Добу мэргэн

Добу мэргэн нь Боржигидай мэргэний хөвгүүн Торголжин баяны хөвгүүн юм. Тэрбээр Чингис хааны дээд өвөг Бодончарын эх Алун Гуа хатны авааль нөхөр агсан. X зуун орчимд амьдарч байгаад 35-40 орчим насандаа таалал төгссөн байж магадгүй.