Орлогын тэгш бус байдлын илтгэлцүүр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Орлогын тэгш бус байдлын илтгэлцүүр (ОТББИ) - Жини коеффициент - дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж буй Италийн статистикч Коррадо Жини анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн статистикийн тархалтын хэмжүүр. Коррадо Жини анх өөрийн 1912 оны "Хувьсах чанар болон хувьсагдахуун" (итал. Variabilità e mutabilità) номдоо энэхүү хэмжүүрийн аргачлалыг бичиглэсэн юм.[1]

Дэлхийн улс орнуудын ОТББИ-ээр тооцсон орлогын хуваарилалтын тэгш бус байдлын зураглал (2009 оны өгөгдөл)

Энэ илтгэлцүүр нь 0 утгаас 1 утгын хооронд хэмжигддэг ба аль болох 0 рүү тэмүүлэхэд орлогын тэгш хувиарилагдаж буйг илтгэдэг, нөгөө талаас 1 рүү ойртоход орлогын тэгш бус хувиарилагдаж буйг илэрхийлнэ. Мөн энэ илтгэлцүүр нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, экологи, хими, хөдөө аж ахуй гэх мэт олон салбар шинжлэх ухааны судлалд хэрэглэгддэж байгаа[2].

Улс орнуудыг харьцуулах статистик хэмжигдэхүүнүүдийн нэгэн чухал үзүүлэлт хэмжигдсээр ирсэн бөгөөд сүүлийн тооцоогоор 0.23-аас (Швед улс) 0.70 хүртэл (Намиби улс) утгаар хэмжигдсэн байдаг.

Иш үндэс[засварлах]

  1. Gini, C. (1912) Итали хэл: Variabilità e mutabilità}} (Variability and Mutability), C. Cuppini, Bologna, 156 pages. Reprinted in Memorie di metodologica statistica (Ed. Pizetti E, Salvemini, T). Rome: Libreria Eredi Virgilio Veschi (1955).
  2. Sadras, V. O. (2004). "Use of Lorenz curves and Gini coefficients to assess yield inequality within paddocks". Field Crops Research 90 (2–3): 303–310. DOI:10.1016/j.fcr.2004.04.003.