Боржигин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Боржигин (ᠪᠣᠷᠵᠢᠭᠢᠨ) нь Их Монгол Улсын хаадыг төрүүлэн гаргасан, Монголын нэгэн овог аймаг юм.

12-р зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар үүдэлтэй, Боржигин овог байсан юм. Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, Монгол аймгуудыг захирч ирсэн аж. Улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан юм. Боржигин нь Бөрітегін-Бөритегин гэсэн Түрэг нэрээс гаралтай юм.

Боржигин овгийн үүсэл[засварлах | edit source]

Б. Сумъяабаатар, "Чингисийн алтан ургийн үгийн бичиг ба гэрийн үеийн бичмэл", xуудас 720, 2003, ISBN 99929-5-552-X

Монголын нууц товчоонд бичигдсэнээр, Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, Онон голын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам Добу мэргэний бэлэвсэн гэргий Алунгуа нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Тиймээс Боржигин овог нь эртний сурвалжит Барга ястнаас салбарлан үүссэн овог болох нь батлагдана. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.

Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал Амбагай татаруудад баригдан Алтан улсад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад Хиад Боржигин гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь Тайчууд гэгдэх болжээ.

Их Монгол улсаас хойших үед[засварлах | edit source]

Их Монгол Улсад Чингис хаан болон түүний 3 дүү болох Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин нарын үр удам нь "Алтан ураг" хэмээн нэрлэгдэж байв. Юань гүрэн мөхөж, монголчууд умард нутаг руугаа шахагдсаны дараа нэг хэсэг Боржигин овгийнхны эрх мэдэл суларч ирсэн ч Даян хааны үед Боржигинчуудын удирдлаган дор Монгол үндэстэн дахин нэгдэж, тэр үеэс хойш 20-р зууны эхэн хүртэл, Манжийн эрхшээлд байх үед ч Боржигин овогтнууд төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Цагаан ястны ургийн хэлхээ[засварлах | edit source]

1.Бөртэ Чино————————————Гуа марал
2.Батачихан
3.Тамача
4.Хоричар мэргэн
5.Хужим буурал
6.Саль хачау
7.Их нүдэн
8.Шинэсочи
9.Харчу
10.Боржигидай мэргэн————————————Монголжин-гуа
11.Торголжин баян————————————Борогчин-гуа
     _____↓__________
    ↓                ↓
12.Дува сохор      Добу мэргэн—————————————Алун гуа
        _______________↓_________________________________________________
       ↓               ↓              ↓               ↓                  ↓
   Бэлгүнүтэй      Бүгүнүтэй     Буху хатаги     Бухати салжи     13.Боданчар мунхаг(Боржигин овогтон)
                                          _______________________________|
                                         ↓
                                14.Барим ширату Хабич баатар15.Мэнэнтудун
           ______________________________↓____________________________________________________________
          |             ↓                ↓               ↓                ↓             ↓             ↓
          |           Хачин            Хачау          Хачула           Харалдай       Хачиун       Начинбаатар                   
          |
          |
          ↓
     16.Хачи хүлэг——————————Намулун
          |_____________________________________
                                                ↓
                                            17.Хайду
                              __________________↓_________________________________________
                             ↓                                     ↓                      ↓ 
                    18.Байшинхор догшин                      Чирхай линху           Чаужин ортогай
                             ↓                                     ↓
                    19.Тумбинай сэцэн                         Сэнгүн билгэ
                       ______↓___________                          |
                      ↓                  ↓                         |
                20.Хабул хаан           Сэмсэчүлэ                  |
                      |                    ↓                       |
                      |                 Бүлтэчү баатар             ↓
                      |                                     21.Амбагай хаан
        ______________↓_______________________________________________________________________________________________
       ↓                      ↓                       ↓                ↓           ↓              ↓                   ↓
    Охинбархаг           Бартанбаатар            Хутагт монхор         Хулан баатар          Хадаан           Тодойн отчигин
        ↓                     |                       ↓                |           ↓
     Хутагт жүрхи             |                     Бүри бөх           |        Их цэрэн
     _____↓_____              |                                        |
    ↓           ↓             |                                        ↓
22.Сача бэхи   Тайчу          |                                   Хотула хаан
                              |                                 _______↓________________________
            __________________↓____________________            ↓               ↓                ↓
           ↓            ↓            ↓             |        Зочи             Хирмау            Алтан
       Мэнгэтү        Нэгүүн      Даритай
         хиан          тайш       отчигин          |
                                                   ↓
                           Өүлэн————————————23.Есүхэй баатар——————————————————Сочигил
         ______________________↓____________________________               _____↓____
        ↓            ↓            ↓            ↓            ↓             ↓          ↓  
        |          Хасар       Хачиун       Тэмүгэ        Тэмүлэн      Бэгтэр      Бэлгүтэй
        |___________________________________________________                                                               
                                                            ↓
                                                 24.Чингис хаан Тэмүжин————————————Бөртэ-үжин
                                                    (1162-1189-1227)                   
                        ____________________________________↓_________________________________
                       ↓                           ↓                    |                     ↓
                   Зүчи(1183-1227)          Цагаадай(1185-1242)         |               Тулуй(1193-1232)                     
                       ↓                           ↓                    |                     |
                   - Бат хан                   - Мутуган                |                     |
                   - Бэрх                                               |                     | 
                   - Тангуд                   - Мочи яя                |                     |
                   - Цобай                     - Есөнмөнх               |                     |
                   - Хонх-Очир                 - Байдар                 |                     |
                   - Бэрхчир                   - Шимүнэ                 ↓                     |
                                                              Өгэдэй хаан(1186-1229-1241)     |
                                   _____________________________________↓______               |
                                  ↓               ↓             ↓              ↓              |
                              Гүюг хаан        Годан         Хүдэн           Хүчү             |
                          (1206-1246-1248)            ________________________________________|
                     ________________________________↓_________________
                    ↓              ↓         |            ↓            ↓
                Мөнх хаан       Хүлэгү хан       |            Муха        Аригбөх
            (1208-1251-1258)                 |
                                             ↓
                                  Монголын Их Юан Гүрний хаан
                                  Хубилай хаан(1216-1260-1294)
                       ______________________↓________________________
                      ↓                ↓              ↓               ↓
      Дорж Чингим     Номуган   Мангала
                               ________↓_________________________________    
                              ↓               ↓                        ↓
                             Гамала     Дармабала      Өлзийт Төмөр хаан(1265-1294-1307)
                               |           ___________↓________________
                               |           ↓                           |
                               |     Хайсан хүлэг хаан       | 
                               |      (1265-1294-1307)                 ↓
                               ↓            |                      Аюурбарбад буянт хаан
                         Есөнтөмөр хаан     |                      (1285-1312-1320)
                        (1285-1312-1320)    |             _____________↓_________
                                            |            ↓                       
                                            |       Шадбал гэгээн хаан           
                                            |     (1303-1321-1324)               
                               _____________|_____________                                
                               ↓                         |
                           Хүслэн хаан                   |
                           (1328-1329)                   ↓
                               |                   Төвтөмөр хаан
                               |                  (1303-1328-1332)
                  _____________↓__________________________
                 ↓                                        |                                        
          Ринчинбал хаан                                  ↓
    (1325-1332-1сар болоод алагдсан)             Тогоонтөмөр хаан
                                                 (1320-1333-1370)
                                           _______________↓___________________
                                          ↓                                   |
                                     Билэгт хаан                              |
                                      (1370-1378)                             ↓
                                                                        Tөгстөмөр хаан
                                                                       (1342-1378-1388)
                                    __________________________________________↓___________
                                   ↓                           |                          ↓
                               Энхзоригт хаан                  |                      Хархуцаг дүүрэнтөмөр тайж
                           (1359-1389-1392)                    ↓                          |
                                                          Элбэг нигүүлсэгч хаан           |
                                                       (1361-1393-1399)                   |
                                        _______________________↓__________                |
                                       ↓                                  |               |
                                 Гүнтөмөр хаан                            ↓               |
                                (1377-1400-1402)                   Өлзийтөмөр хаан        |
                                                                   (1378-1408-1411)       |
                                                                          ↓               |
                                                                     Дэлбэг хаан          |
                                                                   (1395-1411-1415)       |
                                                        __________________________________↓
                                                       ↓
                                                  Адай хаан
                                               (1400-1426-1438)
                                _______________________↓_____________________
                               ↓                       |                     |
                          Тайсун хаан                  ↓                     |
                        (1424-1439-1452)         Агваржин жинон              |
                               |         (1453-1452-мөн ондоо алагдсан)      ↓
                               |                        |                Мандуул хаан
                     __________↓________                |                 (1426-1463-1467)
                    |                   ↓               |
                    ↓               Махагүргис хаан     |
               Молон хаан         (1446-1455-1456)      |
             (1437-1456-1462)                           ↓
                                                 Хар хуцаг хун тайжБаянмөнх жонон—————————————Шихэр тайхуБатмөнх Даян хаан
                                                 (1464-1470-1517)
            ____________________________________________↓_________________________________________________________________
           ↓            ↓        |        ↓           ↓            ↓          ↓        ↓           ↓        ↓             ↓
        Төрболд     Улсболд      |     Арсболд     Очирболд     Алчуболд    Убсанж   Ариболд     Гэр-од     Гэр-Болд    Гэрсэнз
           |                     ↓                                                                                        ↓
           |               Барсболд хаан жонон                                                                        - Ашихай
           |              (1488-1517-1519)                                                                            - Ноёнтой
           |                     ↓                                                                                    - Онохуй
           |               - Гүнбилэг жонон                                                                           - Амин дурал
           |               - Алтан хан                                                                                - Дарь
           |               - Хөндлөн хан                                                                              - Далдан         
           |               - Лабуг тайж                                                                               - Саму
           ↓________________________________________________________
                                                                    ↓
                                                          Бодь Алаг хаан(1498-1520-1547)
                                              ______________________↓_________________________________
                                             ↓                      ↓              ↓           ↓      ↓
                                      Дарайсүн гүдэн хаан      Хөхөчит тайж       Отгон      Умаду   Гүнг
                                     (1520-1548-1557)
                     ________________________↓_________________________
                    ↓                   ↓             ↓                ↓
            Түмэн засагт хаан         Хожту         Үйзэн          Тайзун
            (1539-1558-1592)
                    |_________________________________________
                                                              ↓
                                                         Буян сэцэн хаан(1555-1593-1603)
                                                 _____________↓___________
                                                ↓                         ↓
                                           Мангас тайж                Мэргэн тайж
                                                ↓                    
                                           Лигдэн хутагт хаан


Орчин үед[засварлах | edit source]

Монгол улсад социализмын үед хэрэглэгдэхээ больсон овгийн нэрийг ардчилал ялсны дараа сэргээх хөдөлгөөн өрнөж, иргэний үнэмлэхт овгийн нэрийг бичдэг болсон. Тэр үед Боржигин овогтой хэмээн зохиомлоор бүртгүүлсэн хүн маш олон гарчээ.