Jump to content

Гоа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гоа
गोंय
Гоа муж
Хоч: 
"Дорно дахины сувд"
Уриа: 
Sarve Bhadrāṇi Paśyantu Mā Kaścid Duḥkhamāpnuyāt (Самгарди)
"Хүн бүхэн сайн сайхныг харах болтугай, хэн ч зовлон шаналалгүй байх болтугай"
The map of India showing Гоа
Энэтхэг дахь байршил
Солбицол: 15°30′N 73°50′E / 15.50°N 73.83°E / 15.50; 73.83Солбицол: 15°30′N 73°50′E / 15.50°N 73.83°E / 15.50; 73.83
Улс Энэтхэг
Бүс нутагБаруун Энэтхэг
Өмнө ньГоа, Даман болон Диу
Холбоонд элссэн12 сарын 19, 1961
Байгуулагдсан
(хуваалтаар)
5 сарын 30, 1987
НийслэлПанажи
Томоохон хотВаско-да-Гама, Гоа
Тойрог2
Засаг захиргаа
  ЗахирагчП. С. Средхаран Пиллай
  Ерөнхий сайдПрамод Савант (БЖН)
Хууль тогтоох байгууллагаНэг танхимт
 • АссамблейГоагийн хууль тогтоох ассамблей (40 суудал)
Үндэсний парламентЭнэтхэгийн Парламент
 • Рааже сабха1 суудал
 • Лок сабха2 суудал
Дээд шүүхБомбейн дээд шүүх
Газар нутаг
  Нийт3,702 км2 (1,429 бээр2)
  Байр28-р байр
Өндөр
1,020 м (3,350 фут)
Хүн ам
 (2011)[2]
  НийтNeutral increase 1,458,545
  Байр28-р байр
  Нягтрал380/км2 (1,000/бээр2)
  Хотын
62.17%
  Хөдөөгийн
37.83%
Хэл
  Албан ёсныКонкани хэл[3]
  Нэмэлт албан ёсныМарати[4] болон Англи хэл[5]
  Албан бичигДеванагари бичиг
ДНБ
  Нийт (2025–2026) $16.3 тэрбум (нэрлэсэн)
$71.7 тэрбум (ХАЧТ) [6]
  Байр23-р байр
  Нэг хүнд ноогдох $11,300 (нэрлэсэн) [6] $44,924 (хачт) [6] (1-т)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
ISO 3166 кодIN-GA
Тээврийн хэрэгслийн бүртгэлGA
ХХИ (2022) 0.760 өндөр[8] (1st)
Бичиг үсэг тайлагдал (2024)93.6%[9] (8-д)
Хүйсийн харьцаа (2011)974/1000 [10] (34-т)
Вэб сайтgoa.gov.in

Гоа (лат-га. Goa) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнөд биед оршдог муж.

3702 км² газар нутаг, 1.5 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь конкан.

Нутгийн хуваарь

Гоа нутаг бол Энэтхэг дотроо харьцуулахад нутаг дэвсгэр бага муж юм.

Энэтхэгийн хойгийн өрнөд хэсэг, Арабын тэнгисийн эрэгт оршдог.

Эргийн урт - 101 км. Нутгийн бие өмнөөс умарш 105 км урт, баруунаас зүүнш 65 км өргөн.

Энэтхэгийн Махараштра, Карнатака хоёр мужтай хиллэдэг.

Гоа нутаг дотроо өмнөд, умард хоёр тойрогт хувагдана.

Энэтхэгийн өрнөд хэсгийн Конкан хэмээх эрэг газрын нэгэн багахан зай Гоад хамаарагддаг.

Тэнгисийн эрэг, Өрнө Гатын нуруу, Декканы тэгш өндөрлөг гэж гурван янз тогтоцтой.

Нутгийн хамгийн өндөр цэг нь Сонсогор уул (1167 м). Мандави, Зувари мэтийн гол горхитой.

Гоа хүн амын тооны цөөнөөр Сикким, Мизорам, Аруначалпрадеш мужийн дараа 4-р байрт бичигддэг.

62% нь хот газар оршин суудгаар мужуудын хотжилтын эрэмбээр 1-р байрт ордог.

1987 оны хууль ёсоор конкан хэл албан ёсны ганц хэл юм. Гэвч марати хэлийг хэрэглэх хэрэг гардаг.

Хүн амын төрөлх хэлийг үндэслэвэл: 61% конкан, 19% марати, 7% каннада, 5% хинди хэлтэй.

Хүн амын 66% хиндү, 26% христ, 8% лалын шашин шүтлэгтэй.

Гол хот (2011 оны байдлаар):

Гоа нутаг Дели, Вижанагар, Гулбарга, Бижапурийн эзний мэдэлд орж явсаар 1510 онд Португалын мэдэлд орж, Португалийн Энэтхэг дэх колонийн төв болжээ.

1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнож Энэтхэгийн хойг дахь Португалын колонийг Энэтхэг улсад шилжүүлэн өгөхийг шаардахад Португал зөвшөөрөхгүй Энэтхэг дэх салангид байгаа хэд хэдэн колони сууринаа цэргээр сахин хамгаалжээ.

1961 онд Энэтхэгийн цэрэг Португалын колони Гоа, Даман, Диуг зэрэг дайран эзэлж авсан ба улсаас шууд захирах холбооны нутаг гэсэн нутаг болгожээ.

1974 онд Португалын төр засгаас Гоаг харьяалах Энэтхэгийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн.

1987 онд Гоа холбооны нутаг гэсэн засаг захиргааны нэгжээ больж муж гэсэн нэгж бүхий нутаг болов.

  1. Надаф, Ф М (2019). "Geographical Diagnosis of Goa's Tourism beyond Sun and Sand". Online International Interdisciplinary Research Journal.
  2. "Indian Districts by Population, Sex Ratio, Literacy 2011 Census". Архивласан огноо 2011-06-11. Татаж авсан: 2025-06-30.
  3. "Гоа, Даман, Диугийн албан ёсны хэлний тухай хууль, 1987 он" (PDF). indiacode.nic.in. Татаж авсан: 2025-06-30.
  4. "Languages of Goa". Мэдээлэл, сурталчилгааны газар. Эх сурвалжаас архивласан огноо 2023-12-31.
  5. "Гоа, Даман, Диугийн албан ёсны хэлний тухай хууль, 1987 он (1987 оны 5-р хууль) [14-4-1987]" (PDF). Гоа, Даман, Диугийн засгийн газрын нарийн бичгийн дарга. Татаж авсан: 2025-06-30.
  6. 6.0 6.1 6.2 "Goa Budget 2025–26". Гоагийн засгийн газар. 2025. Татаж авсан: 2025-06-30.
  7. "MOSPI мужийн дотоодын бүтээгдэхүүн, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар". 2021-03-15. Татаж авсан: 2025-06-30.
  8. "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-06-30.
  9. "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.{{cite book}}: CS1 maint: date and year (link)
  10. "Census 2011 (Final Data) – Demographic details, Literate Population (Total, Rural & Urban)" (PDF). planningcommission.gov.in. Төлөвлөлтийн комисс, Энэтхэгийн Засгийн газар. Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-01-27. Татаж авсан: 2025-06-30.