Jump to content

Зоригт хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Есүдэр-с чиглүүлэгдэв)
Зоригт хаан
Есүдэр
Монгол Улсын хаан
Хаанчлал1388–1391
Хаан суусан1388
Бусад хэргэмЗоригт Хаан
ӨмнөхТөгстөмөр хаан
УдаахЭнх хаан
УлсДөчин Дөрвөн хоёрын Монгол Улс
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрЕсүдэр?

Зоригт хаан (1358-1391) бол Их Монгол Улсын бутралын дараах монгол хаан байв. Зоригт хааны хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. 1389-1393 оны орчимд монгол болоод төв Азийн Төмөрийн улсын түүхэн шастирд Зоригт хаан, Энх хаан гэсэн 2 өөр хүний нэр дурддаг. Лувсанданзан гүүшийн бичсэн "Алтан товч" ба Абулгази Бахадур ханы бичсэн "Шажрат ул Атрак" (Түрэг ба Татаруудын удмын бичиг)-т 1388-1391 онд Зоригт хаан Есүдэр, 1391-1394 он хүртэл түүний хүү Энх нь хаан суусан гэж бичсэн байдаг.[1][2] Үүнээс үүдээд зарим эрдэмтэд “Мин улсын судар”-д тэмдэглэсэн Есүдэрийг Аригбөхийн үр удам болох ноён гэж үздэг.

Харин Эрдэнийн товч, Шар тууж зэрэг 17-р зууны Монголын түүхэн сурвалж бичгүүд “Энхзоригт хаан”[3][4] гэж нэгтгэж бичсэн байх бөгөөд түүнийг Төгстөмөр усхал хааны хөвүүн гэж бичсэн байдаг.

Цаг төрийн үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Есүдэр Төгстөмөрийг буулгах төлөвлөгөө боловсруулж 1388 онд шинэ хаан болж Юань гүрний нэрийг сольсон. Төгстөмөр Усгал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усхал хааны ханхүү Дибаону, сайд Нэцэлай, чинсан Ширмэн нарын 70000 гаруй хүн, олон зуун мянган тооны мал хуй олзлогдожээ.

1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Тайнинд түүгээр удирдуулсан монгол харуулыг байгуулсан. (Урианхайн гурван харуулын нэг харуул юм) Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.

Ляодунгийн хуучин ван, Гурван харуулын удирдагчдын нэг Ляо ван Ажашир 1389 оноос хойш Есүдэртэй холбоо тогтоож харилцах болсон. 1391 онд Чжоу Син жанжинаар удирдуулсан Мингийн их цэргийн хүч, Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолоод буцжээ. 1391 юмуу 1393 онд Зоригт хаан таалал төгсчээ.

  1. Гүш, Лувсанданзан (2006). Алтан товч. Улаанбаатар: Соёмбо принтинг ххк. p. 237. ISBN 99929-9-189-5.
  2. The Shajrat Ul Atrak or Genealogical Tree of The Turks and Tatars (англи хэлээр). Translated by Col., Miles. London: East India Company. 1838. p. 218.
  3. Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. pp. 103–104.
  4. Шар тууж. Улаанбаатар: Соёмбо принтинг ххк. 2006. p. 61. ISBN 99929-9-196-8.

Эшлэл, Гадаад холбоос

[засварлах | кодоор засварлах]
  • Asragch Nertiin Tuukh (Монгол бичиг) ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠬᠣᠶᠢᠨ᠎ᠠ ᠮᠥᠨ ᠲᠡᠷᠡ ᠵᠢᠯ ᠳᠦᠷ ᠵᠣᠷᠢᠭᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠣᠷᠣ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠄ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠵᠢᠯ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ ᠨᠥᠭᠴᠢᠪᠡᠢ ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠬᠣᠶᠢᠨ᠎ᠠ ᠡᠩᠬᠡ ᠬᠠᠭᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠣᠷᠣ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠄
  • Гүүш Лувсанданзан. Алтан товч. pp. Арван гуравдугаар хуудас. Тогоонтөмөр хааны хөвгүүн Билэгт хаан мөн он нохой жил Ин Цин нэрт хотод их ор суув. Есөн он болж, морин жил тэнгэр болов. Усхал хаан мөн морин жилд их ор суув. Арван нэгэн он болж, луу жил тэнгэр болов. Түүний хойно мөн онд Зоригт хаан, их ор суув. Дөрвөн он болж, хонин жилд тэнгэр болов. Энх хаан дөрвөн жил их ор суув.
  • Shajrat Ul Atrak: Or The Genealogical Tree Of The Turks And Tatars P.218:“The fourteenth was named Eenkeh Khan, the son of Yusoordar.
  • Мин шилу (Хятад бичиг)『明太祖實録』洪武二十一年十月丙午「初虜主脱古思帖木兒在捕魚兒海、為我師所敗、率其餘衆、欲還和林、依丞相咬住。行至土剌河、為也速迭兒所襲撃、其衆潰散独与捏怯来等十六騎遁去。適遇丞相咬住・太尉馬兒哈咱領三千人来迎、又以闊闊帖木兒人馬衆多、欲往依之、会天大雪、三日不得発。也速迭兒遣大王火兒忽答孫・王府官孛羅追襲之、獲脱古思帖木兒、以弓絃縊殺之、並殺其太子天保奴。故捏怯来等恥事之、遂率其衆来降」
Өмнөх
Усхал хаан
Монголын Их Хаан
1388-1391
Дараах
Энх хаан