Тэнгис
Харагдац
Тэнгис (англи. sea, орос. море) эх газрын ойролцоох далайн уснаас хуурай газар болон усан доорх газрын бүтцээр тусгаарлагдсан томоохон давстай устай биет юм. Далай, тэнгисийн ус нь давстай байдаг учир эх газрын томоохон давстай нууруудыг мөн тэнгис гэж нэрлэж ирсэн уламжлалтай.
Олон Улсын Усзүйн байгууллага (International Hydrographic Organization, IHO) нь тэнгис, нуур зэргийг тодорхойлж, ангилдаг бөгөөд одоо мөрдөж буй тодорхойлолт, ангилалыг "Special publication S-23, Limits of Oceans and Seas, 3rd edition, 1953"-ээс үзэж болно. Энэ товхимол нь 3 дахь хэвлэл нь бөгөөд 4 дэх хэвлэлийн нооргийг 1986 онд бэлэн болгосон боловч, зарим нэг нэршил дээр санал нэгдээгүй тул хэвлээгүй байна (Жишээ нь, Япон тэнгисийн нэр).
Тэмдэглэхүйц тэнгисүүдийн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Далайн
[засварлах | кодоор засварлах]- Агнуурын тэнгис
- Адриатын тэнгис
- Азовын тэнгис
- Андаманы тэнгис
- Арабын тэнгис
- Балтын тэнгис
- Баренцын тэнгис
- Берингийн тэнгис
- Бохайн тэнгис
- Газар дундын тэнгис
- Гренландын тэнгис
- Дорнод Сибирийн тэнгис
- Дорнод Хятадын тэнгис
- Карибын тэнгис
- Карын тэнгис
- Лабрадорын тэнгис
- Лаптевын тэнгис
- Печорын тэнгис
- Умард тэнгис
- Цагаан тэнгис
- Хар тэнгис
- Улаан тэнгис
- Тиморын тэнгис
- Шүрэн тэнгис
- Филиппиний тэнгис
- Тасманы тэнгис
- Эгейн тэнгис
- Шар тэнгис
- Япон тэнгис
Эх газрын
[засварлах | кодоор засварлах]