Унгар

Унгар Улс
ᠦᠨᠭᠠᠷ ᠤᠯᠤᠰ
Magyarország
→ Мажярорсаг
Flag of HU, HUN / УнгУ
Төрийн далбаа
Төрийн сүлд of HU, HUN / УнгУ
Төрийн сүлд
Төрийн дуулал: маж. "Himnusz"
(Төрийн дуулал)
Hungary in European Union.svg
Fyzicka mapa-Madarsko.JPG
НийслэлCoa Hungary Town Budapest big.svg Будапешт
ТомоохонБудапешт, Дебрецен, [[ Сегед]], Мишкольц, Печ, Гиёр
Албан ёсны хэлмажар хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
Унгарын ард түмэн →
83.7% – мажар үндэстэн
  3.1% – цыган ястан
  1.3% – герман үндэстэн
14.7% – бусад, тодорхойгүй
Ард түмний нэршилУнгарчууд
Төр засагАрдчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Адер Янош (2012)
• Ерөнхий сайд
Орбан Виктор (2010)
Хууль тогтоох байгууллагамаж. "Országgyűlés"
(Улсын хурал)
Түүхэн үйл явдал
895 он
• Австри-Унгараас
салж тусгаарласан
1918 он
Газар нутаг
• Нийт
93,030 км2 (109)
• Усны эзлэх талбай (%)
0.74%
Хүн ам
• 2011 тооцоо
9,979,000[1] (83)
• Тооллого
10,198,315
• Нягтаршил
107.2/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$187.627 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$18,738[2]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$128.960 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$12,879[2]
ОТББИ (2008)24.96
бага · 3
ХХИ (2011) 0.816[3]
Error: Invalid HDI value · 38
Мөнгөний нэгжУнгарын форинт (HUF)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)


Унгар (унг. Magyarország, Мажярорсааг), албан ёсоор Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украин, Румын, Серби, Хорват, Словени улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Унгар улс ЭЗХАХБ, НАТО, Европын Холбооны гишүүн, Шенгений хэлэлцээрт нэгдсэн. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн Унгар буюу Мажяр хэл. Энэ нь Энэтхэг-Европ хэлний язгуурт багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.

Кельт (НТӨ 450 оноос хойш) болон Ромын (НТӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч I Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг[4] болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг[5]. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ[6] дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.

Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан[7][8]. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог[9][10]. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.

Орон нутаг[засварлах | кодоор засварлах]

Газар (орон)
HU NUTS 1.png
Муж (бүс)
HU NUTS 2.png
Аймаг (хошуу)
HU NUTS 3.png
Хүн ам
(2012)
Төв Унгар
(Унгарын төв газар)
Төв Унгар
(Унгарын төв муж)
Coa Hungary Town Budapest big.svg Будапешт 1,740,041
FLAG-Pest-megye.svg Пешт 1,245,048
Дунантуль
(Дунайн цаад газар)
Төв Дунантуль
(Дунайн цаад
газрын төв муж)
FLAG-Fejér-megye.svg Фейер 425,581
FLAG-Komárom-Esztergom-megye.svg Комаром-Эстергом 310,200
FLAG-Veszprém-megye.svg Веспрем 354,565
Өрнө Дунантуль
(Дунайн цаад
газрын өрнөд муж)
FLAG-Gyor-Moson-Sopron-megye.svg Дьёр-Мошон-Шопрон 451,827
FLAG-Vas-megye.svg Ваш 256,458
FLAG-Zala-megye.svg Зала 285,154
Өмнө Дунантуль
(Дунайн цаад
газрын өмнөд муж)
..Baranya Flag(HUNGARY).png Баранья 388,907
FLAG-Somogy-megye.svg Шомодь 315,850
FLAG-Tolna-megye.svg Тольна 229,116
Умард Альфёльд хоёр
(Умард газар ба
Нам доор газар)
Умар Унгар
(Унгарын умард муж)
FLAG-Borsod-Abaúj-Zemplén-megye.svg Боршод-Абауй-Земплен 678,261
FLAG-Heves-megye.svg Хевеш 305,336
FLAG-Nograd.svg Ноград 198,933
Умар Альфёльд
(Умард нам доор газар)
..Hajdú-Bihar Flag(HUNGARY).png Хайду-Бихар 538,037
FLAG-Jasz-Nagykun-Szolnok.svg Яс-Надькун-Сольнок 383,128
Flag-Szabolcs-Szatmar-Bereg-megye.svg Сабольч-Сатмар-Берег 551,871
Өмнө Альфёльд
(Өмнөд нам доор газар)
Flag of Bács-Kiskun County.svg Бач-Кишкун 522,312
FLAG-Békés-megye.svg Бекеш 357,740
Flag of Csongrad-Csanad megye.svg Чонград 419,366
3 газар 7 муж 19 аймаг + Будапешт 9,957,731

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. Hungarian Central Statistical Office. Retrieved 25 July 2010.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Hungary". International Monetary Fund. Retrieved 21 April 2011.
  3. "Human Development Report 2011" (PDF). United Nations. 2011. Retrieved 2 November 2011.
  4. World Bank Country Classification, 2007
  5. PowerPoint bemutató
  6. Microsoft Word - NHDP_HU_NSRF_en_r1.doc
  7. Index - Miért menjünk Magyarországra? Miért menjünk Szlovákiába?
  8. http://www.mth.gov.hu/download.php?ctag=download&docID=185
  9. http://whc.unesco.org/archive/advisory_body_evaluation/400bis.pdf
  10. Будапешт Дунай мөрний эрэг, Буда цайз, Андрасси өргөн чөлөөний хамт Дэлхийн өвд бүртгэгдсэн - Зураг, мэдээлэл, аялал жуулчлалын сурвалжлагууд

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]