Хар Дэлийн Хант Улс
Хар Дэл | |
---|---|
Нийслэл | Хами |
Албан ёсны хэл | Монгол хэл |
Угсаатны бүлгүүд | Монгол, Уйгур |
1389-1513 | |
• Хами Умард Юань Улсаас салав | 1389 |
• Моголистаны бүрэлдэхүүнд орсон | 1513 |
Монголчуудын түүх |
---|
Хар Дэлийн Хант Улс нь Юань улс мөхсөний дараа Хами хотоор төвлөрсөн Монголын хаант улс байсан. Энэхүү улсыг Цагаадайн угсааны Гунашир 1389 онд үүсгэн байгуулж, 1463 он хүртэл түүний удмынхан захирсан. 1472 онд Мин улсын цэргийн хүч ирж суурших болсон үеэс дахин Мин улсын вассал улс болж, 1513 онд Могулстаны Мансур хааны цэрэгт эзлэгдэн мөхжээ.
Түүхэн товчоон
[засварлах | кодоор засварлах]1388 онд Умард Юань улсын сүүлчийн угсаа залгамжлагч Төгстөмөр хаан Аригбөх хааны угсааны Есүдэр ноёнд хороогдсон. Ингэснээр Монголын нэгдмэл байдал бүрэн алдагдаж, монгол хаадын мэдэлд байсан олон аймаг биеэ даах эсвэл Мин улсад дагаар оржээ. Тэдний нэг, буддын шашинт Гунашир ван 1389 онд Хами хотод Хар Дэлийн хант улсыг байгуулжээ.
1404 онд Хар Дэл улсын Энхтөмөр хан, Мин улсын зүгээс үзүүлэх болсон шахалтад хүч мөхөсдөөд, вассал улс болж, Жун шүнь ван (утга нь Хүлцэнгүй ван) цол хүртсэн юм. Энэ үед Монгол нутагт олон хаан солигдож, дайн самуунтай, их хаадын хүч суларч, тэдний оронд Ойрадын хүчирхэг ноёд төр барьж эхэлсэн үеэс хямрал гүнзгийрчээ. 1420-иод оны үеэс Ойрадын Тогоон тайш тус улсад элч илгээж худ ураг барилдаж, өмнөх үеийн харилцаагаа сэргээх үндэс болжээ. 1439 оноос тус улс нь Монголын хаан, тайш нартай дотно харилцаатай болж, Мин улсаас хөндийрөх болсон нь Мин улстай зөрчил үүсгэсэн.
1463 оноос улсын хан суудлын төлөөх зөрчил нь хурцадсан тул 1467 онд Мин улс эзлэн авч, Гунашир ханы угсаа залгамжлал төгсгөл болсон хэдий ч, 1513 онд Моголстаны Мансур хаанд эзлэгдэх хүртэл оршин тогтносон юм. Энэ үеэс Дорнод Туркестаны зүүн хэсэг бүхэлдээ исламжсан.
Хар Дэл улсын хангууд
[засварлах | кодоор засварлах]- Гунашир (兀納失里) (1380-1393)
- Энхтөмөр (安克帖木兒) (1393-1405) (1404 оны 6 сараас Мин улсын вассал болсон)
- Тогтох (脫脫) (1405-1411) (Мин улсын вассал байсан)
- Мэлигтөмөр (免力帖木兒) (1411-1425)
- Будшир (卜答失里) (1425-1439) (Тэр анхандаа Мин улсын вассал байсан ч, сүүлдээ Монгол улсын вассал болжээ. ).
- Халил султан (哈力锁鲁檀) (1439-1457) (Тэр эхэндээ Монголын вассал байсан ч, Эсэн тайш үхсэнээр дахин Мин улсын вассал болсон)
- Билиг (Бурига? 卜列革) (1457-1460)
- Нугандашир (努溫答失里) (1460-1472)
- Баттөмөр (Батмөр? 把塔木儿) (1466-1472)
- Хаш (Хань Шэнь? 罕慎) (1472-1488)
- Энхболд (奄克孛剌) (1488-1492), (1493-1497)
- Шамба (陕巴) (1492-1493), (1497-1505)
- Баязид (Бай Яжи? 拜牙即) (1505-1513)