Латви
Бүгд Найрамдах Латви Улс | |
|---|---|
| Төрийн дуулал: Dievs, svētī Latviju! (Латви) ("Бурхан Латвийг адислаг!") | |
| Нийслэл ба томоохон хот | Рига 56°57′N 24°6′E / 56.950°N 24.100°E |
| Албан ёсны хэл | Латви хэлa |
| Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Ливони хэл Латгал хэл |
| Угсаатны бүлгүүд (2022[1]) |
|
| Шашин (2018)[2] | |
| Ард түмний нэршил | Латвичууд |
| Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
| Эдгарс Ринкевичс | |
| Кришьянис Кариньш | |
| Эдвардс Смилтенс | |
| Хууль тогтоох байгууллага | Сейм |
| Тусгаар тогтнол | |
| 11 сарын 18, 1918 | |
| 1 сарын 26, 1921 | |
| 11 сарын 7, 1922 | |
| 8 сарын 21, 1991 | |
| 5 сарын 1, 2004 | |
| Газар нутаг | |
• Нийт | 64,589 км2 (24,938 бээр2) (122) |
• Усны эзлэх талбай (%) | 2.09 (2015)[5] |
| Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,842,226[6] (146) |
• Нягтаршил | 29.6/км2 (147) |
| ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $72.03 тэрбум[7] (105) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $38,124[7] (48) |
| ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $40.588 тэрбум[7] (100) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,482[7] (44) |
| ОТББИ (2021) | 35.7[8] дундаж |
| ХХИ (2021) | ▲ 0.863[9] маш өндөр · 39 |
| Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
| Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
| UTC+3 (ЗЕЗЦ) | |
| Огнооны формат | өө/сс/жжжж |
| Жолооны тал | баруун |
| Утасны томьёо | +371 |
| Домэйн нэр | .lvc |
| |
Латви (латв. Latvija) албан ёсоор Бүгд Найрамдах Латви Улс (латв. Latvijas Republika) Умард Европт оршдог Балтын 3 орны нэг юм. Латви хойгуураа Эстони (хилийн урт 343 км), урдуураа Литва (588 км), зүүнээрээ Орос (276 км), Беларусь (141 км)[14] гэх 4 улстай хуурай газраар хиллэхээс гадна баруун талаараа Балтын тэнгисээр өрнө зүгийн Шведтэй усан хил тогтсон байдаг. Латви нь 64,589 км2 газар нутагтай бөгөөд 1,957,200 хүн амтай. Нийслэл хот нь Рига хот ба Даугавпилс, Лиепая, Елгава, Юрмала гэх томд тооцогддог хотуудтай.
Латви нь өндөр хөгжилтэй, эдийн засагтай, хөгжингүй орон юм, Хүний хөгжлийн индексээр 39-д жагсаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1991 оны 9-р сарын 17-нд, Европын Холбоонд 2004 оны 5-р сарын 1, НАТО-д 2004 оны 3-р сарын 29-нд элссэн орсон байна. 2014 оны 1-р сарын 1-ий өдрөөс еврог мөнгөн тэмдэгт ашиглаж эхэлсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]МЭӨ III мянганы орчимд Финн-Угр овгууд орчин үеийн Латви улсын нутаг дэвсгэрт ирж сууршиж байжээ.
1184 онд Католик шашны номлогч Майнхард фон Сегеберг Оросын Полоцкийн хунтайж Владимирын зөвшөөрлөөр өөрийн вассал нутаг болох Ливончуудад Христийн шашныг номлож эхэлсэн гэдэг. Удалгүй Бремений хамба лам II Хартвиг Майнхардыг хамба ламын зэрэгт өргөмжилж, Ливонид өөрийн эрх мэдлийн хүрээнд анхны епархийг байгуулжээ. 1188 оны 10-р сарын 1-нд Ромын Пап лам III Клемент Майнхардын хамба ламын томилгоог баталгаажуулж, шинээр байгуулагдсан епархийг Бремений хамба ламын харьяалалд шилжүүлжээ.
1201 онд Хамба лам Альберт Буксхоевден Рига хотыг үүсгэн байгуулсан. Тэрээр эрх мэдлээ бататгахын тулд мөн Сэлэмний ахан дүүсийн орденыг байгуулсан бөгөөд энэ нь хожим бие даасан улс төр, эдийн засгийн хүчин болжээ.
25 жил үргэлжилсэн Ливоны дайн 1583 онд Плюссын эвлэрлээр төгссөж Ливоны орден оршин тогтнохоо больж, түүний нутаг дэвсгэрийг Польш-Литвийн Холбоо, Швед (хойд Эстони), Дани (Эсел арлыг хүлээн авсан) хооронд хуваажээ. Баруун Двинагийн хойд хэсэгт орших Ливоны орденийн газар нутаг нь Польшийн шууд захирдаг Задвинагийн гүнт улс болсон бол өмнө зүгт орших газрууд нь Польш-Литвийн Хамтын нөхөрлөлийн вассал улс болох Курландын гүнт улс болжээ.
Хэдэн зууны Швед, Польш-Литвын холбоо, Оросын ноёрхлын дараа ба Дэлхийн 1-р дайны дараа Бүгд Найрамдах Латви Улс 1918 оны 11-р сарын 18-нд Оросын эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласан байна. Хориод жил тусгаар байгаад дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд 1940 оны 8-р сарын 5-наас 1991 оны 8-р сарын 21-ний өдөр хүртэл 51 жил ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж ирсэн байсан.
1987 оноос эхлэн тайван "Дуулж буй хувьсгал" нь Балтийн улсуудыг Зөвлөлт холбоот улсаас чөлөөлөгдөхийг уриалж, Коммунист дэглэм хууль бусаар булаан авсныг буруушааж байв. 1990 оны 5-р сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Латви Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1991 оны 8-р сарын 21-ний өдөр де-факто тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй. Латви нь тусгаар тогтносон, Бүгд найрамдах засаглалтай улс.
Нийслэл Рига нь 2014 онд Европын Соёлын төв болж байсан. Улсын албан ёсны хэл нь латви хэл юм. Латви хэл бол Балт төрлийн одоогоор оршин байгаа хоёр хэлний нэг.
Төрийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Латви улс нь 1922 оны Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулан хэрэглэж байгаа юм.
Латви улс нь парламентын бүгд найрамдах улс юм. Хууль тогтоох байгууллага нь сонгуулийн өдөр гэхэд 18 нас хүрсэн Латви улсын бүрэн эрхт иргэдээс дөрвөн жилийн хугацаатай сонгогддог Латвийн Сейм юм.
Төрийн дээд эрх мэдэл нь Латвийн Сейм дотроос 4 жилийн хугацаатай сонгогддог Улсын Ерөнхийлөгч юм.
Гүйцэтгэх байгууллага нь Ерөнхий сайд болон сайд нараас бүрдсэн Сайд нарын танхим юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]13-20-р зууны хооронд харийн эрхшээлд байсан хэдий ч Латви үндэстэн нь хэл, хөгжмийн уламжлалаараа үе дамжин өөрийн онцлог шинжийг хадгалсаар ирсэн. Гэсэн хэдий ч олон зуун жилийн турш үргэлжилсэн Оросын ноёрхлын үр дүнд (1710-1918), дараа нь Зөвлөлтийн ноёрхлын үр дүнд, Латви улсын хүн амын 26.9%-г оросууд эзэлж байна. Дэлхийн 2-р дайн хүртэл Латви улсад цөөн тооны герман, еврей үндэстнүүд амьдарч байсан.
2011 оны тооллогоор хүн амын 62.1% (1,284,194)-ийг Латвичууд, 26.9-ийг Оросууд, 11.0%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна. Гэхдээ бас дээр үед Эстонийн өвөг дээдэстэй нэг улсад багтан явсан түүх байдаг.
2022 оны сүүлчээс 2023 оны эхэн хүртэл Латви улсын хүн ам 15,200-аар өсч, 1,891,000 болжээ. Энэ нь нийт хүн амд Украины дүрвэгсэд багтсантай холбоотой юм (2023 оны 1-р сарын 1-ний байдлаар Латви улсад 39,800 дүрвэгчид бүртгүүлсэн байна).
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Латви Улс нь нэгдмэл улс юм. Тус улс нь 43 засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжид хуваагддаг бөгөөд үүнээс 36 нь муж (латви. novads — "муж"), 7 нь улсын хэмжээний хот юм.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Европын Холбоонд гишүүнээр элссэнээр Латви улс Европын орнууд, ялангуяа Герман, Швед, Их Британитай худалдааны харилцаагаа мэдэгдэхүйц өргөжүүлэх боломжтой болсон. 2026 оны 1-р сарын 1-ний байдлаар цалингийн доод хэмжээ сард 780 евро (нийт), 660.33 евро (цэвэр) байна.
2025 оны 7-р сарын байдлаар Латви улсад сарын дундаж цалин 1,881 евро (нийт) болон 1,394 евро (цэвэр) байсан бөгөөд ажилчдын 28.32% нь сард 1,000 еврогоос бага (нийт) болон 796.83 евро (цэвэр) цалин авч байжээ.
Сүүлийн жилүүдэд Латвийн ДНБ-ий 70% нь үйлчилгээний салбараас бүрдэж байна. Тус улс эдийн засгийн шок эмчилгээг харьцангуй амжилттай хэрэгжүүлж, тогтвортой зах зээлийн эдийн засагт шилжсэн.
Үндэсний мөнгөн тэмдэгт болох латыг 2014 онд еврог нэвтрүүлснээр хүчингүй болгосон. Тус улс нь Европын Холбооны нэгдсэн зах зээлийн гишүүн бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурд харьцангуй өндөр (ЕХ-ны дунджаас дээгүүр), улсын өр багатай (ЕХ-ны дунджаас доогуур). Европын Холбооны орнуудтай харьцуулахад харьцангуй хямд, боловсролтой ажиллах хүч ихтэй.
Латви улсад хувьчлал үндсэндээ дууссан. Өмнө нь төрийн өмчит жижиг, дунд үйлдвэрүүдийн бараг бүгд хувьчлагдсан бөгөөд улс төрийн хувьд мэдрэмтгий томоохон төрийн өмчит компаниуд цөөн тоогоор үлдсэн. 2000 онд хувийн хэвшил тус улсын ДНБ-ий 68 орчим хувийг эзэлж байжээ.
Томоохон аж ахуйн нэгжүүд
[засварлах | кодоор засварлах]- airBaltic — үндэсний агаарын тээврийн компани.
- Aldaris — шар айраг болон алкахольгүй ундааны үйлдвэр.
- Grindex — Балтын орнууд дотроо 2-рт орох эмийн үйлдвэр.
- Laima — шоколадны үйлдвэр. Норвегийн Orkla (2015) компаний эзэмшилд байдаг.
- Latvijas dzelzceļš — төрийн төмөр замын концерн.
- Latvijas Finieris — ой мод боловсруулах том үйлдвэр.
- Latvijas Gāze — байгалийн хий тээвэрлэх, хадгалах болон түгээн арилжах оператор.
- Latvijas Pasts — шуудан холбооны үндэсний оператор.
- Tet — цахилгаан холбоо сүлжээний компани.
- Latvenergo — Латвийн цахилгаан эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч.
- MikroTik — сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч.
- Olainfarm — Балтын орнуудын хамгийн том эмийн үйлдвэр.
- Rīgas piena kombināts — сүү, сүүн бүтээхдэхүүн үйлдвэрлэгч.
- Rīgas Miesnieks — мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч.
- Spilva — хүнсний ногоо, жимс боловсруулах компани (кетчуп, сүмс, жимсний чанамал, майонез).
Латвийн төмөр зам- (латв. Latvijas dzelzceļš) — Латвийн үндэсний төмөр замын компани. Бүтэн нэр нь — Төрийн хувь нийлүүлсэн нийгэмлэг «Latvijas dzelzceļš» (латв. Valsts akciju sabiedrība «Latvijas dzelzceļš»).
Тус компани нь 1919 онд Рига-Орёл төмөр замын нэг хэсгийн суурин дээр байгуулагдсан бөгөөд 1991 онд Балтийн төмөр замын Латвийн хэсгийн суурин дээр дахин байгуулагдсан байна.
Тус компани нь улсын төмөр замын сүлжээнд үйлчилдэг: урт нь -2,263.3 км өргөн царигтай (1,520 мм) бөгөөд үүнээс 258.8 км нь цахилгаанжуулсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Латви – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Social Statistics Department of Latvia. "Pastāvīgo iedzīvotāju etniskais sastāvs reģionos un republikas pilsētās gada sākumā".
- ↑ "Latvia".
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "Germanis". - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "FINemb". - ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "Latvia". The World Factbook (2026 хэвлэл). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- 1 2 3 4 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 22 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
- ↑ "The Constitution of the Republic of Latvia, Chapter 1 (Article 4)". The Parliament of the Republic of Latvia. Эх хувилбараас архивласан: 5 December 2013. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Official Language Law, Section 3 (Article 1)". The Parliament of the Republic of Latvia. Эх хувилбараас архивласан: 4 January 2014. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Official Language Law, Sections 4, 5 and 18 (Article 4)". Likumi.lv. Архивласан огноо 5 July 2019. Татаж авсан: 7 October 2019.
- ↑ "Official Language Law, Section 3 (Articles 3 and 4)". The Parliament of the Republic of Latvia. Эх хувилбараас архивласан: 4 January 2014. Татаж авсан: 20 November 2013.
- ↑ "Latvia" (Memento 16. Наймдугаар сар 2011 цахим архивт) CIA. Retrieved 2008-12-15.
