Түмэд
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр |
|
монгол кирилл. | түмэд, түмд |
Түмэд[1] буюу Түмд[2] — эртний нэгэн Монгол түмэн.[3] Харин одоо Өвөр Монголын Хөх хот орчмоор суурьшиж байгаа "Баруун Түмэд" хийгээд Ляонин мужийн Чуу Юань (хят. 朝阳 Cháoyáng), Бэй Пяо (хят. 北票 Běipiào), Фү Шин (хят. 阜新 Fùxīn) зэрэг газраар суурьшиж байгаа "Зүүн Түмэд" хэмээх нэг гаралтай хоёр ястны ерөнхий нэр. Мөн Байгал нуурын зүүн эрэгт орших Хорь Буриадыг эрт цагт Хорь Түмэд гэж нэрлэдэг байв.[4]
Мин улсын нийслэл Бээжинг довтолж, Монголд Буддын шашинг дэлгэрүүлсэн зэрэг үйлсээрээ Түмэдийн Алтан хан 16-р зууны Монголын түүхийн онцгой зайг эзэлдэг.
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ «Түмэд» гэдэг үг нь «түм», «түмэн» гэх тооны нэрийн олон тооны хэлбэр юм.
- ↑ Монгол хэлний товч тайлбар толь. 566-р тал. (Монгол хэлний кирил бичгийн дүрмээр)
- ↑ Тэдний нэрийг 1986 оны 8-р ангийн "БНМАУ-ын түүх" сурах бичигт "түмэд", Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлсэн "МНТ"-д "түмэд" гэж бичжээ. Батмөнх Даян хаан улс ардаа зургаан түмэн болгон шинэчлэн хувааснаас баруун гарын гурван түмний нэг нь Түмэд байв.
- ↑ Монгол хэлний толь. 2460-р тал