Португал
Бүгд Найрамдах Португал Улс República Portuguesa (Португал)
| |
---|---|
Төрийн дуулал: A Portuguesa "Португал хүн" | |
Нийслэл ба томоохон хот | Лиссабон 38°46′N 9°9′W / 38.767°N 9.150°W |
Албан ёсны хэл | Португал хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Миранд хэл[note 1] |
Иргэншил (2022)[3] |
|
Шашин (2021)[4] | |
Ард түмний нэршил | Португалчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс[5] |
Марселу Ребелу де Соуза | |
Антониу Кошта | |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Ассамблей |
Үүсгэн байгуулалт | |
868 | |
1095 | |
6 сарын 24, 1128 он | |
7 сарын 25, 1139 он | |
10 сарын 5, 1143 он | |
12 сарын 1, 1640 он | |
9 сарын 23, 1822 он | |
10 сарын 5, 1910 он | |
4 сарын 25, 1974 он | |
4 сарын 25, 1976[note 2] | |
1 сарын 1, 1986 | |
Газар нутаг | |
• Нийт | 92,225.2 км2[6] (109) |
• Усны эзлэх талбай (%) | 1.2 (2015)[7] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 10,467,366[8] (89) |
• 2021 тооллого | 10,343,066[9] |
• Нягтаршил | 113.5/км2 |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $460.1 тэрбум[10] (49) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,707[10] (42) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $267.7 тэрбум[10] (51) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $26,013[10] (41) |
ОТББИ (2020) | 31.2[11] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.866[12] маш өндөр · 38 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC (БЕЦ) UTC−1 (Атлантын далай/Азор) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (БЕЗЦ) UTC (Атлантын далай/Азор)) |
Note: Continental Portugal and Madeira use WET/WEST; the Azores are 1 hour behind. | |
Огнооны формат | dd/mm/yyyy |
Жолооны тал | right |
Утасны томьёо | +351 |
ISO 3166 код | PT |
Домэйн нэр | .pt |
|
Бүгд Найрамдах Португал Улс (порт. República Portuguesa) нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм.
Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалын нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лиссабон, нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.
15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.
Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1139/1143 — Португалын вант улс байгуулагдав (Кастилийн вант улсын хараат байв)
- 1385 — Кастилийн вант улсаас тусгаарласан.
- 1415 — Мароккогийн хойд хязгаарт орших Сеута бэхлэлтийг эзлэв.
- 1488 — Бартоломей Диас Африкийн өмнөд үзүүр Сайн Итгэлт Хошууг тойрсон.
- 1490 — Анголыг колоничилж эхлэв.
- 1494 — Тордесилласын гэрээг Испанитай байгуулж, Европоос бусад газрыг хувааж авахаар тохирсон байна.
- 1498 — Васко да Гама Энэтхэгт хүрсэн.
- 1500 — Бразилыг колоничилж, 1822 он хүртэл захирсан байна.
- 1557 — Мин улсаас Макаод суурьших эрх олж авсан.
- 1580 — Испанийн хаант улсад нэгтгэгдэв.
- 1629 — Мозамбикийг колоничилсон.
- 1640 — Испаниас тусгаар тогтнов.
- 1755 — Лиссабоны их газар хөдлөлт болов.
- 1807 — Наполеоны дайнаар хааны гэр бүл Бразил руу дүрвэж, 1808-1821 онд Рио-де-Жанейрод нийслэллэсэн.
- 1822 — VI Жоан хаан Португалдаа буцаж ирэн, үндсэн хуульт хаант засаглал руу шилжив.
- 1832 — 1834 он хүртэл Португалын иргэний дайн үргэлжилсэн.
- 1887 — Макаог захирах эрхийг манж Чин улсаас авав.
- 1910 — Хувьсгал гарч, бүгд найрамдах засагт шилжсэн.
- 1926 — Төрийн эргэлт гарч, цэргийн дарангуйлал тогтсон.
- 1933 — Антонио Салазар шинэ үндсэн хуулийн дагуу өөрийн засгийг тогтоов.
- 1961 — Энэтхэгийн арми Гоа дахь Португалын колонийг довтолж эзэлсэн. 1974 онд Гоаг Энэтхэгийнх гэж хүлээн зөвшөөрсөн аж.
- 1974 — Улаан лишийн хувьсгалаар Европын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд тогтсон, Салазарын дарангуй дэглэмийг түлхэн унагалаа.
- 1975 — Африк тив дэх хоёр том колониос Ангол, Мозамбик зэрэг 5 улс ээлж дараалан тусгаар тогтнолоо зарласан. Индонез улс Зүүн Тиморт халдсанаар Макаогаас бусад бүх колонио алдсан байна.
- 1986 — Европын холбоонд элссэн.
- 1999 — Макаог Бүгд Найрамдах Хятад Ард Улсад эргүүлэн өгөв.
- 2002 — Зүүн Тимор тусгаар тогтнолоо зарласан.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Португал 92,090 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн 109-р том орон юм.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Португал орон Евразийн эх газрын туйлын баруун зах, Иберийн хойгийн баруун өмнөд буланд зүүн талаараа Испани улстай хиллэн оршдог. Хоёр улсын хилийн урт 214 км. Үндсэн нутгаас зайдуу Атлантын далайд Азор, Мадейра хэмээх бага биш хоёр олтригтой.
Газар
[засварлах | кодоор засварлах]Нутгийн дундуур урсдаг Тежу голын умард тал, ялангуяа дорно умард хэсэг нь уулархаг, түүнээс авсан гол мөрөн ихтэй бол Тежугийн өмнөд талын газар нутаг (Алентежу) нам доор тэгш тал юм. Яг өмнөд үзүүрийн Алгервид уулын бага шиг нуруу бий. Нутгийн төв хэсэгт Эштрела (1993 м) гэж харьцангуй өндөр нуруу байдаг бол Азорын олтригт хамгийн өндөр Пику уул нь (2351 м) байгаа.
Гол мөрний хөндийг эс оруулвал ихэнх хэсэгтээ хүчиллэг, галт уулын шороотой. Эндэхийн галт уулс идэвхтэй.
Ус
[засварлах | кодоор засварлах]Португал нутгийн хойд хилээр Минью, хойд талаар Дору (Порту хавьд далайд цутгадаг) болон Мондегу, дундуур Тежу (Лиссабоны орчим цутгана), зүүн урд хилээр Гвадиана зэрэг гол урсдаг. Томоохон нуургүй ч УЦС-ын цөөрөм, далан хийсэн нь нэлээд бий.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Эх газрын Португалд газрын дундад тэнгисийн болон талын уур амьсгал зонхилдог. Арлууд дээр тропикийн уур амьсгалтай. Өвөлдөө 5—10 °C сэрүүн, зундаа 20—27 °C халуун байна. Жилд дунджаар 400 — 800 мм, уулархаг нутгаар 1000 — 2500 мм хур тунадастай.
Амьтан ургамал
[засварлах | кодоор засварлах]Португалын нутаг дэвсгэрийн 50 хувийг ой мод эзэлнэ. Ихэвчлэн нарс, бас царс ургадаг. 607 га илчүү царс тариалж, дэлхий үйсэн бөглөөний талыг Португал үйлдвэрлэдэг. Цаас, ялзмагийн түүхий эд ургадаг.
Европт өргөн тархсан шилүүс, зэрлэг муур, чоно, үнэг, зэрлэг гахай, баавгайнаас гадна Африкт байдаг хамелеон зэрэг олон төрөл зүйлийн амьтан Португалид бий. Нүүдлийн шувуу дайран өнгөрдөг. Сардина, анчоус, туна зэрэг 200 зүйлийн загас Атлантын далайгаас барьдаг.
Португал орны байгалийн зургийн түүвэр | |||||||||
|
Төр засаг
[засварлах | кодоор засварлах]Португал улс 1910 онд хаант засгаа халж бүгд найрамдах засагтай болжээ. 1976 онд шинэчлэн баталсан үндсэн хуулиа одоо мөрдөж байна. Үндсэн хуульд хууль журам тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, гэмтэй эсэхийг шүүх төрийн эрхт байгууллагыг ялгаж салгажээ. Үүнд:
- Улсын ерөнхийлөгч (порт. Presidente da República Portuguesa) — 5 жил тутамд бүх ард түмний саналаар сонгогддог, төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч; ерөнхий сайд болон бусад сайдыг томилох, огцруулах эрх мэдэлтэй;
- Улсын хурал (Assembleia da República) — 4 жил тутам бүх ард түмний саналаар сонгогддог нэг танхимын 230 суудалтай хууль тогтоох улсын хурал; газар газраас харилцан адилгүй гишүүн сонгогдоно, Лиссабоны тойргоос 47, Порталегрийн тойргоос 2 суудал эзнээ олдог. 2011 оны сонгуулиар Социал Демократ Нам (47%), Социалист Нам (32%), Ардын Нам (10%) гурав бусад 14 намын хамтаар Сан-Бенту ордноо суух эрхээ авчээ.
- Засгийн газар (Governo da República Portuguesa) — Улсын хурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон намуудын саналыг ерөнхийлөгч харгалзан засгийн газрыг бүрдүүлж, тохирох ерөнхий сайдыг (primeiro-ministro) томилдог. Хууль тогтоомж, төрийн шийдвэр тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ерөнхий сайдаас гадна шадар сайд, чиглэсэн яамдын сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар төлөөлөн бүрдүүлнэ. 1976 оноос хойш өдгөө 19-р ээлжийн засгийн газар ажиллаж байна.
- Шүүх байгууллага — Португал улсын шүүх байгууллага ерөнхий, төр захиргааны, санхүүгийн гэж салбарладаг. Эцсийн шатны маргааныг Дээд шүүх (Supremo Tribunal de Justiça) шийддэг бол үндсэн хуулийн манаанд 13 гишүүнтэй Үндсэн хуулийн цэц зогсож байна. Гол хуулиудаас хэлвэл 1976 онд үндсэн хууль, 1966 онд иргэний хууль, 1982 онд эрүүгийн хууль эцэслэн батлагджээ. Цаазаар аваачих ялгүй, дээд тал нь 25 жил хорьж шийтгэдэг ба 2010 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэх эрхийг зөвшөөрчээ.
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Португал улсын бүхэл нутаг дэвсгэр 308 суурин газарт (порт. município) хуваан захирагдаад, цааш 4,260 хороо (freguesia) болж задарна. Хэдий албан ёсны засаг захиргааны хуваарь ийм боловч олон улсын жишигтэй нийцэж арай том нэгж болгон бүлэглэх хэрэгцээ гардаг. Хоёр зүйлийн гурван хэсэг нутаг болохыг хэлвэл үндсэн Португал орон (Portugal Continental — Эх газрын Португал) болон Азор, Мадейра хэмээх өөртөө засах хоёр нутаг (regiões autónomas) байгаа юм.
Дээрх үндсэн Португал орон нь дотроо тэнцүүхэн газар нутаг бүхий 18 тойрог (distrito) болдог. Дандаа төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн.
Эх газрын Португалын 18 тойрог[13] | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Тойргийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам | Тойргийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам | |||
1 | Лиссабон | 2,761 км² | 2,250,533 | 10 | Гуарда | 5,518 км² | 160,939 | |
2 | Лейрия | 3,517 км² | 470,930 | 11 | Коимбра | 3,947 км² | 430,104 | |
3 | Сантарен | 6,747 км² | 453,638 | 12 | Авейру | 2,808 км² | 714,200 | |
4 | Сетубал | 5,064 км² | 851,258 | 13 | Визеу | 5,007 км² | 377,653 | |
5 | Бежа | 10225 км² | 152,758 | 14 | Браганса | 6,608 км² | 136,252 | |
6 | Фару | 4,960 км² | 451,006 | 15 | Вила-Реал | 4,328 км² | 206,661 | |
7 | Эвора | 7,393 км² | 166,706 | 16 | Порту | 2,395 км² | 1,817,117 | |
8 | Порталегри | 6,065 км² | 118,506 | 17 | Брага | 2,673 км² | 848,185 | |
9 | Каштелу-Бранку | 6,675 км² | 196,264 | 18 | Виана-ду-Каштелу | 2,255 км² | 244,836 |
Далайн дундах өөртөө засах 2 нутаг | ||||
---|---|---|---|---|
Нутгийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам | Олон нийт | |
1 | Aзор | 2,333 км²
|
246,772
|
Азорынхан |
2 | Мадейра | 801 км²
|
267,785
|
Мадейрынхан |
Цэрэг зэвсэг
[засварлах | кодоор засварлах]Португалийн армийн хуягт тэрэг |
Португалийн байлдааны хөлөг онгоц |
Португалын F-16 сөнөөгч онгоц |
Португал улс хуурай, тэнгисийн, агаарын замын цэргийн хүчинтэй. Эдгээр нь өөрийн улсыг гадны халдлагаас батлан хамгаалах үүрэгтэй. Бас гадаад улсад хүний эрхийг хамгаалах үүднээс туслалцаа үзүүлдэг. 2008 онд 39,200 цэрэг армийн (үүнээс 7,500 нь эмэгтэй) хүнтэй байж, 2009 онд ДНБ-ийн 2.1 хувьтай тэнцэх 5.2 тэрбум ам.доллар энэ салбарт зарахаар төсөвлөж байв. Үүнээс армид 21 мянга, тэнгисийн зэвсэгт хүчинд 11 мянга, агаарын зэвсэгт хүчинд 7500 хүн оногддог.
XX зуунд Португал Дэлхийн нэгдүгээр дайн, Португалын колонийн дайнд (1961—1974) тэмцэлдсэн. Колонит гүрнээ байсан 1975 оноос хойш Дорно Тимор, Босни, Косово, Афган, Сомали, Ирак, Ливанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Ангол (1992), Гвиней-Биссау (1998)-д ажилласан.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Терра де Миранда нутагт яригддаг Миранд хэлийг албан ёсоор 1999 онд хүлээн зөвшөөрч (Lei n.° 7/99 de 29 de Janeiro),[1] албан хэрэглээнд ашиглах эрхийг олгосон.[2] Португалын дохионы хэл мөн хүлээн зөвшөөрөгдсөн.
- ↑ 1976 онд баталсан Португалын Үндсэн хууль нь 1982 - 2005 оны хооронд баталсан хэд хэдэн нэмэлт өөрчлөлтэй.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Travel and Tourism office website
- Previsão do Tempo - Weather forecast for Portugal
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Reconhecimento oficial de direitos linguísticos da comunidade mirandesa (Official recognition of linguistic rights of the Mirandese community)". Centro de Linguística da Universidade de Lisboa (UdL). Эх хувилбараас архивласан: 18 March 2002. Татаж авсан: 2 December 2015.
- ↑ 2.0 2.1 The Euromosaic study, Mirandese in Portugal, europa.eu – European Commission website. Retrieved January 2007. Link updated December 2015
- ↑ "Sefstat 2022".
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCensos2021
- ↑ Constitution of Portugal, Preamble:
- ↑ (Португал хэлээр)"Superfície (km²) das unidades territoriais por Localização geográfica (NUTS - 2013); Anual".
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "População residente aumenta mais de 46 mil pessoas - 2022". ine.pt. INE. Татаж авсан: 15 June 2023.
- ↑ "Censos 2021 - Principais tendências ocorridas em Portugal na última década". Statistics Portugal - Web Portal. 23 November 2022. Татаж авсан: 23 November 2022.
- ↑ 10.0 10.1 10.2 10.3 "Report for Selected Countries and Subjects – Portugal". International Monetary Fund. 2023. Татаж авсан: 11 April 2023.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 21 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "Districts of Portugal". Distritosdeportugal.com. Татаж авсан: 22 August 2010.