Тугухунь

Тугухунь
вант улс
284 он—672 он
Тугухунь улс газрын зурагт
Нийслэл Фучи
Хэл бичиг сяньби хэл
(өвөг монгол хэл)
Төр засаг хаант засаг
Улсын ван
 •  284-317 он Муюн Тугухунь
 •  635-672 он Муюн Нухэбо
Түүх
 •  284 он үүсэн байгуулагдсан
 •  672 он Төвөдөд эзлэгдсэн
Өмнөх
Дараах
тэмдэглэгдээгүй
Төвөд
Өнөөгийн
улс орон
Flag of the People's Republic of China.svg Хятад

Тугухунь (Тогоон) — 284-684 онд Хөхнуурт оршин тогтнож байсан өвөг монгол сяньби улс байв.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Мандсан үе[засварлах | кодоор засварлах]

Сяньби улс бутарсаны дараа Муюн Тугухунь ардаа дагуулан Хөхнуурт одож улс байгуулжээ. Тугухань Түрүү Яний Муюн Хуйн ах, Муюн Шэгүйн хүү байсан ба Ляодунгийн хойгоос Хатан голыг гатлан нүүсээр Хөхнуур, Чилянь нуруунд ирж суужээ.

Тугухунь 317 онд нас барахад хөвүүд нь Түрүү Цинь, Ся улсыг цохин эзлэн мөхөөжээ. Мөн тэдэнд Хөхнуур, туфа, Чифу, Хаоляний сяньби нар дагаар орсон. Улсын нийслэл нь Хөх нуураас баруун зүгт 6 км зайнд байв.

Өрнө зүг аян дайн хийж Хотан, Кашмир хүрч, харьяа нутаг зүүнээс баруунш 1500 км, хойноос өмнөш 1000 км болсон.

Доройтсон үе[засварлах | кодоор засварлах]

Дотор газрын хятадыг Тан улс нэгтгэн хүчирхэгжиж Тугухуньтай худалдааны зам булаацалдах болов.

Соронзонгомбоор удирдуулсан төвөдүүд хүчирхэгжин Тугухунийг довтлон ялж байжээ.

Хүчирхэгжсэн хоёр хөршийн нөлөөгөөр Тугухуний дотоод байдал тогтворгүй болсон.

672 онд Төвөдийн эзэнт гүрэн Тугухунийг бүрэн байлдан дагуулжээ.

Хожим хойно[засварлах | кодоор засварлах]

Тугухунь улс мөхсөний дараа ард түмэн нь хуваагджээ. Муюн Нохэбо хэсэг ард дагуулан Чилянь уулын зүүн зүгт нүүдэллэв. Бусад нь Төвөдийн эзэнт гүрний харьяанд үлджээ. Тугухунийг монгор ястны өвөг байжээ гэж зарим судлаачид үзсэн.

Улсын ван[засварлах | кодоор засварлах]

  • Муюн Тугухунь — 284—317 он
  • Муюн Туян — 317—329 он
  • Муюн Циянь — 329—351 он
  • Муюн Сюйси — 351—371 он
  • Муюн Шилянь - 371—390 он
  • Муюн Шипи — 390—400 он
  • Муюн Угэти − 400-405 он
  • Муюн Шулогань - 405—417 он
  • Муюн Ачай — 417—424 он
  • Муюн Мугуй — 424—436 он
  • Муюн Мулиянь — 436—452 он
  • Муюн Шэинь — 452—481 он
  • Муюн Дулхоу — 481—490 он
  • Муюн Фулянчоу - 490—540 он
  • Муюн Куалюй — 540—591 он
  • Муюн Шифу — 591—597 он
  • Муюн Фуюнь — 597—635 он
  • Муюн Шунь - 635 он
  • Муюн Нохэбо — 635—672 он

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Зураг[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]