Jump to content

Керала

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Керала
A collection of images of Керала
The map of India showing Керала
Энэтхэг дахь байршил
Солбицол: 10°00′N 76°18′E / 10.0°N 76.3°E / 10.0; 76.3Солбицол: 10°00′N 76°18′E / 10.0°N 76.3°E / 10.0; 76.3
Улс Энэтхэг
Бүс нутагӨмнөд Энэтхэг
Өмнө ньТраванкор–Кочин
Малабар тойрог
Өмнөд Канара
Байгуулагдсан11 сарын 1, 1956
НийслэлТируванантапурам
Тойрог14
Засаг захиргаа
  ЗахирагчРажендра Арлекар
  Ерөнхий сайдПинарай Вижаян (ЭКН(М))
  Ерөнхий нарийн бичгийн даргаШарада Муралидхаран, IAS
Хууль тогтоох байгууллагаНэг танхимт
 • АссамблейКералагийн хууль тогтоох ассамблей (140 суудал)
Үндэсний парламентЭнэтхэгийн Парламент
 • Рааже сабха9 суудал
 • Лок сабха20 суудал
Дээд шүүхКералагийн дээд шүүх
Газар нутаг
  Нийт38,863 км2 (15,005 бээр2)
  Байр21-р байр
Хэмжээ
  Урт560 км (350 бээр)
  Өргөн70 км (40 бээр)
Өндөр900 м (3,000 фут)
Хамгийн өндөр цэг2,695 м (8,842 фут)
Хамгийн нам цэг−2.7 м
Хүн ам
 (2018)[5]
  Нийт34,630,192
  Байр13-р байр
  Нягтрал890/км2 (2,300/бээр2)
  Хотын
47.7%
  Хөдөөгийн
52.3%
Хэл
  Албан ёсныМалаялам, Англи хэл[6]
ДНБ
  Нийт (2024-25) 1,275,412 crore ($160 тэрбум)
  Байр11-р байр
  Нэг хүнд ноогдох 317,723 ($4,000) (11-т)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
ISO 3166 кодIN-KL
Тээврийн хэрэгслийн бүртгэлKL
ХХИ (2022) 0.758 өндөр[8] (2-т)
Бичиг үсэг тайлагдал (2024)95.3%[9] (4-т)
Хүйсийн харьцаа (2011)1084/1000 [10] (17-д)
Вэб сайтkerala.gov.in
Мужийн хурдны замын тэмдэг
Керала мужийн хурдны зам
SH KL1 – SH KL79
Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт

Керала (лат-га. Kerala) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнө өмнөд биед оршдог муж.

38 мянган км² газар нутаг, 33 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь малаялам хэл|малаялам.

Физик газрын зураг

Керала нутаг Энэтхэгийн хойгийн өрнөд өмнөд үзүүрт оршдог.

Лаккадивын тэнгис Өрнө Гат уулын нуруу хоёрын завсарт тогтсон.

590 км, 11-120 км өргөн урт сунасан хэлбэртэй. Эргийн нам доор газар оршдог.

Нутгийн Анамуди уул (2695) нь Энэтхэгийн өмнөд хэсгийн хамгийн өндөр уул юм.

Эрэг дагуу байгалийн сувагтай, 44 гол мөрөнтэй. Энэтхэгийн гадаргын усны 8% энд байна.

Жилийн дундаж хур тунадас — 2923 мм. Дундаж температур — 19.8 °C — 36.7 °C.

Ургамал амьтнаар баян. Аянга, цунами гэх мэт байгалийн гамшиг тохиолддог.

Керала газар нутаг бага, улсын дундажаас гурав дахин илүү шигүү хүн суурьшсан нутаг юм.

2011 оны байдлаар хүн амын 93.9% бичиг үсэгт тайлагдсан. Хүний хөгжлийн илтгэлцүүр 0.790 байгаагаараа улсын хэмжээнд тэргүүн байр эзэлдэг. Ядуурлын түвшин ихээр буурсан. «Керала загвар» гэсэн үлгэр жишээ бий.

Нутгийн хүн амын 96% нь мужийн албан ёсны хэл болох малаялам хэлээр хэлэлцэнэ. тамил, каннада хэлтэн мөн бий.

Хүн амын 55% хиндү, 26% лал, 18% христ шашин шүтлэгтэй.

Томоохон хот (2011 оны байдлаар):

  • Тируванантапурам – 957,730 хүнтэй,
  • Кочи – 677,381,
  • Коёкор – 609,224.

Керала нутаг эрт цагаас худалдааны боомт хавийн газар байсан. Чинжүү, халуун ногооны худалдаа явагддаг байв.

Венад, Коёкорын вант улс оршин байсны дараа Португалын далайчид ирж колоничлон суусан. Дараа нь Франц, Нидерланд, Британийн мэдэлд шилжсэн.

1947 онд Энэтхэг улс тусгаар тогтноход Траванкор, Кочин гэсэн хоёр вант улс Энэтхэгийн холбоонд нэгдэж Траванкор-Кочин муж үүсэн байгуулагдав. 1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Мадрас мужаас Малабар тойргийг салган тус Траванкор-Кочинтой нэгтгэж Керала муж болгожээ.

  1. "About Kerala" (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-07-01.
  2. "Kerala Physiography | Geographical location | Kerala | Kerala" (Америк-англи хэлээр). Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2025-07-01.
  3. "Anamudi – Peakbagger.com". www.peakbagger.com. Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2025-07-01.
  4. "Kuttanadan.com : Explore the Rice Bowl of Kerala". Kuttanadan Website (Америк-англи хэлээр). Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2025-07-01.
  5. Annual Vital Statistics Report – 2018 (PDF). Thiruvananthapuram: Кералагийн Засгийн газрын Эдийн засаг, статистикийн хэлтэс. 2020. х. 55. Эх хувилбараас (PDF) архивласан: 2022-05-11. Татаж авсан: 2025-07-01.
  6. "President Withholds Assent to Kerala Government's Malayalam Language Bill". The Wire. 2025-05-29. Татаж авсан: 2025-07-01.
  7. "Kerala Budget Analysis 2025-26". PRS Legislative Research.
  8. "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-07-01.
  9. "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.{{cite book}}: CS1 maint: date and year (link)
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named pc-census2011