Монголчууд


Монголчууд
Чингис хаан Хубилай хаан
Занабазар Равжаа
Дамдинсүрэн Сүхбаатар
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — ~10 сая (тооцоо). Үүнээс:
Монгол Монгол (МУ)3,000,000+ (2015)

 Хятад (БНХАУ) — 6,060,000 (2015)
Орос Орос (ОХУ) —972,021(туваг оруулсан) (2017)
Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос — 29,534 (2010)[1]

 Америк (АНУ) — 17,036 (2010)[1]
Хэл бичигтөрөлх монгол хэл (кирил, монгол хоёр
үсгээр бичдэг), хятад хэл, орос хэл
Шүтлэг буддын шашны буяны ёс (шарын шашин);
шашингүй; цөөнхөд бөө, тэнгэр, христ, лал
Төрөл холбоо
Ойр төрөлдагуур,
Хэл угсаамонгол угсаатан (монгол төрлийн хэлтэн)
Дотрооавга, баарин, барга, баяд,
буриад, булгад, горлос, дархад,
дарьганга, дөрвөд, захчин, мянгад,
найман, ойрад, ордос, онниуд, өөлд,
сартуул, сөнөд, торгууд, түмд,
урианхай, үзэмчин, халимаг, халх,
харчин, хорчин, хорь, хотгойд,
цаатан, цонгоол, цахар, элжигин ...

МонголчуудМонгол Улсын үндсэн хүн ам болсон төв азийн монгол угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Монгол улсаас гадна Хятад, Орос, Киргиз, Өмнөд Солонгос, Америк болон Европын орнуудад тархан суурьшиж байна.

Хянганаас Или мөрөн, Тарвагатайн нуруу, Цагаан хэрэмнээс Байгал нуур хүрсэн өргөн уудам газар нутагладаг. Мөн дорно Европын Ижил мөрний эрэг, Тэнгэр уулын Төмөрт нуурын эрэгт суужээ.

НТӨ 209 онд монголчуудын анхны улс Хүннү байгуулагдаж улмаар МЭ 156 онд онд Сяньби, 330 онд Нирун, 386 онд Тоба Вэй, 907 онд Кидан Улсууд байгуулагджээ. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан нь орчин үеийн монгол үндэстэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн томоохон үйл явдал юм. 17-18-р зуунд монголчууд манж, оросын харьяанд орсоноос зарим хэсэг нь хэлээ мартаж орос, хятад хэлээр ярих болсон байна. 1911 онд Монгол улс сэргэн мандаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон.

Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын уламжлалт аж ахуйн хэлбэр юм. Бөө мөргөлтэй байсан монголчууд 16-р зуунаас буддын шашинтан болжэээ. Коммунист засаглалын үед (1924-1990) атеизм буюу шашингүй үзлийг ихэд сурталчилж байв.

Нэр

«Монгол» (ᠮᠣᠩᠭᠣᠯ) гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй.

  1. Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Буриадын эрдэмтэн Дорж Банзаров Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ «Мон» гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
«Монгол» (монггул)
  1. 17-р зууны үеийн түүхч Саган сэцэн Эрдэнийн товч зохиолдоо энэ нэрийг Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн утгатай гэжээ.
  2. Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
  3. Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж «Монгол» гэдэг нэр үүсэн байна.
  4. «Монгол» гэдэг нэрийг Хятадын судруудад Мэн-гү/Ман-гу-зы/Мон-гу-лун/Ман-ту/Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань улсын үеэс үүнийг нэг мөр «Мэнгү» гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
  5. Эрдэмтэн судлаач Сүхбаатар Вэй улсын судар (Вэй ном)-т Тоба Вэй улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.
  6. V зууны үеээс Эргүнэ хунаас нүүн ирэгсэд гурван голын хөвөөнд амьдарч эхэлсэн бөгөөд тэр овог аймаг дундаас Мон овогтон хүчирхжиж, улмаар Гол буюу зонхилогч улс болсон учраас «Монгол» гэх нэр үүссэн гэж ШУА-н академич Далай гуай тэмдэглэсэн байдаг.

Газар зүй

Монголын тал нутаг

Монгол үндэстэн мандсан нутаг нь Төв Ази юм. Монголын тэгш өндөрлөг буюу Монголын тал хээр нь далайн түвшнээс дээш 900-1500 м өндөр өргөгдсөн өндөрлөг юм. Монголчуудын нутгийн урд хэсэгт нь говь, дунд хэсэгт нь тал хээр, хойд талд нь ойт хээрийн бүс зонхилдог. Баруун болон хойд талдаа харьцангуй өндөр Тэнгэр уул (7000 м хүрнэ), Тарвагатай, Алтай (4400 м), Соён (3400 м), Хангай (4000 м), Хэнтийн нурууд (2800 м), урд талаараа Зүүнгар, Говь зэрэг говь, цөл газар байна. Зүүн талдаа Мэнэнгийн тал, Хөлөнбуйрын нам доор тал нутаг байх ба Шилийн Богд уул зэрэг унтарсан галт уулстай. Дорнош Их Хянган, өмнөш Цагаан хэрэмд тулна.

Монголчуудын нутагт Байгал нуур, Хөвсгөл, Увс, Хяргас, Хар-Ус, Буйр, Далай, Бост, Эв, Өрөнгө нуур, Ангар мөрөн, Сэлэнгэ мөрөн, Орхон, Завхан, Ховд , Хэрлэн, Туул, Или, Хатан гол зэрэг томоохон гол нуурууд бий.

Халимагийн тал Каспи хавийн нам доор газарт байрладаг.

Нутаг орон

Нутаг орон Улс Зэрэг Талбай
(км²)
Нийслэл Монгол хүний
эзлэх хувь
Нутгийн хуваарь
Монгол Монгол Улс тусгаар улс 1,566,600 Улаанбаатар 95% 22 нутаг: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган,
Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод,
Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар,
Сэлэнгэ, Төв, Увс, Улаанбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий

Монгол улс 21 аймаг, нэг нийслэлд хуваагддаг. Баян-Өлгийгээс бусад аймагт монголчууд дийлэнх олонх байна.

Нутаг орон Улс Зэрэг Талбай
(км²)
Нутгийн төв Монгол хүний
эзлэх хувь
Нутгийн хуваарь
Өвөр Монгол Хятад I 1,183,000 Хөх хот 17% 12 нутаг: Алшаа, Баяннуур, Бугат, Ордос, Тунляо, Улаанцав,
Улаанхад, Үхай, Хөлөнбуйр, Хөх хот, Хянган, Шилийн гол
Баянгол тойрог Хятад II 470,954 Хорол 4.1% Хорол, Бүгүр, Лобнуур, Чакилик, Черчен, Хэжин, Хошууд, Бостнуур, Яньчи
Бортал тойрог Хятад II 24,934 Бортал 5.6% Бортал, Жинь, Рашаан
Хайши тойрог Хятад II 325,785 Дэлхий 7.2% Дэлхий, Голмуд, Улаан, Дулаан, Тяньжүнь, Лөнхү, Их цайдам, Магнай
Бост нуур, Шиньжян

Хятад улсын монголчууд улсын нэг, хоёрдугаар зэргийн нутагт хүн амын цөөнх болсон. Монгол улсыг даган сунасан Өвөр Монгол, түүнтэй хаяа залгаа муж оронд байна. Баруун захаас дурдвал Шинжааны Бортал, Баянгол тойрог, Ховогсайр шянь, Хөхнуур мужийн Хайши тойрог, Хөнань шяньд байна. Ганьсү мужийн Сүбэй шянь, Хөбэй мужийн Вэйчань шянь, Ляонин мужийн Фүшинь шянь, Харчин зүүн гарын шянь, Гирин мужийн Өмнөд горлос шянь, Хармөрөн мужийн Дөрвөд шянь зэрэг болно.

Өвөр Монголын газар нутгийн дотор монголоороо байгаа нь аймаг, хошуу байдаг бол хятаджиж байгаа нь хот (аймгийн зэрэгтэй), шянь болон өөрчлөгддөг.

Нутаг орон Улс Зэрэг Талбай
(км²)
Нийслэл
/нутгийн төв
Монгол хүний
эзлэх хувь
Нутгийн хуваарь
Буриад Буриад Орос I 351,334 Улаан-Үд 30% 23 нутаг: Ах, Бабант, Байгал шадар, Баргажин, Бичүүр,
Загарай, Захаамин, Зэд, Муя, Мухаршивэр, Сэлэнгэ,
Тарвагатай, Түнхэн, Улаан-Үд, Хабаан, Хиагт, Хойдбайгал,
Хойдбайгал хот, Хорь, Хурамхаан, Хэжэнгэ, Эвлэг, Яруу
Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг Орос I 74,731 Элст 56% 14 нутаг
Агийн тойрог Орос II 19,600 Аг 62.5 % Аг хот, Аг, Дульдурга, Могойт
Усть-Ордын тойрог Орос II 22,400 Ордын-Адаг 39.6 % Алар, Баяндай, Бохан, Нукут, Оса, Эхирэд-Булгад

2010 оны байдлаар халимагууд Халимаг улсын хүн амын 57.4%-г бүрдүүлж байгаа бол буриадууд Буриад улс, Агийн тойрог, Усть-Ордын тойрогт цөөнх болж байна. Оросын ЗГ Агийн тойрог, Усть-Ордын хоёр буриад автономит тойргийг 2008 онд Эрхүү муж болон Өвөр Байгалийн хязгаарт нэгтгэжээ.

Киргиз улсын Иссык-Куль муж дахь Төмөрт нуурын (Иссык-көл зүүн эрэг, Караколь (Харгол) хот, Ак-Суй районд ойрадууд бий.

Газар зүй хэсэгт хамаарах зургийн түүвэр
Монгол улс ба Хятадын монгол нутгийн газрын зураг
Монгол улс ба Хятадын монгол нутгийн газрын зураг  
2006 он. Усть-Орд, Буриад, Аг
2006 он. Усть-Орд, Буриад, Аг  
Халимаг орны байрлал
Халимаг орны байрлал  

Хүн ам зүй

Он Хүн ам Тэмдэглэл
1 он 2,000,000?[2]
1000 750,000 киданчууд
1200 2,000,000? 2,000,000 монголчууд[3][4] Лев Гумилёв 12-р зууны монголын овог аймгууд 700,000 хүнтэй байсан гэж үзсэн байдаг ба үүндээ киданчуудын тоог оруулаагүй.
1650 2,760,000[5]

50,000-60,000 буриад (77,000)[6][7]; 860,000 халх[5] (Түшээт ханы 3 хошуу 280,000, Сэцэн хан аймаг 240,000, Засагт ханы 4 хошуу 340,000)[5] (Ш.Нацагдоржийн "Халх товчоон" зэрэг социализмийн үеийн бүтээлүүдэд Халхын ханлиг 600,000 хүн амтай байсан гэж үзжээ); өмнөд монголчууд 1,100,000;[5] 850,000? ойрад: 250,000 халимаг[5]; 100,000 дээд монголчууд;[5][8] 500,000 зүүнгарчууд[5]

1700 600,000 зүүнгарчууд (1755), 200–250,000? халимаг (1771), 200,000 дээд монголчууд (1720 он)[9]
1800 600,000 халх; 440,000? ойрад: 120,000 зүүнгарчууд, 120,000? дээд монголчууд
1900 2,300,000? 283,383[10] буриад (1897); 500,000? халх (1911); 380,000 ойрад: 70,000? Монголын ойрад (1911), 190,648 халимаг (1897), 50,000 дээд монголчууд,[9] 70,000? бусад ойрад; 1,500,000 өмнөд монголчууд (1911)[11][12]
1927 2,100,000? 600,000 Монголын иргэн[13] — 230,000? буриад: 15,800 Монголын буриад,[14]; 214,957 буриад Орост (1926); 500,000? халх (1927); 330,000? ойрад: 70,000 Монголын ойрад, 128,809 халимаг (1926)
1956 2,500,000? 228,647 буриад: 24,625 Монголын буриад (1956), 135,798 (ЗСБНАБУын буриад; 1959), 23,374 Агийн буриад (1959), 44,850 Усть-Ордын буриад (1959); 639,141 халх (1956); 240,000? ойрад, 77,996 Монголын ойрад (1956), 100,603 халимаг (1959), 1,462,956 монгол Хятадад (1953)
1980 4,300,000? 317,966? буриад 29,802 Монголын буриад (1979), 206,860 Буриад улсын буриад (1979), 45,436 Усть-Ордын буриад (1979), 35,868 агийн буриад (1979); 1,271,086 халх; 398,339 ойрад: 127,328 Монголын буриад (1979), 140,103 халимаг (1979), 2,153,000 өмнөд монголчууд (1981)[11]
1990 4,700,000? 376,629 буриад: 35,444 Монголын буриад (1989), 249,525 Буриад улсын буриад (1989), 49,298 Усть-Ордын буриад (1989), 42,362 Агийн буриад (1989); 1,654,221 халх; 470,000? Oirats: 161,803 Монголын ойрад (1989), 165,103 халимаг (1989), 33,000 дээд монголчууд (1987);[15]
2010 он 5–9,200,000?[16] 500,000? буриад (45–75,000 Монголын буриад, 10,000 Хөлөнбуйрын буриад); 2,300,000 халх (дарьганга, дархад, элжигин, сартуулыг оролцуулан); 638,372 ойрад: 183,372 халимаг, 205,000 Монголын ойрад, 90–100, 000 дээд монголчууд, 2010 — 140,000 Шинжааны ойрад; 2013 — 190,000? Шиньжяны ойрад: 100,000? торгууд, 40–50,000? өөлд, 40,000? бусад ойрад: голчлон хошууд); 5,500,000? өмнөд монголчууд (албан ёсны мэдээгээр 5 сая гаруй өвөрмонголчууд байгаа гэх боловч нилээд хувь нь хятаджсан эсвэл монгол нэрээр бүртгүүлсэн хятадууд байгаа тул бодит тоо нь 1-2 сая байж болзошгүй)

2010 оны тооллогоор дэлхий даяар 9.3 сая монгол үндэстэн байсан бөгөөд 2015 оныхоор тооцоход 9.7 сая байна.

Монголд

Монголын ястан, үндэстний нутаг
Монгол, Хятад дахь монгол яс, аймаг

Монгол улсын 2010 оны хүн амын тооллогоор суурин хүн амын 95.3 хувь буюу 2,523,621 нь монгол үндэстний ястан байв.

2015 онд Монгол улсын хүн ам 3 сая хүрч, дээрх хувиар тооцвол түүн дотор монгол хүний тоо 2.8 сая болжээ.

Хятадад

Хятад улсын 2010 оны хүн амын тооллогын дүнгээр 5,981,840 «монгол үндэстэн» байв.[17]

2000-2010 онд өссөн хувийг харгалзан тооцвол 2015 онд монгол хүний тоо 6.06 сая болсон.

Нийт тоо[18]
Ард түмэн 1990 2000 2010 он
Монгол үндэстэн 4,806,849 5,827,808 5,981,840
Хятад улсын хүн амд эзлэх хувь 0.45%

Орост

Орос улсад монголчуудыг «буриад», «халимаг», «монгол» гурван нэрээр бүртгэдэг. 2015 оны байдлаар тооцвол 660 мянган монгол бий.

Оросын ард түмний нутаг
Нийт тоо
Ард түмэн 2002[19] 2010 он[20]
Буриад 445,175 461,389
Халимаг 173,996 183,372
Монгол 2,656 2,986
Нийлбэр 621,827 647,747
Оросын хүн амд эзлэх хувь 0.45%

Бусад газар

2009 оны байдлаар Киргизстанд 4188 сарт халимаг хүн байна. Албан бус тоогоор 12000 бий.[21]

2010 оны хүн амын тооллогоор МУ-ын иргэн монголчуудаас 110 мянга орчим нь Өмнө Солонгос, Америк болон Европын орнуудад амьдран сууж байна.

Овог аймаг

Этгээд Бусад анги, бүлэг Яс, аймаг, отог
Дорнод зүүн монгол, ар монгол дархад | дарьганга | халх (элжигин, сартуул) | хотгойд
Өмнөд зүүн монгол, өвөр монгол авга | авганар | аохань | асуд | баарин | дөрвөд | горлос | жалайд | жарууд | муумянган |
найман | онниуд | ордос | сөнөд | түмэд | урад | үзэмчин | харчин | хишигтэн | хорчин | хуучид | цахар
Өрнөд баруун монгол (ойрад),
зарим нь ар монгол
алтайн урианхай | баатуд | баяд | дөрвөд (хотон) | дээд монгол | захчин | өөлд | торгууд
| цорос | хойд | хошууд | халимаг (торгууд, дөрвөд, хошууд, бузава) | хотон халимаг
Умард зүүн монгол, хойд монгол,
зарим нь ар монгол
буриад (булгад, эхирэд, хонгоодор, хорь, сартуул, цонгоол, табангуд), барга, хамниган

Хэл бичиг

Монгол хэл олон аялгуутай. Монгол хэл нь Дуншян, монгор, дагуур хэлний хамт алтай язгуурын монгол бүлэгт орно. Хэл шинжлэлч Шадавын Лувсанвандан 1959 онд монгол хэлийг дараах байдлаар ангилжээ:[22]

Аялга Хэлэлцэгч Завсрын аман аялга Хэлэлцэгч
Төв аялга халх, цахар, ордос доорхыг харах
Умард аялга Байгалын ар, өврийн буриад Төв-умардын завсрын аман аялга Сэлэнгийн буриад, барга
Өрнөд аялга Шинжааны ойрад, халимаг Төв-өрнөдийн завсрын аман аялга Хөхнуур, Алшаагийн ойрад, Монголын ойрад
Дорнод аялга хорчин, харчин Төв-дорнодын завсрын аман аялга баарин, ар хорчин, найман, онниуд

Монголчууд түүхэндээ монгол бичиг, дөрвөлжин үсэг, тод [монгол] үсэг, галиг үсэг, соёмбо үсэг, вагиндрын үсэг, латин үсэг хэрэглэж байсан.

Одоо албаны бичигт гурван өөр бичгийн дүрэм бүхий кирилл үсэг, уламжлалт монгол үсгийг зэрэгцэн хэрэглэж байна.

  • Монгол улсад халх аялгыг (төв) гол болгон 1941 оноос хойш кирил үсгээр бичиж байна. 35 үсэгтэй.
  • Хятад улсад цахар аялгыг (төв) гол болгон уламжлалт монгол үсгээр бичиж байна. 29 үсэгтэй.
  • Оросын буриадууд буриад аялгыг (умард) «буряад хэлэн» хэмээж 1939 оноос хойш кирилээр бичиж байна. 36 үсэгтэй.
  • Халимагууд халимаг аялгыг (өрнөд) «хальмг келн» хэмээж 1941 оноос хойш кириллээр бичиж байна. 38 үсэгтэй.

Хятад дахь монголчуудын тал нь буюу 3.3 сая орчим нь монгол хэлээ мэднэ. ОХУ дахь буриадуудын тал хувь буюу 230 мянга, халимагуудийн тал хувь буюу 80 мянга нь монгол хэлээр ярьдаг ба бусад нь монгол хэлээ мартжээ. Монгол хэлээр ярьдаг нийт хүний тоо — 6.4 сая юм.[23][24]

Шашин шүтлэг

17-р зуун. Занабазарын урласан Цагаан дарь эх

Монголчууд анх бөө мөргөл, тэнгэр шүтлэгтэй байв. МНТ-д Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр Чингис хаанд шадарлан, бас тэрссэн талаар дурдсан ба 13-р зууны Гүюг хааны тамганы дардас, Аргун ханы захидал «Мөнх тэнгэрийн хүчинд» хэмээн эхэлсэн байдаг.[25] Одоо бөөгийн ёс харьцангуй хумигдмал болсон боловч овоо босгох, газар ус аргадах, тахих зан үйл үлджээ. Буриад орон, Хөвсгөл аймгийн тайга нутгаар, дархад ястны дунд бөөгийн уламжлал хүчтэй хадгалагджээ.

20-р зуун.Монгол лам (магадгүй Содномын Дамдинбазар) Өргөө хотын ойролцоо

Монголд буддын шашин Хүннү, Нирун улс, Хубилай хааны үе, 16-р зуунд гэх мэтээр дөрвөн удаа дэлгэрчээ. Монгол оронд 16-р зуунаас хойш Жавзандамба хутагт, Зая бандид, Агваан Доржиев гэх мэт олон хутагт хувилгаан тодорч, үсэг бичиг зохиох, бурхны ном орчуулах, бурхны хөрөг, шуумал бүтээх, суварга, сүм хийд барих зэргээр буддын шашин хөгжиж байв. 20-р зуунд коммунистнийгмийн үед шашны нөлөөг бууруулах бодлого явуулж байсан ба 1990 оноос Монгол улсад шашин шүтэх явдлыг чөлөөтэй болгожээ. 2010 оны тооллогоор МУ-ын хүн амын 53 хувь буддын шашин шүтдэг, 38 хувь шашин шүтдэггүй гэж хариулжээ.[1] ЗХУ задарснаас хойш ОХУ дахь монголчууд улмажлалт бөө мөргөл болон буддын шашныг сэргээн хөгжүүлж байна. БНХАУ дахь монголчууд улс төрийн дэглэмээс шалтгаалаад шашнаас зайлсхийдэг хэвээр байна.

Сарт халимаг, дунсян, баоань, Алшаа дахь цөөн тооны монголчууд лал шашинтай. Христийн шашин оросоор дамжин Байгал нуурын баруун эргийн буриадад 18-р зуунаас дэлгэрч үндсэн шашин болсон бол МУ-д 1990 оноос хойш сүм хийд олныг барьснаар одоо хүн амын 2.3% христийн шашинтан болжээ.[1]

Түүх

Эртний түүх

Монгол нутагт хүрлийн үед тархсан дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь антропологи төрхийн хувьд монголжуу төрхтнүүд байв.[26] Монголчууд Монгол нутагт эртнээс байсан уугуул үндэстэн юм .Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол Дээд Сязядян, Доод Сязядян, Жукайгоу,

Ордосын соёлууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг Хүннүгийн өвөг, дунху нар нь бүгд монгол болно.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв. Хэрэйд, Мэргид, Татарчуудыг Кидан Улсын үед Зүбү хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг. Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.[27] Найман, Онгуд , Хэрэйд гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. Их Монгол Улсын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид зүрчид, 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.

Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.

Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг. Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)[28] оруулан ангилдаг.

Дархадын бүрэлдэхүүнд анчин самоедь угсааны зарим хүмүүс орж ууссан гэж угсаатны зүйч Х.Бадамхатан үзжээ.

Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хаан.

Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу төрхтний хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг этногенез гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.[29]

Монгол угсаатнуудаас буриадууд өмнөд Сибирь хавьд байсан N гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг. Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван, хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай ихээхэн төстэй.

Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн тохар, юэжи, иран угсааны скифтэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.[30]Хүннүгийн харъяанд усунь , лоулань, хуцзе (цзеху), юэжи зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч Тэнгэр уулын усуньчууд нь Долоон усны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арьстны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.

Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг генийн сан гэдэг.

Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан (ethnicity, ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн (nation) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол угсаатан төвтэй үндэсний үзэл , иргэн төвтэй үндэсний үзэл 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.

Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг.

Тэргэн дээр эсгий майхнаа үүрэх ёс Их Монгол улсад бий.

Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон Амбагай хан нь Татаруудад олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан Хутула хан үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.

Дундад зуун

Судрын чуулган (1305) номон дахь Монгол цэргүүдийн зураг.

Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.

Байлдан дагууллын явцад Дундад Ази, Иран, Афганистан гэх мэт газар орнуудад тархсан монголчууд Исламын шашинд орсоноор зарим хэсэг нь түрэгжин зарим нь өөр бусад үндэстэнд уусчээ. Жишээ нь Умард Кавказийн даргин үндэстний нэг хэсэг кайтаг хэлэнд цөөн тооны монгол үг бий. Моголчууд 20-р зуун хүртэл монгол хэлээ хадгалж байсан ч сүүлийн үед зэргэлдээх үндэстнүүдэд уусч байна.

Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, олон орны урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Халхын Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.

Манжуурын монгол малчин. 1937 он.

Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөчин Дөрвөн хоёр" (Дөрвөн Түмэн Ойрад, Дөчин Түмэн Монгол) гэж хуваагдан тэмцэлдэж эхэлсэн байна.

XVII зуунд Өвөр монгол, Халх манжийн Чин улсад эзлэгдэн, XVIII зуунд ойрадын Зүүнгар улс нь манжийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.

Орчин үе

XX зууны эхээр Чин улс унахад Ар Монгол дахь Монголчууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч 1912 онд Өвөр Монгол Хятадад эзлэгдсэн ба БНХАУ-н бүрэлдэхүүн дэхь Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь автономит эрхтэй муж юм. 20-р зууны үед халимаг, буриадууд Оросын захиргаанаас гарах тэмцэл өрнүүлж байв.

Он дараалал

Соёл

Говь, талын монгол гэр

Монгол соёл зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэг, аж ахуй, дуу хөгжим, үлгэр домог, ном судар, тоглоом наадгай, урлагт илэрнэ.

Монголчууд ханаар тусгаарлагдахгүй нэг гэртэй, байгаль дунд нүүдэлчин ахуйтай болохоор ахмадаа, газар усаа хайрлах ухаан, эрээ цээр, зан заншилтай. Тухайлбал «ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл» зэрэг зарчим, сургааль, хэлц үгсийг санаж явах ба «тогтмол усанд бие, хувцсаа угаахгүй» гэж цээрлэх, «нүүхдээ үлдэж буй бууриа сайн цэвэрлэдэг» гэх мэт олон зан үйл байдаг.[31][32][33]

Монгол дуу бүжиг дэлхийд хосгүй. Уртын дуугаар сэтгэлийн жавраа, морин хуураар гэрийн жавар үргээнэ.[34] Усны дуу, хадны цуурай мэт хөөмийлж,[35] уран налархай биелдэг.[36] Нялх үрээ дугжраах «Бүүвэйн дуу»-наас эхлээд эцэс төгсгөлгүй мэт «Жангар» тууль ч бий.[37]

Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм.

Л.Гумилев монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм"[38] гэсэн байдаг.

Зураг

Гадаад холбоос

Зүүлт, тайлбар

  1. 1.0 1.1 1.2 1.3 МУ-ын хүн амын 2010 оны тооллогын дүн
  2. 2011 оны "Хүннү" 5 ангит баримтат кинонд 2 сая хүннүчүүд байсан гэжээ
  3. Urgunge Onon The Secret History of the Mongols: The Life and Times of Chinggis Khan 2005 ...That is why just two million Mongols, with 129,000 cavalrymen. Ө.Онон киданчуудын тоог оруулсан эсэх талаараа тодорхой дурьдаагүй.
  4. Urgunge Onon The Secret History of the Mongols: The Life and Times of Chinggis Khan
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 С.Чулуун “Монголчууд: XYII-XX зууны эхэн үе”
  6. Традиционная материальная культура бурятского этноса Предбайкалья.[permanent dead link] Этногенез и расселение. Средовая культура бурят
  7. П.Б. Абзаев. Буряты на рубеже XX-XXI вв. Численность, состав, занятия
  8. [hamagmongol.narod.ru/oyirad/oh31_r.htm Х.Санжи Обзор ойратской истории-Период трех государств-Зюнгарское ханство]
  9. 9.0 9.1 "БУЦАЖ ИРЭЭГҮЙ МОНГОЛ АЙМГУУД". Archived from the original on 2013-11-15. Retrieved 2015-06-15.
  10. Б.З. Нанзатов,ПЛЕМЕННОЙ СОСТАВ БУРЯТ В XIX ВЕКЕ
  11. 11.0 11.1 Түмэдхүү, ӨМӨЗО-НЫ ХҮН АМЫН ХУВИРАЛТЫН ЗУРГИЙГ ҮЗЭЭД (Southern) Mongolian Liberal Union Party
  12. "Өвөр Монголын хүн ам". Archived from the original on 2013-12-03. Retrieved 2015-06-15.
  13. ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТҮҮХЭН ТОЙМ
  14. С.Баттогтох - Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд
  15. ethnologue.com information
  16. 768,000 гэр бүл Монголд (2013)
  17. БНХАУ-ын хүн амын 2010 оны тооллого.
  18. phttp://www.stats.gov.cn/tjsj/tjgb/rkpcgb/ БНХАУ-ын статистикийн газар].
  19. "Официальный сайт Всероссийской переписи населения 2002 года — Национальный состав населения". Archived from the original on 2020-01-09. Retrieved 2015-06-15.
  20. ОХУ-ын хүн амын 2010 оны тооллогын дүн, яс үндсээр.
  21. Перепись населения Кыргызской Республики 2009 года. Численность постоянного населения по национальностям.
  22. Шадавын Лувсанвандан. Монгол хэл аялгууны учир. ШУДБХ Эрдэм Шинжилгээний Хэвлэлийн Газар. 1959 он.
  23. Estimate from Svantesson et al. 2005: 141: 5.7 million.
  24. Перепись-2010.
  25. Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I. 2014.
  26. "Archive copy". Archived from the original on 2016-03-04. Retrieved 2015-09-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  27. Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980
  28. [1]
  29. Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187
  30. З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187
  31. "Ахмадаа хүндлэх ёс". Archived from the original on 2013-10-08. Retrieved 2013-10-26.
  32. Одбаатарын блог – Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл (Memento 7. Аравдугаар сар 2013 цахим архивт).
  33. "Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл". Archived from the original on 2012-11-03. Retrieved 2013-10-26.
  34. Х.Эрдэнэцэцэг: Уртын дуу тэнгэрт хүрдэг (Memento 23. Дөрөвдүгээр сар 2012 цахим архивт).
  35. "Э.Сандагжав: Хөөмийг Монгол улсаараа овоглуулж чадсан". Archived from the original on 2016-03-05. Retrieved 2013-10-26.
  36. Монголын “Бий биелгээ” Геннисийн номонд бүртгэгдлээ[permanent dead link].
  37. Монголын дуу, хөгжмийн үйлсийн тухай ойлголт (Memento 18. Нэгдүгээр сар 2014 цахим архивт).
  38. Ц.Цэцэгжаргал, Э.Эрдэнэчимэг, Монголчуудын хүрээлэн байгаа орчны талаарх, ойлголт, хандах хандлага, МУИС, Антропологи-Археологийн тэнхим,МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187, 93-р тал