Jump to content

Цунами

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цунами үүсэх механизм
Гүехэн устай, налуу эрэгт цунамигийн хүч бага байна.
Гүн, огцом эрэг нь цунамигийн давaлгааны хүчийг нэмэгдүүлнэ.
Далайн ёроолын галт уулын дэлбэрэлтээс үүсэх үлэмж хэмжээний материал цунами үүсгэж болно.
Далай доорхи газар хөдлөлт нь далайн царцдасыг шилжүүлэх (эвдэх) ба далайн ус түлхэгдэн цунами үүснэ.

Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм.

Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны 168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланка, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Цунами – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цунами – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Stub icon

Энэ уур амьсгал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ газар хөдлөлтийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ сэтгэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ байгалийн гамшгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.