Санскрит хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Санскритийг даавуун цаасан дээр деванагари үсгээр галигласан эртний дуулалын жишээ

Самгарди хэл (संस्कृता वाक्, samskrtā, "сайтар найруулсан хэл"[1]) эсвэл санскрид хэл, санскрит - Энэтхэг-европын хэлний язгуур Энэтхэг хэлний бүлэгт багтах хэл, мөхсөн хэлэнд тооцдог. Гэхдээ Энэтхэгийн 22 албан ёсны хэлний нэгт тооцогдож, 2001 оны Энэтхэг улсын статистикийн тоо баримтаас үзэхэд орчин цагийн самгарди хэлийг 14000 гаруй хүн өөрийн төрөлхи хэл хэмээжээ[2]. Энэтхэгийн эртний утга зохиолын хэл бөгөөд шашны ном судрын дийлэнхийг санскрит хэлээр туурвисан байдаг.

Энэтхэг улсад хэрэглэгдэж буй Энэтхэг-европын хэлний язгууртай хэлний ихэнх нь санскрит хэлээс гаралтай, түүхийн үйл явцад олон үндэстний хэлийг бий болгосон. Энэ хэлээр бичсэн хамгийн эртний судар ном нь 3,5 мянган жилийн настай. Энэүү хэл нь удаан жилийн түүхэндээ "веди", "пракрит", "сонгодог" зэрэг хэд хэдэн хөгжил өөрчлөлтийн үе шатыг туулсан. Ер нь нэгэн ард түний буюу улс орны хэл гэхээсээ илүү бүхэл бүтэн соёл иргэншлийн хэл гэж тооцогддог. 19-р зуунаас хойш эдүгэ хүртэл самгарди хэлийг "деванагари" үсгээр галигалдаг.

Эх үүсвэр[засварлах | edit source]

  1. О.Сүхбаатар Монгол хэлний харь үгийн толь. Улаанбаатар (1997)
  2. Census of India, 2001. Office of the Registrar and Census Commissioner, India