р зууны сүүлд Британи-Оросын нөлөөний бүсээ өргөтгөх Их Тоглоомд Афган хавчуулагдсан. 1842, 1870-иад онд Афган улс Их Британийн Энэтхэгтэй байлдан дийлж нутгаа хамгаалсан ба Дурандын шугмаар паштун, балуч үндэстний нутгийг таллан хувааж хил тогтсон нь өнөөгийн Пакистан-Афганы хил болсон. Англи-Афганы гуравдугаар дайны дараах Равалпиндийн гэрээгээр Афган улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба Аманулла Хан шах 1920-иод онд Өрнөдийн олон улсаар аялан дипломат харилцаа тогтоож, эмэгтэйчүүдийн боловсролд анхаарч, боолын ёсыг халав. Аманулла Ханы бодлогыг эсэргүүцсэн бослого Кабулд ялж хааныг солив. 1933-1973 онд тогтвортой буюу Мохаммед Захир Шах гэдэг хаантай байв.
Дэлхийн 2-р дайн, Хүйтэн дайны эхэнд Афган төвийг сахьсан. 1973 онд цусгүй төрийн эргэлт болж, хаант ёс халагдсан.
Иргэний дайн
[засварлах | кодоор засварлах]1978 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Афган улсын коммунист нам Саурын хувьсгалаар төрийн эрхэнд гарав. Улсынхаа нэрэнд «социалист» гэсэн үг оруулсан. Иргэний дайн дэгдсэн. ЗХУ коммунист хүчнийг тэтгэн дэмжиж Афганд цэргээ оруулсан бол АНУ коммунист бус хүчнийг хөлсний хүн хүч, санхүүгээр дэмжин тэтгэж байв. 1 сая гаруй хүн амь үрэгдэжээ. Зөвлөлт 1989 онд цэргээ гаргасан ч 1992 он хүртэл нөлөөлсөөр байв.
1989 оноос хойш ч иргэний дайн төгсөөгүй. Нажибуллахын Засгийн газар 1992 улсын нэрээ «исламын» хэмээн тодотгосон. Афганы иргэний дайнд Пакистан, Саудын Арабын зүгээс оролцож байв. Нутгийн өмнөд хэсэгт засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэл бэхжсэн. 1994 оноос Талибан өмнөд нутагт тогтсон. Талибан Кабулыг эзэлж, Кабулыг алдсан Масуд, Достум нар Умардын эвсэл байгуулан 1998 онд Мазар-и-Шарифын байлдаанд ялжээ. 1996-2001 онд Аль-Каеда сүлжээ Афганд үүрэлсэн. 1990-ээд онд 400 000 хүн иргэний дайнд нас баржээ.
2001 оны 9-р сарын 9-нд Масуд амиа золиослогчид алагдав. Хоёр хоногийн дараа 9 сарын 11-ны халдлага болж АНУ Аль-Каедагийн Осама бин Ладеныг буруутгаж, Талибанаас түүнийг шаардсан. 10-р сард АНУ Афган руу цэрэг оруулж, Умардын эвсэлтэй хамтарч Талибаны засгийн газрыг унагаж Хамид Карзайн засгийн газрыг тогтнуулжээ. Афган улсаа «бүгд найрамдах» гэж тодотгон нэрийдэв.
Олон улс, НҮБ-ээс Карзайн засгийн газарт дэмжлэг үзүүлсэн. Талибан нэг хэсэг цохигдсон боловч Пакистанд хүчээ бэхжүүлж Афганд эргэж дайтаж байв. 2009 онд Талибаны тэргүүлсэн сүүдрийн засгийн газар зарим нутагт үүсэв. 2015 онд талууд энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Америк улс 2014 онд цэргийн үлэмж хүчээ Афганаас гаргасан ч АНУ-ын тэргүүлсэн НАТО-ийн цэрэг Афганы засгийн газарт тусалж үлдсэн. 2001 оноос хойш дайнаас болж 100,000 хүн амь үрэгдсэн.
АНУ-ын цэргүүд 2021 онд Афганистанаас бүрэн гарсны дараа тус улсыг Талибан эзлээд байна.[34]
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Нэгдмэл төрийн байгууламжтай Афган улсын нутаг дэвсгэр 34 аймаг (ولايت, «вилаят») болж хуваагддаг. Нэг аймагт дунджаар 19 мянган км² газар, 90 түмэн хүн ноогдож байна.[35] Цаашлан харвал аймгуудын дотор 398 хошуу (ولسوالۍ, «воласвалей»)-тай.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archived copy". Эх хувилбараас архивласан: 3 June 2019. Татаж авсан: 17 September 2021.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Tharoor, Ishaan (19 June 2013). "The Taliban's Qatar Office: Are Prospects for Peace Already Doomed?". Time. ISSN 0040-781X. Татаж авсан: 19 August 2021.
- ↑ [[[:Загвар:Geonameslink]] Islamic Republic of Afghanistan] in [[[:Загвар:Geonamesabout]] Geonames.org (CC BY)]
- ↑ "Population Matters". 3 March 2016. Эх хувилбараас архивласан: 16 Наймдугаар сар 2021. Татаж авсан: 12 Дөрөвдүгээр сар 2023.
- ↑ timesofindia (23 August 2021). "Afghanistan's ethnic mosaic". The Times of India.
- ↑ World Population Review (19 September 2021). ""Afghanistan Population 2021"".
- ↑ statista.com (20 August 2021). "Distribution of Afghan population by ethnic group 2020".
- ↑ reliefweb.int (14 August 2011). "Afghan Ethnic Groups: A Brief Investigation".
- ↑ "Constitution of Afghanistan". 2004. Архивласан огноо 20 September 2016. Татаж авсан: 16 February 2013.
- ↑ Afghan | meaning in the Cambridge English Dictionary. the Cambridge English Dictionary. ISBN 9781107660151.
- ↑ *Sakhi, Nilofar (December 2022). "The Taliban Takeover in Afghanistan and Security Paradox". Journal of Asian Security and International Affairs. 9 (3): 383–401. doi:10.1177/23477970221130882. S2CID 253945821.
Afghanistan is now controlled by a militant group that operates out of a totalitarian ideology.
- Madadi, Sayed (6 September 2022). "Dysfunctional centralization and growing fragility under Taliban rule". Middle East Institute. Татаж авсан: 28 November 2022.
In other words, the centralized political and governance institutions of the former republic were unaccountable enough that they now comfortably accommodate the totalitarian objectives of the Taliban without giving the people any chance to resist peacefully.
- Sadr, Omar (23 March 2022). "Afghanistan's Public Intellectuals Fail to Denounce the Taliban". Fair Observer. Татаж авсан: 28 November 2022.
The Taliban government currently installed in Afghanistan is not simply another dictatorship. By all standards, it is a totalitarian regime.
- "Dismantlement of the Taliban regime is the only way forward for Afghanistan". Atlantic Council. 8 September 2022. Татаж авсан: 28 November 2022.
As with any other ideological movement, the Taliban's Islamic government is transformative and totalitarian in nature.
- Akbari, Farkhondeh (7 March 2022). "The Risks Facing Hazaras in Taliban-ruled Afghanistan". George Washington University. Эх хувилбараас архивласан: 14 Нэгдүгээр сар 2023. Татаж авсан: 28 November 2022.
In the Taliban's totalitarian Islamic Emirate of Afghanistan, there is no meaningful political inclusivity or representation for Hazaras at any level.
- Madadi, Sayed (6 September 2022). "Dysfunctional centralization and growing fragility under Taliban rule". Middle East Institute. Татаж авсан: 28 November 2022.
- ↑
- Choi, Joseph (8 September 2021). "EU: Provisional Taliban government does not fulfill promises". The Hill. Татаж авсан: 18 March 2022.
- Bezhan, Frud (7 September 2021). "Key Figures In The Taliban's New Theocratic Government". Radio Farda. Radio Free Europe/Radio Liberty. Татаж авсан: 6 February 2022.
- George, Susannah (18 February 2023). "Inside the Taliban campaign to forge a religious emirate". The Washington Post. Татаж авсан: 19 February 2023.
- ↑ Gul, Ayaz (28 September 2021). "Taliban Say They Will Use Parts of Monarchy Constitution to Run Afghanistan for Now". Voice of America. Islamabad, Pakistan. Татаж авсан: 21 October 2022.
The Taliban said Tuesday they plan to temporarily enact articles from Afghanistan's 1964 constitution that are 'not in conflict with Islamic Sharia (law)' to govern the country.
- ↑ "Afghanistan's Taliban ruler faces rare internal criticism, revealing divisions". CBS News. 17 February 2023. Татаж авсан: 19 February 2023.
Its commanders and politicians take their orders from a powerful leadership council based not in the capital of Kabul, but in the Taliban's traditional homeland of Kandahar, in southern Afghanistan.
- ↑ Central Statistics Office Afghanistan
- ↑ "Afghanistan". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 17.0 17.1 17.2 17.3 "Afghanistan". International Monetary Fund. Татаж авсан: 14 November 2018.
- ↑ Human Development Report 2021/2022: Uncertain Times, Unsettled Lives: Shaping our Future in a Transforming World (PDF). United Nations Development Programme. 2022. p. 284. ISBN 9789211264517. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 24 September 2022.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 16 December 2020.
- ↑ "Taliban Changes Solar Year to Hijri Lunar Calendar". Hasht-e Subh Daily. 2022-03-26. Эх хувилбараас архивласан: 4 September 2022. Татаж авсан: 2022-09-04.
- ↑ ТАЛИБАНЧУУД 20 ЖИЛИЙН ДАРАА АФГАНИСТАНД ДАХИН НОЁРХЛОО ТОГТООВ. (Memento 9. Аравдугаар сар 2022 цахим архивт) Оллоо Хувьцаат Компани. Retrieved 2021-08-18
- ↑ "Population of Kabul City by District and Sex 2012-13" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-12-28. Татаж авсан: 2013-10-07.
- ↑ "Settled Population of Kandahar province by Civil Division, Urban, Rural and Sex-2012-13" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-03-03. Татаж авсан: 2013-10-07.
- ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2015-10-23. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-03-04. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2014-11-29. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-03-03. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-11-23. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2014-02-26. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-12-16. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2014-02-26. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-12-16. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-12-16. Татаж авсан: 2013-10-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Талибаны дээд удирдагч анх удаа ил гарав News.mn. REUTERS Retrieved 2021-11-02
- ↑ "Afghanistan". (Memento 20. Есдүгээр сар 2017 цахим архивт) The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Retrieved 2012-12-14
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: أفغانستان – Викимедиа дуу дүрсний сан
Иш татахад гарсан алдаа: <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found