Монгол бичиг

Монгол бичиг
Гүюг хааны тамганы дардас
Бичгийн төрөл Цагаан толгой
Хэл Монгол
Зохиогч Тататунга
Зохиогдсон ≈ 1200-аад он
Хэрэглэсэн хугацаа өнөөг хүртэл
Хэрэглэдэг газар Монгол Улс
Өвөр Монгол
Буриад
Халимаг
Албан ёсоор Өвөр Монгол
Монгол Улс
Гарал Египетийн дүрс үсэг
 → Язгуур сина үсэг
  → Газар дундын тэнгис орчмын фөник үсэг
   → Арамеи үсэг
    → Сири үсэг
     → Согд цагаан толгой
      → Уйгур үсэг
       → Монгол бичиг
Уламжлагдсан Манж үсэг
Тод бичиг
Вагиндрагийн үсэг
Онцлог дээрээс доош, зүүнээс баруун тийш
Юникод U+1800 – U+18AF
ISO 15924 Mong
«Монгол бичиг»

Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн бичгийг Монгол бичиг ‎ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠪᠢᠴᠢᠭ᠌‎
гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.

Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна.

Нийт 29 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол бичгээр газрын зураг

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулан Монгол угсаатаныг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны Лу. Алтан товчид дурдсаныг эш болгодог. Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй өнөөгийн Тажикийн өвөг дээдэс Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн (Шаравын Чоймаа, Ц.Шагдарсүрэн, ) өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", Монголын нууц товчоонд бичиг үсгийн нилээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм.

Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ.

Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгад тулгуурласан тод бичиг, буриад аялгад ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай.

1587 онд Аюуш гүүш энэтхэг, түвэд хэлнээс шашны судрыг монголчилоход бурхан сахиусны нэр, тарни, хүний нэр, газрын нэр  зэргийг монгол бичигт зөв буулгахын тулд Али-гали үсэг зохиожээ. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгарди үг юм. Энэхүү зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.

1616-1911 оны хооронд тогтож ирсэн Манж Чин улсын албан ёсны бичиг болох манж бичиг монгол бичгээс үүссэн байна. Манжийн төрийг үүсгэн байгуулагч Нурхачи хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийн манж хэлэнд таруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон ажээ.

Үндсэн зурлага[засварлах | кодоор засварлах]

Монгол бичиг олон зуун жил сурах болон сургах явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тусгай нэр, цол өгсөн нь заах аргад өвөрмөц нэг зүйл болж өгчээ. Титэм, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэм мэтээр монгол бичгийнхээ зурлага, дүрс бүрийг ялган нэрлсэн нь бичих хэрэгсэлгүй үед амаар хэлж заах боломжийг бүрдүүлдэг байна.

Доорх хүснэгт монгол бичгийн үндсэн зурлагыг үзүүлвэй.

Дүрслэл Нэрийдэл Тайлбар
Нуруу Дээрээс доош ахсан татсан зурлага.
Ацаг буюу шүд
ᠨᠠ
ᠭᠠ
зэргийн шүд.
Титэм Эгшиг үсгийн эхний.
Шилбэ Шилбийг дотор нь:
  • Шилбэ (
    -ийн зурлага)
  • Эртгэр шилбэ (-ийн зурлага)
  • Гохтой шилбэ (-ийн зурлага)
  • Сэнжит шилбэ (-ийн зурлага)
  • Эрвээлж шилбэ (-ийн зурлага)

гэх мэтээр хуваана.

Эвэр -ийн дээш татсан зурлага.
Гэзэг -ийн доош татсан зурлага.
Гэдэс Уруулын эгшиг ба (д)-ийн гэдэс мэт зурлага.
Завж
-ийн гурвалжин зурлага.
Нум

зэргийн нум мэт зурлага.
Дусал

үсгийн өмнө, хойно тавьдаг цэг.
Орхиц
хийгээд гийгүүлэгч үсгийн адагт орох

хойшоо хаясан зурлага.

ᠭ᠌ Бага орхиц
-ийн адагт орох зурлага.
ᠠ᠋ Цацлага
-ийн адагт орох урагш татсан зурлага.

Салангад бичигдэхийг нь цацлага гэж, нийлүүлж

бичигдэхийг нь урагшлага гэнэ.

Одой сүүл
хийгээд зарим гийгүүлэгч үсгийн адагт

ороход хэрэглэгдэх зурлага.

Эртгэр сүүл үсгийн адагт хэрэглэгдэх зурлага.
Хумс -ийн адагт хэрэглэгдэх зурлага.
Соёо гийгүүлэгчийн дунд орсон зурлага.
Ац

-ийн нуруу зартигаас бусад зурлага.
ᠫ᠋ Ангархай ᠫ᠋-ийн ангархай зурлага

Зартиг

зэрэг үсгийг
-ээс ялгахад

хэрэглэдэг зурлага.

Цагаан толгойн хувилбарууд[засварлах | кодоор засварлах]

Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялга бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:

  • Тод бичиг — Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгад тулгуурласан цагаан толгой.
  • Вагиндрагийн үсэг — Буриад аялгад ойртуулж буриад аялганы онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
  • Манж бичиг — Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
  • Эвэнк бичигЭвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
  • Галиг үсэг (Али-Гали) — Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.

Юникод[засварлах | кодоор засварлах]

1800
Birga
1801
Ellipsis
1802
Comma
1803
Full Stop
1804
Colon
1805
Four Dots
1806
Todo Soft Hyphen
1807
Sibe Syllable Boundary Marker
1808
Manchu Comma
1809
Manchu Full Stop
180A
Nirugu
180B
Free Variation Selector One
180C
Free Variation Selector Two
180D
Free Variation Selector Three
180E
Vowel Separator
1810
Zero
1811
One
1812
Two
1813
Three
1814
Four
1815
Five
1816
Six
1817
Seven
1818
Eight
1819
Nine
1820
A
1821
E
1822
I
1823
O
1824
U
1825
Oe
1826
Ue
1827
Ee
1828
Na
1829
Ang
182A
Ba
182B
Pa
182C
Qa
182D
Ga
182E
Ma
182F
La
1830
Sa
1831
Sha
1832
Ta
1833
Da
1834
Cha
1835
Ja
1836
Ya
1837
Ra
1838
Wa
1839
Fa
183A
Ka
183B
Kha
183C
Tsa
183D
Za
183E
Haa
183F
Zra
1840
Lha
1841
Zhi
1842
Chi
1843
Todo Long Vowel Sign
1844
Todo E
1845
Todo I
1846
Todo O
1847
Todo U
1848
Todo Oe
1849
Todo Ue
184A
Todo Ang
184B
Todo Ba
184C
Todo Pa
184D
Todo Qa
184E
Todo Ga
184F
Todo Ma
1850
Todo Ta
1851
Todo Da
1852
Todo Cha
1853
Todo Ja
1854
Todo Tsa
1855
Todo Ya
1856
Todo Wa
1857
Todo Ka
1858
Todo Gaa
1859
Todo Haa
185A
Todo Jia
185B
Todo Nia
185C
Todo Dza
185D
Sibe E
185E
Sibe I
185F
Sibe Iy
1860
Sibe Ue
1861
Sibe U
1862
Sibe Ang
1863
Sibe Ka
1864
Sibe Ga
1865
Sibe Ha
1866
Sibe Pa
1867
Sibe Sha
1868
Sibe Ta
1869
Sibe Da
186A
Sibe Ja
186B
Sibe Fa
186C
Sibe Gaa
186D
Sibe Haa
186E
Sibe Tsa
186F
Sibe Za
1870
Sibe Raa
1871
Sibe Cha
1872
Sibe Zha
1873
Manchu I
1874
Manchu Ka
1875
Manchu Ra
1876
Manchu Fa
1877
Manchu Zha
1880
Ali Gali Anusvara One
1881
Ali Gali Visarga One
1882
Ali Gali Damaru
1883
Ali Gali Ubadama
1884
Ali Gali Inverted Ubadama
1885
Ali Gali Baluda
1886
Ali Gali Three Baluda
1887
Ali Gali A
1888
Ali Gali I
1889
Ali Gali Ka
188A
Ali Gali Nga
188B
Ali Gali Ca
188C
Ali Gali Tta
188D
Ali Gali Ttha
188E
Ali Gali Dda
188F
Ali Gali Nna
1890
Ali Gali Ta
1891
Ali Gali Da
1892
Ali Gali Pa
1893
Ali Gali Pha
1894
Ali Gali Ssa
1895
Ali Gali Zha
1896
Ali Gali Za
1897
Ali Gali Ah
1898
Todo Ali Gali Ta
1899
Todo Ali Gali Zha
189A
Manchu Ali Gali Gha
189B
Manchu Ali Gali Nga
189C
Manchu Ali Gali Ca
189D
Manchu Ali Gali Jha
189E
Manchu Ali Gali Tta
189F
Manchu Ali Gali Ddha
18A0
Manchu Ali Gali Ta
18A1
Manchu Ali Gali Dha
18A2
Manchu Ali Gali Ssa
18A3
Manchu Ali Gali Cya
18A4
Manchu Ali Gali Zha
18A5
Manchu Ali Gali Za
18A6
Ali Gali Half U
18A7
Ali Gali Half Ya
18A8
Manchu Ali Gali Bha
18A9
Ali Gali Dagalga
18AA
Manchu Ali Gali Lha


Монгол бичгийн зөв бичих зүй[засварлах | кодоор засварлах]

Хамаг үзэгдэл, юм, үйл орчлийг монгол бичгээр тэмдэглэж зөв бичихэд дөрвөн зүйл бий. Бичлэгийн горим хийгээд монгол хэлний авианы зүйн дотоод жам ёс, зөв бичих зарчим, монгол үсгийн дүрэм эдгээр болно.

Бичлэгийн горим[засварлах | кодоор засварлах]

Монгол үсгээр бичих горим нь залгамал хэлний зүй тогтолтой зохицсон өвөрмөц зурлагатай бөгөөд холбох аргатай. Үсэг бүхэн үгийн эхэнд дунд адагт орох хувилгаан дүртэй. Нэгтгэвэл:

Жишээ:
Ацагт

үсэг

Шилбэт

үсэг

Гэдэст

үсэг

Араа

завжит

үсэг

ᠠ᠊ ᠢ᠊ ᠣ᠊ ᠴᠠ᠊
ᠡ᠊ ᠵᠠ᠊ ᠤ᠊ ᠊ᠵᠠ᠊
ᠨᠠ᠊ ᠶᠠ᠊ ᠥ᠊ ᠽᠠ᠊
ᠮᠠ᠊ ᠸᠠ᠊ ᠦ᠊ ᠼᠠ᠊
ᠯᠠ᠊ ᠷᠠ᠊ ᠪᠠ᠊ ᠰᠠ᠊
ᠬᠠ᠊ ᠊ᠳᠠ᠊ ᠫᠠ᠊ ᠱᠠ᠊
ᠭᠠ᠊ ᠊ᠾᠠ᠊ ᠹᠠ᠊
ᠲᠠ᠊

гэх мэт. Үсэг үгийн эхэнд орвоос титэмтэй, дунд орвоос нуруу, нумтай, адагт сүүл, цацлага, хагас нумтай.

Монгол бичигт үсгийг холбон бичихдээ уях, холбох, зангидах, дагуулах гэсэн дөрвөн аргаар залгана.

Монгол хэлний авианы зүйн дотоод жам[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлний авианы зүйн дотоод жам нь залгамал хэлний онцлог мөн. Залгамал хэлний дотоод жамтай монгол бичгийн зөв бичих зүй нийцсэн тул хэн хүний дур зоргоороо бичиж болдог хэмээн үзвээс эндүүрэл болох. Эрхбиш монгол эх хэлнийхээ жам ёс зүй тогтлоос бичихүйн ёс нь урган гардаг.

Эгшиг зохицох ёс[засварлах | кодоор засварлах]

Үгийн тэргүүн үеийн эгшиг нь дараа үеийн эгшгүүдийг ялган тогтоодог зохицлыг эгшиг зохицох ёс гэдэг. Монгол хэлнээ ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) хэмээх долоон эгшиг үсэг бий. Үүний ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и) гурав нь хэл голчлох эгшиг тул шүдтэй, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв нь уруулын эгшиг тул гэдэстэй ажээ. ᠠ᠊(а),ᠣ᠊(о),ᠣ᠊(у) эгшгийг эр буюу чанга үсэг гэнэ. Учир нь эр дууны хүч нь чанга мөн эр эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтнүүдийн оролцоо хүчирхэг байдагтай холбоотой ийн нэрлэв.ᠡ᠊(э),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшгийг эм эгшиг буюу хөндий үсэг гэнэ. Юуны тул хэмээвээс эм дууны хүч уяхан учир эм эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний оролцоо хөндийн тул.ᠢ᠊(и) эгшгийг эрс буюу саармаг үсэг гэнэ. Саармаг үсэг эр үгэнд орвоос эр саармаг, эм үгнээ орвоос эм саармаг үсэг болно. Эр эм үсэг нэг үгэнд хамт орохгүй. Тиймээс тэргүүн үеэс хойших ᠠ᠊(а), ᠡ᠊(э) хоёр, ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө)ᠥ᠊(ү) дөрөв ижил бичигдэх боловч, эр эмээр нь ялган дуудахдаа заавал тэргүүн үеийн эгшигтэй зохицуулан зургаан ондоогоор авиалан тэмдэглэхдээ дүрс хурааж нэгтгэдэг нь монгол хэлний дотоод жамыг үсгийн зурлагатай нийцүүлсэн нь энэ мөн. Эр эгшигт үгийг чанга үг, эм эгшигт үгийн хөндий үг, дан саармаг үсэгтэй үгийг хөндий үг гэж тооцдог.

  • Үгийн эхэнд үед ᠠ᠊(а),ᠣ᠊(у) орвоос дараах үед нь ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ(amaralta),ᠠᠷᠢᠭᠤᠨ(ariγun),ᠠᠳᠤᠭᠤ(aduγu),ᠤᠨᢉᠰᠢᠭᠤᠯ(ungšiγul),ᠤᠯᠠᠷᠢᠯ(ularil) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠣ᠊(о) эгшиг орвоос дараах үед ньᠣ᠊(о),ᠠ᠊(а),ᠣ᠊(у),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠣᠨᠣᠭᠲᠠ(onoγta),ᠣᠬᠢ(oqi),ᠣᠷᠣᠨ(oron),ᠣᠷᠣᠬᠤ(oroqu, oruqu),ᠣᠷᠣᠩᠨᠠ(orongna) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠡ᠊(э),ᠥ᠊(ү) орвоос дараах үед нь ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болдог. Жишээлбэл ᠡᠷᠡᠭᠦᠯ(eregül),ᠡᠬᠢ(eki),ᠦᠨᠳᠦᠰᠦ(ündüsü),ᠡᠭᠦᠳᠡ(egüde) гэх мэт.
  • Үгийн эхэн үедᠢ᠊(и) орвоос дараах үед нь ᠠ᠊(а), ᠡ᠊(э),ᠢ᠊(и),ᠣ᠊(о),ᠣ᠊(у),ᠥ᠊(ө),ᠥ᠊(ү) эгшиг аль нь ч орж болдог. Жишээлбэл ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢ(ilγaburi),ᠢᠯᠡᠭᠦᠦ(ilegüü),ᠢᠵᠢᠯᠢ(iǰili),ᠢᠯᠠᠯᠲᠠ(ilalta),ᠨᠢᠳᠥᠨᠥᠨ(nidünün) гэх мэт.
  • Үгийн тэргүүн үед ᠥ᠊(ө) орвоос дараах үед нь ᠥ᠊(ө),ᠡ᠊(э),ᠥ᠊(ү),ᠢ᠊(и) орж болно. Жишээлбэл ᠥᠮᠥᠳᠦ(ümüdu),ᠥᠩᠭᠡ(öngge),ᠰᠦᠨᠢ(söni),ᠥᠩᠭᠡᠲᠦ(önggetü) гэх мэт.
  • Хэрэв оноосон нэрийг хам бичих үеэс эр эм үг нийлмээр бол эгшиг зохицох ёсыг зохиомлоор зөрчиж хамт бичнэ. Жишээлбэл ᠠᠯᠲᠠᠨᢉᠭᠡᠷᠡᠯ(altanggerel),ᠥᠪᠦᠷᠬᠠᠨᢉᠭᠠᠢ(öbürhangγai),ᠬᠠᠷᠠᠮᠥ᠊ᠢᠷᠡᠨ(haramüren) гэх мэт.

Гийгүүлэгч зохицох ёс[засварлах | кодоор засварлах]

Гийгүүлэгчийн дуутай, дуугүй шинжээс шалтгаалж гийгүүлэгч үсэг зохицон нөхцөх дотоод жам бий.

  • Хатуу дэвсгэр ᠎᠎᠊ᠪ, ᠊ᠭ,᠊ᠩ,᠊ᠷ,᠊ᠰ ,᠊ᠳ-ээр төгссөн үгэнд ᠲ᠊,ᠴ᠊эхтэй дагавар нөхцөл залгана. Жишээлбэл ᠭᠡᠷ ᠲᠦ(ger tü),ᠭᠠᠷ ᠲᠤ(γar tu)
  • Зөөлөн дэвсгэр ᠊ᠨ,᠊ᠮ,᠊ᠯ,᠊ᠩ -аар төгссөн үгэнд ᠊ᠲ᠊,᠊ᠵ᠊эхтэй дагавар нөхцөл залгана. Жишээлбэл ᠬᠦᠮᠤᠨ ᠳᠤᠷ(kümün dür),ᠣᠯᠵᠡᠢ(olǰei) гэх мэт.
  • ᠊ᠰ,᠊ᠳ гийгүүлэгчийн дараа ᠊ᠬᠠ,᠊ᠬᠡзохиж орно. Жишээлбэл ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ(amisqul),ᠡᠮᠬᠢᠳᠬᠡᠯ(emkidkel) гэх мэт.

Эгшиг гийгүүлэгчийн нийлэмжийн хууль[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлний дотоод жам ёсоор эгшиг гийгүүлэгч (ЭГ), гийгүүлэгч эгшиг (ГЭ), эгшиг гийгүүлэгч эгшиг (ЭГЭ), гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч (ГЭГ) хийгээд дан эгшгээр(Э) нэг нэгэн үе бүтдэг. Тиймийн тул эгшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгах буюу гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшгээр эхэлсэн залгавар залгадаг ёстой.

ᠬᠠ
ᠭᠡ
ᠭᠠ
ᠭᠡ
ᠬᠦ
ᠬᠥ
хэмээн дүрс хувилган холбон бичдэг ёс нь угтаа чанга, хөндий эгшиг хийгээд гийгүүлэгчийн зохицлын хуулиас болжээ. Агшлага (монгол бичгийн чанга үгэнд орсон "га" дэвсгэр), эгшлэг(монгол бичгийн эм үгийн дэвсгэр "г" үсгийн нэр) авах ёс нь мөн л хуультай нийцнэ. Эгшиг гийгүүлэгчийн нийлэмжийн нь ертөнцийн арга билгийн ёстой нийцсэн хэлний гүн ухааны ай мөн.

Монгол бичгийн зөв бичих зарчим[засварлах | кодоор засварлах]

Түүхэн уламжлалын зарчим[засварлах | кодоор засварлах]

Олон зууны туршид бичлэг нь зүгширч, хэвшин тогтоод цагийн шалгуурыг давж шалгарч ирсэн уламжлалт бичлэгийг хүндэтгэн мөрдөх зарчмыг түүхэн уламжлалаар бичих зарчим гэнэ. Монгол бичигт нэлээд үгсийг түүхэн уламжлалын зарчим баримталж зөв бичдэг. Тогтсон зарчимгүй үг хийгээд урт, хос эгшигтэй үг, зарим богино эгшиг орсон үгийг түүхэн уламжлалын зарчмаар бичдэг.

  • Тогтсон үгийн жишээ:
Уламжлалт бичлэгтэй зарим үгсийн жишээ
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠲᠩᠷᠢ Тэнгэр ᠬᠣᠣᠷ Хор ᠦᠷᠯᠦᠭᠡ Өглөө ᠬᠦᠮᠦᠨ Хүн
ᠯᠣᠣᠰ Лус ᠣᠬᠢᠶᠠᠯ Угаал ᠪᠯᠠᠮ᠎ᠠ Лам ᠭᠣᠣᠯ Гол
ᠨᠢᠳᠤᠭᠠᠨ Удган ᠨᠢ᠋ᠮᠠᠨ Найм ᠬᠢᠷᠳ᠋ᠬᠢᠨ Хирдхий ᠬᠦᠭᠦᠷᠭᠡ Гүүр
ᠰᠢᠮᠨᠤ Шулам ᠭᠠᠭᠴᠠ Ганц ᠣᠣᠭᠤ Уу ᠪᠠᠴᠢᠨ Бич
ᠠᠷᠰᠯᠠᠨ Арслан ᠭᠭᠢᠷ Хир ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ Хутга ᠬᠣᠷᠤ᠎ᠠ Хорвоо
ᠪᠠᠷᠰ Бэрс ᠭᠭᠢᠪ Хив ᠰᠢᠷᠤ Шүр ᠶᠦᠸᠡᠮᠪᠦᠦ Ембүү
ᠣᢉᠶᠤ Оюу ᠭᠱᠠᠨ Агшин ᠯᠩᠱᠠᠨ Лагшан ᠳᠣᠣᠷ Тоор
ᠯᠠᠭᠤᠰᠠ Луус ᠴᠢᠨᠤ᠎᠎ᠠ᠋ Чоно ᠷᠢᠯᠦ Үрэл ᠢᠷᠦᠭᠡᠷ Ерөөл
ᠦᠭᠬᠢᠶᠠᠮᠦᠷ Өгөөмөр ᠬᠣᠣᠨᠳᠣᠭ Худаг ᠦᠭᠯᠢᠭᠡ Өглөг ᠢᠷᠤᠭᠠᠷ Ёроор, ёроол
ᠶᠸᠯᠸᠢ Илбэ ᠢᠷᠤ᠎ᠠ᠋ Ёр ᠦᠪᠡᠷ᠎ᠡ Өөр хамаа- туулах үг ᠮᠠᠬᠠᠪᠤᠳ Махбод
ᠳ᠋ᠦᠩᠰᠢᠭᠤᠷ Дүнчүүр ᠸᠴᠢᠷ Очир ᠦᠭᠡᠷ᠎ᠡ Өөр ондоо
ᠦᠬᠢᠨ Охин ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ Хаа, хаана ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ Юм хум

гэх мэт.

  • Урт, хос эгшгийг тэмдэглэхүй

Эртний монгол хэлнээ урт эгшиг байгаагүй. Ийм учир монгол бичигт урт, хос эгшгийг тэмдэглэх тусгай арга байхгүй билээ.

Орчин цагийн монгол хэлний урт эгшгийг монгол бичигт тэмдэглэсэн бичлэгүүдтэй харьцуулж дараах байдлаар бүтэцлэн нүдэлж болно.

1. Урт эгшгийг уртатгал үеэр тэмдэглэдэг жишээ:

Урт эгшгийг үеэр тэмдэглэсэн нь
Үе Жишээ Хөрвүүлэг Үе Жишээ Хөрвүүлэг
aгa➟аа ᠬᠠᠭᠠᠨ
ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
ᠠᠭᠠᠷᠤᠤᠯ
Хаан

Баатар

Ааруул

эгү➟үү ᠡᠭᠦᠯᠡ
ᠵᠡᠭᠦᠨ
ᠡᠭᠦᠷ
Үүл

Зүүн

Үүр

эгэ➟ээ ᠡᠭᠡᠳᠡᠮ
ᠪᠡᠭᠡᠯᠡᠢ
ᠲᠡᠯᠡᠭᠡ
Ээдэм

Бээлий

Тэлээ, Дэлээ

үгү➟үү ᠪᠦᠭᠦᠷᠭᠡ
ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ
ᠬᠦᠵᠦᠭᠦᠪᠴᠢ
Бүүрэг

Дүүрэн

Хүзүүвч

иги➟ий ᠴᠢᠭᠢᠭ
ᠵᠢᠭᠢᠷᠢᠭ
ᠴᠢᠭᠢᠷᠠᠭ
Чийг

Жийрэг

Чийрэг

ига➟аа ᠵᠢᠭ᠎ᠠ
ᠵᠢᠭᠠᠵᠠ
ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ
Заа

Жааз

Заавар

ога➟оо ᠲᠣᠭ᠎ᠠ
ᠤᠨᠤᠭ᠎ᠠ
ᠪᠣᠯᠤᠭᠠᠳᠤᠢ
Тоо

Оноо

Болоогүй

игэ➟ээ ᠵᠢᠭᠡ
ᠰᠢᠭᠡᠰᠦ
ᠪᠢᠴᠢᠭᠡᠴᠢ
Зээ

Шээс

Бичээч

ого➟оо ᠣᠭᠣᠰᠣᠷ
ᠪᠣᠭᠣᠯ
ᠬᠣᠭᠣᠯᠣᠢ
Оосор

Боол

Хоолой

игу➟уу ᠨᠢᠭᠤᠴᠠ
ᠰᠢᠭᠤᠷᠭ᠎ᠠ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ
Нууц

Шуурга

Чуулган

өгэ➟өө ᠥᠭᠡᠳᠡ
ᠲᠥᠭᠡ
ᠲᠥᠯᠦᠭᠡ
Өөд

Төө

Төлөө

игү➟үү ᠰᠢᠭᠦᠰᠦ
ᠰᠢᠭᠦᠦ
ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ
Шүүс

Шүү

Түлхүүр

агу➟уу ᠠᠭᠤᠯᠠ
ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
Уул

Буудал

Суудал

ийа➟аа,ио,

оо,иа

ᠬᠣᠷᠰᠢᠶ᠎ᠠ
ᠭᠣᠯᠢᠶ᠎ᠠ
ᠬᠠᠰᠢᠶ᠎ᠠ
Хоршоо

Голио

Хашаа

угу➟уу ᠤᠭᠤᠴᠠ
ᠤᠭᠤᠷᠢᠭ
ᠬᠤᠷᠤᠭᠤ
Ууц

Уураг

Хуруу

ий-э➟ээ,өө ᠬᠦᠰᠢᠶ᠎ᠡ
ᠬᠦᠷᠢᠶ᠎ᠡ
ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ
Хөшөө

Хүрээ

Жишээ

гэх мэт.

2. Урт эгшгийг хосоор тэмдэглэдэг жишээ:

Урт эгшгийг хос эгшгээр тэмдэглэсэн нь
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠲᠠᠤᠯᠠᠢ Туулай ᠨᠠᠯᠠᠤ Налуу
ᠲᠡᠦᠬᠡ Түүх ᠢᠨᠳᠡᠦ Индүү
ᠬᠠᠤᠯᠢ Хууль
ᠬᠡᠦᠬᠡᠳ Хүүхэд

гэх мэт.

3. Урт эгшгийг ижил эгшиг давхарлан бичсэн жишээ:

Урт эгшгийг ижил эгшгээр давхарлан бичсэн нь
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠠᠭᠠᠷᠤᠤᠯ Ааруул ᠪᠣᠷᠤᠤᠬᠠᠢ Бороохой
ᠠᠭᠤᠤ Агуу ᠬᠦᠦ Хүү
ᠪᠢᠯᠵᠤᠤᠬᠠᠢ Бялзуухай ᠴᠥᠪᠦᠷᠢᠭᠦᠦ Цэврүү
ᠪᠤᠷᠤᠤ Бороо ᠤᠤᠬᠠᠢ Уухай

гэх мэт.

4. Урт эгшгийг богиноор тэмдэглэдэг жишээ:

Урт эгшгийг богино эгшгээр тэмдэглэсэн нь
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠠᠪᠤ Аав ᠴᠠᠭᠠᠨ Цагаан
ᠡᠵᠢ Ээж ᠴᠣᠬᠣᠷ Цоохор
ᠠᠭᠠᠷ Агаар ᠰᠦᠨ Сүү
ᠦᠷ Үүр ᠬᠦ хөө
ᠭᠡᠷ᠎ᠡ Гэрээ оо
ᠪᠢᠷ Бийр ᠱᠣ Шоо
ᠬᠦᠷ Хөөр

гэх мэт.

5. Богино эгшгийг давхар гэдсээр тэмдэглэдэг жишээ:

Богино эгшгийг давхар гэдсээр тэмдэглэсэн нь
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠭᠣᠣᠯ Гол ᠲᠣᠣᠷ Тор
ᠬᠣᠣᠰ Хос ᠬᠣᠣᠷ Хор
ᠯᠤᠤᠰ Лус ᠬᠣᠣᠷ᠎ᠠ Хор

гэх мэт.

6. Хос эгшгийг үгийн эхэнд дунд хоёр шилбэтэй, адагт эгшиг нумаар тэмдэглэдэг

Жишээлбэл:

Хос эгшгийг тэмдэглэсэн нь
Бичлэг Хөрвүүлэг Бичлэг Хөрвүүлэг
ᠠᠢᠮᠠᠭ Аймаг ᠪᠡᠭᠡᠯᠡᠢ Бээлий
ᠠᠢᠷᠠᠭ Айраг ᠣᠢ Ой
ᠡᠢᠮᠦ Ийм ᠬᠣᠷᠭᠤᠢ Хоргой
ᠣᠢᠮᠣᠰᠤ Оймс ᠮᠤᠭᠠᠢ Могой
ᠬᠣᠷᠤᠬᠠᠢᠳᠤ Хорхойт ᠬᠦᠢ Хүй
ᠤᠢᠳᠬᠠᠷ Уйтгар ᠪᠦᠬᠦᠢ Бүхий
ᠦᠢᠯᠡ Үйл ᠥᠯᠦᠭᠡᠢ Өлгий
ᠪᠠᠢ Бай

Жишээ[засварлах | кодоор засварлах]

Бичмэл Дармал Эхний үгийн үсгийн задаргаа
 
v
  i
k
i
p
e
d
i
y
a
  • Кирилл: Википедиа Чөлөөт Нэвтэрхий Толь Бичиг Болой.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Mongolian script – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Монгол бичиг/ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ/Mongol bichig

</noinclude>