Дөрвөд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дөрвөд
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 130-150 мянга. Үүнээс:

Монгол Улс Монгол (МУ) — 72,403 (2010)[1]

Орос Орос (ОХУ) — 54,000 (тооцоо)

      Халимаг ястны 30% гэж тооцдог
Хэл аялгууМонгол хэл (Монголд Өрнөд-төвийн завсрын
аялгуу
, Орост өрнөд аялгуу), Орост Орос хэл
Бичиг үсэгМонгол, Халимаг хоёр кирил үсэг; Худам,
Тод хоёр монгол үсэг
; Орост Орос кирил
ШүтлэгDharma Wheel.svg Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлбусад Ойрд, бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан

Дөрвөд[2] - Монгол үндэст ястан, язгуурын Ойрд аялгуут Монгол хэлтэн ард түмэн. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрдын дөрвөн гол аймгийн нэг нь байв. Монголд Дөрвөдийн яст гэж 72,403 хүн бүртгэгджээ[3]. Мөн Орос дахь Халимагуудын 30-аад хувь албан бусаар Дөрвөд гэгдэж, Хятад дахь Монголчуудын дотор Дөрвөд, Дөрвөн овогтон бий[4]. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд болон Увс аймгийн Завхан суманд гурван баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.

Түүх[засварлах | edit source]

Анх дурдагдсан нь[засварлах | edit source]

Монголын Нууц Товчооны 11-р зүйлд Дува Сохорийн 4 хөвүүнийг Добу мэргэн ахаас салж "дөрвөн овогтон" болов гэж бичсэн байдаг. (мо.б. галиг. дөрбэн обогтан болжу дөрбэн иргэн тэдэ болба[5]) гэж дурдсан нь Дөрвөдийн язгуур байж болох юм. Энэ нь 9-р зууны эцэс, 10-р зууны үед хамаарах явдал гэж үздэг. 12-р зуунд Дөрвөн овогтон Дарлигин Монголын дотор багтаж байв. Ямартаа ч дөрвөн (дөрбэн) хүн юм уу дөрвөн хэсэг улс амьтаны үр хойчисийг "дөрвөд" гэдэг олон тооны нэрээр дуудах болсон нь гарцаагүй.

Хожим[засварлах | edit source]

10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад Дөрвөдүүд Ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.

Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.

17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.

Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.

Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.

Мөн БНХАУ-ын Хар мөрөн муж(Өвөрмонгол, ОХУ-ын Владивосток болон БНАСАУлсын хооронд орших муж)-ийн Дачин хотын (Аймагтай дүйх хот) Дөрвөд Монголын өөртөө засах хошуун(Мужийнхаа баруун хойт тал)-д дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.

Түүнчлэн Өвөрмонголын Улаанцав хотын (Аймагтай дүйх хот) Дөрвөд хошуунд (18 мянга орчим), мөн Хөхнуур мужийн Хошууд монголчуудын дунд дөрвөдүүд амьдарч байна.

17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн. Дэгрээ тамга захчин түмний дунд тааралддаг нь ийм учиртай.

Алдартнууд[засварлах | edit source]

Монгол улсад харъалагдах дөрвөдүүдээс: НАМ ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮД: Төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, Социализмын үеийн ТӨРИЙН САЙД: Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, Э.Бямбажав. ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн ТӨРИЙН САЙД Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал (Бөхмөрөн), Н.Баяртсайхан (Түргэн), Ч.Хүрэлбаатар (Давст), С.Отгонбаяр (Бөхмөрөн), С.Амарсайхан (Монгол Улсын Шадар сайд. Бөхмөрөн)

УИХ-ын ГИШҮҮД: Д.Мөнхөө, Н.Баяртсайхан, Х.Балсандорж, Н.Гэрэлсүрэн, Б.Эрдэнэсүрэн, С.Отгонбаяр, Г.Нямдаваа (Ховд аймаг), Ч.Хүрэлбаатар (Давст), Ж.Ганбаатар, С.Амарсайхан (Бөхмөрөн),

ГЕНЕРАЛ: Ц.Нансалжав (Түргэн), Б.Дэжид (Өмнөговь), Р.Гүнсэн (Түргэн), М.Хүрлээ (Бөхмөрөн), Ц.Амгаланбаяр (Сагил), Г.Ариунбуян (Ховд)

АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР Sc Х.Цэрэв, Д.Лхагваа (Баян-Өлгий, Ногооннуур), Ц.Нанзад (Давст), З.Омбоо (Бөхмөрөн), К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл,Г.Мягмаржав.

ЭРДЭМТЭН Ph: С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ (Сагил), О.Бирзана, Б.Бямбагар (Химийн ухаан. Түргэн), Х.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав (Ховд),Ч.Намжаа, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү (Гүн ухаан. Сагил), О.Мөнхжаргал, О.Мөнхсайхан, Ж.Октябрь, Д.Өлзий-Орших (Бөхмөрөн), Д.Өлзийбаяр, Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Д.Сахиа, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, М.Хүрлээ (Цэргийн шинжлэх ухаан. Бөхмөрөн), Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн,Э.Жанцан (Ховд, Дөргөн), Г.Нямдаваа (Ховдын засаг дарга), Г.Эрдэнэчимэг.

зохиолч Н.Батбаяр (Бөхмөрөн), А.Даваасамбуу, Д.Саманд (Бөхмөрөн), Н.Пүрэвцогт,

УЛСЫН БААТАР: Улсын баатар Бэгзийн Гиваан|Б.Гиваан],

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР: Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Р.Пүрвээ,

ШАШИН .Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан (Сагил),

'’’ПАРТИЗАН’’: Т.Хөх (Баян-Өлгий, Ногооннуур), Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв,А.Шагдар (Бөхмөрөн),  Ү.Янжив, 

МУ-ын ГАВЪЯАТ ЦОЛТОН: Х.Лэгрэв (Баян-Өлгий, Ногооннуур), М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Д.Батаа, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Х.Жаргалсайхан, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг (Бөхмөрөн), Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн, Г.Мягмаржав (Ховд), Х.Жаргалсайхан (Бөхмөрөн), Б.Бямбагар (Түргэн), Б.Балган, П.Батаа, Байгалмаа, Б.Равсал(Ховд,Дөргөн), Ц.Түвшинтөгс (Ховд,Дөргөн), А.Эрдэнэбилэг /Хүний их эмч/

ТӨРИЙН ШГНАЛТ: Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, Б.Балган, Ц.Дорж,

СПОРТ: Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, Сумо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн 2 удаагийн улсын аварга, ОУХМ, улсын аварга Н.Батсуурь (Ховд), улсын аварга П.Бүрэнтөгс (Давст), улсын арслан М.Мөнгөн, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан С.Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, А.Бямбажав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу, Л.Бандихүү(Ховд,Дөргөн), Нямжав, Г.Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, Энхбаяр. Сумо бөхийн озоки цолтон, 2 башед түрүүлсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 4 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчаар 11 жил тоголсон, мэргэн бууч, ОУХМ Д.Лүмбэнгарав, Сагсан бөмбөгийн дээд лигийн аварга, ОУХМ Даваадорж (Уугаа), “Улаанбаатар марафон” ОУ-ын тэмцээний аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ц.Бямбажав(2016 оны олимпод оролцсон, Токио2020-ын эрхээ авсан), Усанд сэлэлтийн ОУХМ, улсын рекордыг 50м, 100м-т эзэмшигч М.Дэлгэрхүү. Шатрын улсын аварга, ФИДЕ мастер Б.Баярмандах, ФИДЕ мастер З.Бямбаа, насанд хүрэгчдийн шатрын улсын аварга, спортын мастер Ү.Агьбилэг, шатрын их мастер, улсын аварга Ү.Үүрийнтуяа.

УРЛАГИЙН САЛБАРТ. Алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, МУГЖ бүжигчин Ж.Лэгжмаа, МУГЗ кино найруулагч Б.Сумхүү, МУГЖ дуучин Самандын Жавхлан (Бөхмөрөн), МУГЖ эстрадын дуучин Уранчимэг, МУГЖ дуучин М.Бямбажав, МУГЖ дуучин Г.Бямбажаргал, МУГЖ П.Эрдэнэзаан, Нисванис хамлагийн ахлагч, ая зохиогч Л.Энх-Амгалан, яруу найрагч Ган-Очир, жүжигчин Цэрэнболд.

Мөн үзэх[засварлах | edit source]

Зүүлт, иш баримт[засварлах | edit source]

  1. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн.
  2. Дөрбэн (Дөрвөн) гэх ганц тооны үг Монгол бичгийн дүрмээр сүүл "н"-ээр төгссөн учир олон тооны дагавар залгаж Дөрбэд (Дөрвөд) гэх олон тооны нэр үүсчээ.
  3. 2010 хүн амын тооллогын урьдчилсан дүн
  4. ОХУ-д зөвхөн Халимаг, БНХАУ-д зөвхөн Монгол гэж бүртгэдэг тул тэдгээрийн дотор хэдий тооны Дөрвөд ястан байгааг мэдэх төвөгтэй.
  5. Emyr R. E. Pugh-ийн эмхэтгэсэн ханз, Монгол бичиг, латин галигийн цахим эх-ээс галиглав