Дува сохор

Дува сохор нь Бодончар ноёны эх Алун Гуагийн авааль нөхөр Добу мэргэний ах нь юм. Түүний эцэг нь Торголжин баян, эх нь Борогчин гоо нар юм. Тэр бол Бөртэ чонын 11 дэх үеийн ач болно. МНТ-д: "Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайхан охин буюу хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ, чамд гуйя хэмээж Добун мэргэн дүүгээ үзүүлэхээр илгээв. Добун мэргэн тэд иргэнд хүрвээс үнэнхүү гоо сайн, алдар нэр ихтэй, Алан гоо нэртэй хүнд өгөөгүй охин ажгуу." хэмээсэн байна.

Түүнийг нас барсны дараа Эмнэг, Догшин, Доной, Эрх нарын дөрвөн хөвүүд нь авга Добу мэргэн юугаан авга хэмээн эс тоож, салаад Дөрвөн овогтон болжээ. Хожим салбарласаар Дөрвөн Ойрадыг бүрдүүлсэн гэж үздэг.