Карнатака
Карнатака | |
|---|---|
| Карнатака муж | |
Хоч: "Энэтхэгийн IT нийслэл" | |
Дуулал: Jaya Bhārata Jananiya Tanujāte, Jaya Hē Karnāṭaka Māte[1] (Энэтхэг эхийн охин Карнатака ээж танд ялалт)[2] | |
| Улс | |
| Бүс нутаг | Өмнөд Энэтхэг |
| Өмнө нь | Майсур муж |
| Байгуулагдсан | 11 сарын 1, 1956 |
| Нийслэл ба томоохон хот | Бангалор |
| Томоохон бөөгнөрөл | Бангалор |
| Тойрог | 31 (4 хэлтэс) |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Тавар Чанд Гелот |
| • Ерөнхий сайд | Сиддарамайа (ЭҮК) |
| • Ерөнхий сайдын орлогч | Д. К. Шивакумар (ЭҮК) |
| • Ерөнхий нарийн бичгийн дарга | Ражниш Гоел (IAS)[4] |
| Хууль тогтоох байгууллага | Хоёр танхимт |
| • Зөвлөл | Карнатакын хууль тогтоох зөвлөл (75 суудал) |
| • Ассамблей | Карнатакын хууль тогтоох ассамблей (224 суудал) |
| Үндэсний парламент | Энэтхэгийн Парламент |
| • Рааже сабха | 12 суудал |
| • Лок сабха | 28 суудал |
| Дээд шүүх | Карнатакын дээд шүүх |
| Газар нутаг | |
• Нийт | 191,791 км2 (74,051 бээр2) |
| • Байр | 6-р байр |
| Хэмжээ | |
| • Урт | 489 км (304 бээр) |
| • Өргөн | 767 км (477 бээр) |
| Өндөр | 460 м (1,510 фут) |
| Хамгийн өндөр цэг | 1,925 м (6,316 фут) |
| Хамгийн нам цэг | -1 м |
| Хүн ам (2011)[7] | |
| • Нийт | |
| • Байр | 8-р байр |
| • Нягтрал | 320/км2 (800/бээр2) |
| • Хотын | 38.67% |
| • Хөдөөгийн | 61.33% |
| Хэл | |
| • Албан ёсны | Каннада хэл[8][9] |
| • Албан бичиг | Каннада бичиг |
| ДНБ | |
| • Нийт (2023–24) | ▲ ₹25.01 их наяд ($318.18 тэрбум) |
| • Байр | 3-р байр |
| • Нэг хүнд ноогдох | ▲ ₹332,926 ($4,200) |
| Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
| ISO 3166 код | IN-KA |
| Тээврийн хэрэгслийн бүртгэл | KA |
| ХХИ (2022) | ▲ 0.673 дундаж[12] (21-т) |
| Бичиг үсэг тайлагдал (2024) | 82.7%[13] (24-т) |
| Хүйсийн харьцаа (2011) | 973♀/1000 ♂ (6-д) |
| Вэб сайт | karnataka |
| Мужийн хурдны замын тэмдэг | |
| Карнатака мужийн хурдны зам KA SH1 - KA SH188 | |
| Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт | |
Карнатака (канн. ಕರ್ನಾಟಕ; англи. Karnataka) — Энэтхэг улсын баруун өмнөд хэсэгт оршдог 1956 оны 11-р сарын 1-нд байгуулагдсан муж.
191 мянган км² газар нутаг, 61 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь каннада. Мужийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь- Бангалор.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Карнатака нутаг Энэтхэгийн хойгийн өрнөд өмнөд хэсэгт Арабын тэнгисээр эрэгээр хүрээлүүлсэн оршдог байна.
Керала, Тамилнаду, Андра Прадеш, Телангана, Махараштра, Гоа мужтай хиллэнэ.
Газрын тогтоцоор нь гурван янз ангилна:
1. Каравали буюу тэнгисийн эрэг. 320 км урт, 48-64 км өргөн. Хур ихтэй;
2. Маленаду буюу Өрнө Гат уулын нуруу. Эргийг дагасан дунджаар далайн түвшнээс дээш 900 м өндөр. Хур ихтэй;
3. Баялусееме буюу Декканы тэгш өндөрлөгийн хэсэг. Хур багатай. Газар тариаланд хагас тохиромжтой.
Гол мөрөн, ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.
Хамгийн өндөр цэг нь д.т.д. 1929 м өндөр хүрдэг.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Хүн амын 66%-ийн төрөлх каннада хэл мужийн албан хэрэгт хэрэглэж ашигладаг. Мөн урдү (10.5%), тэлүгү (7.0%), тамил (3.6%), марати (3.6%) зэрэг олон янз хэлтний өлгий нутаг юм.
2011 оны байдлаар хүн амын 75.36% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэй 82.47%, эмэгтэй 68.08% байна.
Нутгийн хүн амын 84% хиндү, 13% лал, 2% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
Түүх
[засварлах | кодоор засварлах]Карнатака мужийн үндэс нь Майсур нутаг юм. 1399-1950 онд Майсурийн вант улс оршин байв.
Энэтхэг тусгаар тогтносны дараа Майсурийн махаража ноён Энэтхэгт нэгдэхийг зөвшөөрч Майсур муж болов.
1956 оны Энэтхэгийн засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Хайдарабад, Бомбей, Мадрас мужийн нэлээн хэсэг газар Майсур мужид нэгтгэгдэв.
1973 онд мужийн нэрийг Карнатака болгон өөрчилсөн ажээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedanthem - ↑ "Poem declared 'State song'". The Hindu. 2004-01-11. Эх хувилбараас архивласан: 2016-01-01. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Karnataka CM swearing in ceremony live updates: 'In larger interest of party,' says DK Shivakumar on becoming deputy CM and Siddaramaiah as new CM". The Times of India. 2023-05-18. Архивласан огноо 2023-05-18. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Rajneesh Goel Appointed As Karnataka's New Chief Secretary". NDTV. PTI. 2023-11-22. Архивласан огноо 2024-02-03. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Protected Areas of India: State-wise break up of Wildlife Sanctuaries" (PDF). Энэтхэгийн Зэрлэг ан амьтдын хүрээлэн. Энэтхэгийн засгийн газар. Архивласан (PDF) огноо 2016-10-24. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Udupi-Chikmagalur: A constituency that's beset by problems". The Hindu (Indian English хэлээр). 2014-03-18. ISSN 0971-751X. Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Figures at a glance" (PDF). 2011 Provisional census data. Дотоод хэргийн яам, Энэтхэгийн Засгийн газар. Архивласан (PDF) огноо 2011-10-24. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ Энэтхэг дэх хэлний цөөнхийн комиссын 50 дахь тайлан (PDF). Хэлний цөөнхийн Үндэсний комиссар. х. 123. Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-07-08.
- ↑ "КАРНАТАКЫН АЛБАН ЁСНЫ ХЭЛНИЙ ХУУЛЬ, 1963 он" (PDF). Архивласан (PDF) огноо 2023-01-15. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ Gross State Domestic Product (Current Prices) (Report). Энэтхэгийн засгийн газар. Эх хувилбараас архивласан: 2024-11-26. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ Per Capita Net State Domestic Product (Current Prices) (Report). Энэтхэгийн засгийн газар. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-07-01.
- ↑ "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.
{{cite book}}: CS1 maint: date and year (link)