Далай
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | далай |
монгол кирилл. | далай |
халимаг кирилл. | дала |
Далай гэдэг нь Дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор Дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлнэ. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай, мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс илүү гүнтэй, усны давсжилт нь 30 - 38 ппт-д (ppt) хэлбэлзэх ба дунджаар 35 ппт (3.5%) байна.
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Дээр дурьдсан хэд хэдэн далайгаас бүрдэх, хоорондоо холбоотой өндөр давсжилттай усны биетыг бүгдийг нэгтгэн Дэлхийн далай эсвэл Гадаад далай гэж нэрлэнэ.[1][2] Хоорондоо харьцангуй чөлөөтэй усан солилцоо хийдэг, тасралтгүй үргэлжилсэн Дэлхийн далай гэдэг энэ ойлголт нь далай судлалын үндсэн тулгуур ойлголт болно. [3] Тив, арлуудын тогтолцоо (архипелаги) зэрэг нь Дэлхийн далайг хуваах үндсэн шалгуур болно. Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн далай (уг далайг заримдаа Номхон, Атлантын, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэж үзэх нь бий), ба Умард мөсөн далай (уг далайг мөн Атлантын далайн нэг тэнгис гэж тооцдог) гэсэн далайнуудад хуваагдана. Номхон далай ба Атлантын далайг дэлхийн экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг байна. Далайн жижгэвтэр хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэнэ. Эх газар дээр, далайтай холбогдоогүй давсжилттай, жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис, нуур гэх мэтээр нэрлэнэ (Жишээлбэл, Арал тэнгис, Их давст нуур зэрэг). Эдгээрийн заримыг тэнгис гэж нэрлэдэг боловч, үнэндээ давст нуур юм.
Далай нь Дэлхийн гадаргуугийн ¾-ийг бүрхэх тул биомандалд их хэмжээгээр нөлөөлнө. Далайн усны ууршилт нь хур тунадсын эх үүсвэр ба улмаар энэ нь уур амьсгал, салхины чиглэлд онцгой нөлөөтэй. 3 гаруй тэрбум жилийн өмнө далайд амьдрал үүссэн байна.
Физик шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн далайнууд |
---|
Дэлхийн далайн эзлэх талбай нь 361 сая кв. км[4], эзэлхүүн нь ойролцоогоор 1.3 тэрбум куб км.[5], дундаж гүн нь 3,790 метр болно.[4] Далайн тэн хагасаас илүү нь 3,000 метрээс илүү гүн.[2] Дэлхийн гадаргуугийн 66%-ийг 200 метрээс илүү гүнтэй ус хучиж байдаг байна[6] Энэ тоонд Каспийн тэнгис зэрэг далайтай холбогдоогүй тэнгисүүдийг тооцоогүй болно.
Дэлхийн усан мандлын нийт масс нь 1.4 ∙ 1021 киллограмм, Дэлхийн нийт массын 0.023%-ыг эзлэнэ. Усан мандлын 2% нь цэвэр ус бөгөөд үлдэх хэсэг нь давстай ус (дийлэнх нь далайн ус)юм.
Өнгө
[засварлах | кодоор засварлах]Тэнгэрийн хөх өнгө далайн усанд туссанаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байна. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч ихээхэн хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байдаг. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч, гол шалтгаан биш юм.[7] Гол шалтгаан нь усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой байна.[8]
Туяарал
[засварлах | кодоор засварлах]Усан цэргүүд, далайчид далайн ус гэрэлтэн туяардагийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Шөнийн цагт энэ үзэгдэл алсаас тод ажиглагдана. 2005 онд эрдэмтэд анх удаа энэ үзэгдлийг гэрэл зурагт буулган авсан ба[9] үүнийг биолюмнесценцийн үзэгдлээр тайлбарлаж байна.
Судалгаа
[засварлах | кодоор засварлах]Далайн ёроол, усан доорхи орчны судалгаа хийх боломж орчин үед бүрдэж байна. Далайн хамгийн гүн хэсэг Номхон далайн Марианы хотгор юм. Гүн нь 10,923 метр хүрнэ.[10] Уг хотгорын судалгааг 1951 онд Английн "Чалленжер II" хөлгийнхөн хийсэн ба 1960 онд хоёр хүн жолоодсон "Трести" шумбагч ("Trieste") хотгорын ёроолд хүрсэн байна.
Далайн ёроолын ихэнх хэсэг судлагдаагүй, зураглагдаагүй байна. 1995 онд хийгдсэн геофизикийн хүндийн хүчний судалгаагааны үр дүнд Дэлхийн далайн 10 км-с их гүнтэй хотгоруудыг зурагласан байна.
Уур амьсгалд нөлөөлөх нь
[засварлах | кодоор засварлах]Далайн урсгал нь Дэлхийн уур амьсгалд гол нөлөө үзүүлнэ. Далайн ус нь дулаан болон хүйтэн агаар, хур тундасыг эх газрын эрэгт хүргэнэ. Антарктидын циклт урсгал нь хэд хэдэн далайн усны урсгалыг уулзвар болно. Гольфстрим нь Карибын тэнгисээс эхлэн хойд мөсөн далай хүртэл явдаг далайн дулаан урсгал. Энэ урсгалын ачаар Европын орнууд чийглэг дулаан уур амьсгалтай байдаг. Пэругийн хүйтэн урсгал нь Өмнөд Америк тивд урсдаг урсгал. Энэ далайн хүйтэн урсгалаас болоод Атакамын цөл үүссэн. Халуун уу хүйтэн үү гэдгээс хамаараад цөл сэрүүн уур амьсгалтай эсвэл дулаан чийглэг уур амьсгалтай болдог байна.
Эдийн засгийн ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]Далайн тээвэр нь дэлхийн худалдаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна далай нь хүнсний маш том эх үүсвэр юм. Үүний нэг жишээ нь загас агнуурын аж ахуй болно. Дэлхийн нийт худалдааны 80хувь нь далайгаар явагддаг.Дэлхийн эдийн засгийн ноён нуруу гэж хэлж болно. Олон орнууд далайгаас хоол тэжээлээ олдог тэдгээр улсуудад эдийн засгийн болон аюулгүй байдалтай нь холбоотой.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Атлантын далай
- Номхон далай
- Умард мөсөн далай
- Өмнөд мөсөн далай
- Энэтхэгийн далай
- Далай судлал
- Тэнгис
- Ус
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ocean (Memento 26. Нэгдүгээр сар 2011 цахим архивт)". The Columbia Encyclopedia. 2002. New York: Columbia University Press
- ↑ 2.0 2.1 "Distribution of land and water on the planet". UN Atlas of the Oceans
- ↑ Spilhaus, Athelstan F. 1942 (Jul.). "Maps of the whole world ocean." Geographical Review (American Geographical Society). Vol. 32 (3): pp. 431-5.
- ↑ 4.0 4.1 "The World's Oceans and Seas". Encarta. Эх хувилбараас архивласан: 2006-02-24. Татаж авсан: 2008-12-01.
- ↑ Qadri, Syed (2003). "Volume of Earth's Oceans". The Physics Factbook. Татаж авсан: 2007-06-07.
- ↑ Drazen, Jeffrey C. "Deep-Sea Fishes". School of Ocean Earth Science and Technology, University of University of Hawaiʻi at Mānoa. Эх хувилбараас архивласан: 2012-05-24. Татаж авсан: 2007-06-07.
- ↑ BAD PHYSICS: Misconceptions spread by K-6 Grade School Textbooks
- ↑ Braun, C. L. and Smirnov, S. N. (1993) Why is water blue? (Memento 25. Тавдугаар сар 2019 цахим архивт) J. Chem. Edu. 70, 612.
- ↑ Mystery Ocean Glow Confirmed in Satellite Photos, By Robert Roy Britt, LiveScience Managing Editor, October 4, 2005.
- ↑ Ocean Studies - RAIN
- Matthias Tomczak and J. Stuart Godfrey. 2003. Regional Oceanography: an Introduction. (see the site)
- "Origins of the oceans and continents". UN Atlas of the Oceans.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ocean Explorer - An educational and reference resource from NOAA
- Oceanography Image of the Day - from the Woods Hole Oceanographic Institution
- Ocean Motion - Educational reference and data resource from NASA
- NOS Data Explorer - A portal to obtain NOAA National Ocean Service data
- Science taps into ocean secrets
- Why is the ocean salty?
- Intergovernmental Oceanographic Commission
- Oceana - Protecting the World's Oceans
- CORE - Consortium for Oceanographic Research and Education
- NOPP - National Oceanographic Partnership Program
- NOSB - National Ocean Sciences Bowl
- CoML - Census of Marine Life
- World Ocean Observatory
- Greenpeace Defending our Oceans
- The Last Days of the Ocean, a Mother Jones special report on the state of the ocean
- The Ocean Project
- Ocean Voyager, a five-part journey to save the seas, created by Mother Jones magazine
- The Ocean Conservancy - Advocates for Wild, Healthy Oceans
- NOAA DChart - Plot and download ocean data from your browser or Google Earth
- UN Atlas of the Oceans
- American Fisheries Society
- Cousteau Society
- Marine Environmental Research Institute
- NOAA National Fisheries
- NOAA National Ocean Service
- Ocean Alliance
- Ocean Futures Society
- National Office for Integrated and Sustained Ocean Observations
- One Fish
- Blue Ocean Institute
- Seas the Day
- Changing Currents: Charting a Course of Action for the Future of Oceans
- Shuttle Views the Earth: Oceans from Space
- World Ocean Day - Celebrate our World's Ocean!