Васко да Гама

Васко да Гама (порт. Vasco da Gama, 1469 онд (1460 гэж бас хэлэгддэг, тодорхойгүй) Португалын Синес хэмээх жижигхэн боомт хотод төрсөн-1524 онд Энэтхэгт нас барсан) түүхэнд анх удаа 1498 онд Европоос Энэтхэг хүрэх далайн зам нээсэн Португалын эрэлчдийн ахлагч юм.

1-р аялал[засварлах | кодоор засварлах]

Португалын Синес дах Васко да Гамагийн хөшөө

1497 оны 7-р сарын 8-нд Васко да Гамагийн баг 4 усан онгоцны бүрэлдэхүүнтэй замдаа гарчээ. Түүний удирдсан хөлөг онгоц нь Сан Габриэл нэртэй, 178т жинтэй, 27м урт, өргөн нь 8.5м, тавцангийн талбай 372м2 ба 150 хүнтэй байв. 2-р онгоц нь Сан Рафаэл, хэмжээгээр Сан Габриэлтэй бараг адил ба хөлгийн ахмад нь Васко да Гамагийн төрсөн ах болох Пауло да Гама байв. Бусад 2 онгоц нь харьцангуй жижигхэн бөгөөд нэг нь ачаа барааны зориулалттай байжээ.

Ийнхүү замдаа гарсан Васко да Гама 1497 оны 11-р сарын 22-нд Африкийн Сайн Итгэлт хошууг (Cape of Good Hope) тойрч өнгөрөн тэр үед Арабуудын эзэмшилд байсан одоогийн Мозамбикт хүрсэн байна. Тэндээс энэтхэг хөтөч хөлсөлж авсан ба энэ нь түүний аяллын амжилтад нөлөөлсөн гэгддэг. 1498 оны 5-р сарын 20-нд буюу замд гарснаас 10 гаруй сарын дараа Энэтхэгт хүрсэн байна.

3 сар Энэтхэгт өнгөрүүлж тэндээ хэсэг португал хүмүүс үлдээгээд буцсан байна. Тэр үеийн усан онгоц дээрх хүнсний зүйл гэвэл цэвэр ус, талх, шош, давсалсан мах, бяслаг, дарс зэрэг голлож байлаа. Урт хугацааны аяллын замд шинэхэн ногоо, жимс зэргийн дутагдлаас болж олон далайчин бам тусаж байв. Уг өвчин нь жимс, ногоонд агуулагдах С витамины дутагдлаас үүсэх ба бүх бие нь сульдаж, тамирдан хүндэрвэл үхэлд хүргэдэг байна. Ийнхүү 180 хүн байснаас эсэн мэнд 55 хүн буцаж ирсэн ба түүний том ах Пауло ч мөн хатуу, ширүүн аяллын замд нас баржээ. Васко да Гама 1499 оны 9-р сард Португалд буцаж ирсэн байна.

2-р аялал[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгийн далайн усан цэргийн адмирал цол хүртсэн Васко да Гама 1502 оны 2-р сарын 12-нд 20 хөлгөөс бүрдсэн багийг ахлан Энэтхэг уруу 2 дахь аялалаа эхлүүлсэн.

3-р аялал[засварлах | кодоор засварлах]

1524 онд 3 дахь удаагаа Энэтхэгийг зорьсон ба Гоад хүрснийхээ дараахан хумхаа өвчин тусаж 12-р сарын 24-нд Энэтхэгийн Коччи хотод нас барсан байна.

Гадаад холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Васко да Гама – Викимедиа дуу дүрсний сан