Jump to content

Бээжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бээжин
北京
Бээжин хотын захиргаа[1]
Хятад дахь Бээжингийн байршил
Хятад дахь Бээжингийн байршил
Map
Интерактив газрын зураг
Бээжин, Хятад
Бээжин
Бээжин
Бээжин, Ази
Бээжин
Бээжин
Солбицол (Тяньаньмэний талбай): 39°54′24″N 116°23′51″E / 39.90667°N 116.39750°E / 39.90667; 116.39750Солбицол: 39°54′24″N 116°23′51″E / 39.90667°N 116.39750°E / 39.90667; 116.39750
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БайгуулагдсанМЭӨ 1045 он
Үүсгэн байгуулагчЖоу улс (Баруун Жоу)
Захиргааны байрТунжоу дүүрэг
Хуваалт
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

16 дүүрэг
343 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетБээжин Хотын Ардын төлөөлөгчдийн хурал
  ХКН-ын НБДИнь Ли
  Хурлын даргаЛи Шюлин
  Хотын даргаИнь Юн
  ХАУТЗЗ-ийн даргаВэй Шяодун
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл53 гишүүн
Газар нутаг
  Хотын захиргаа
16,410.54 км2 (6,336.14 бээр2)
  Бөөгнөрөл
12,796.5 км2 (4,940.8 бээр2)
Өндөр
43.5 м (142.7 фут)
Хамгийн өндөр цэг2,303 м (7,556 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[3]
  Хотын захиргаа21,893,095
  Нягтрал1,300/км2 (3,500/бээр2)
  Бөөгнөрөл
22,366,547
  Нягтрал1,700/км2 (4,500/бээр2)
  Байр
Хүн ам: 27-р байр;
Нягтаршил: 4-р байр
Томоохон угсаатны бүлгүүд
  Хятадууд95%
ДНБ (2025)[4]
  Хотын захргаа¥5,207 тэрбум
$747 тэрбум
  Нэг хүнд ноогдох¥239,000
$34,314
Цагийн бүсUTC+08:00 (ХСЦ)
Шуудангийн код
100000–102629
Бүсийн дугаар10
ISO 3166 кодCN-BJ
Өсөлт 5.4% (2025)
Улсын дугаарын угтвар京A, C, E, F, H, J, K, L, M, N, P, Q, Y
京B (такси)
京G (хотын нутгийн гадна)
京O, D (цагдаа, эрх баригчид)
Товчлол
  • BJ / (jīng)
ХХИ (2021)0.912[5] (1-р) – маш өндөр
Вэб сайтwww.beijing.gov.cn (Хятадаар)
Англи хувилбар
Бэлгэ тэмдэг
ЦэцэгХятадын сарнай (Rosa chinensis)
Шиваантиг (Chrysanthemum morifolium)
МодПлатикладус (Platycladus orientalis)
Японы Софора (Styphnolobium japonicum)
Бээжин
"Бээжин" энгийн Хятад ханзаар
Хятад хэл北京
ПиньиньBěijīng
ШууданПекин
Шууд утга"Умард Нийслэл"
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньBěijīng
Бопомофоㄅㄟˇ   ㄐㄧㄥ
Гоюй ломацыBeeijing
Вэйд — ГайлсPei3-ching1
IPAЗагвар:IPAc-cmn
Ву
СүжоуPoh-cin
Хакка
ЛатинчлалBet5-gin1
Юэ: Кантон
Иелийн латинчлалBākgìng or Bākgīng
ЮтпиньBak1ging1
IPAЗагвар:IPAc-yue or Загвар:IPAc-yue
Өмнөд Минь хэл
Хоккиен ПВЖPak-kiaⁿ
Tâi-lôPak-kiann

Бээжин (ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ; хятадаар 北京 - Běijīng, «умард/хойд нийслэл») — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв;[6] ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд Улсын хэмжээний дөрвөн хотын нэг. МЭӨ 1045 онд байгуулагдсан дэлхийн эртний хотуудын нэг бөгөөд Хятадын эртний 4 нийслэлийн тоонд ордог байна.

Сүүлийн жилүүдэд Бээжин хотын хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая, 2020 оны БНХАУ-ын 7 дахь үндэсний тооллогоор 21.893 сая оршин суугчтай болсон ажээ. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт юм.

2008 онд Бээжинд Зуны Олимпын наадам, Параолимпын тоглолт, 2015 онд Хөнгөн атлетикийн Дэлхийн аврага, 2022 онд Өвлийн Олимпын, Параолимпын тоглолтууд уг хотод болсон байна.

Орчин цагт ямар ч хэлээр энэ хотын нэрийг доорх хоёр янзаар тэмдэглэдэг.

  1. Англи: Beijing, Казах: Бейжің, сол. 베이징 be-i-jing гэх мэтээр жишээлж болох хятад хэлний умард аялгууг баримталсан хэлбэр байдаг. 北京-г пинь-инь галиг (1982 оноос)-аар Běijīng («умард нийслэл») гэнэ. 北 běi - «умард», 京 jīng - «нийслэл» гэх хоёр дүрс ханз үсэг юм. Монгол хэлнээ Бээжин, гэж хэвшин тогтсон нь үүнд багтана.
  2. Франц: Pékin, Орос: Пекин, Англи: Peking гэх мэт нь адилхан 北京 гэж бичдэг ч өмнөд нутгийн аялгуунд тулгуурласан Дундад Иргэн Улсын үед (1912 он) зохиогдсон галигаас тухайн хэлэнд анх орсноороо үлдэж хоцорсон хэлбэр юм.

Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон 10-р зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Кидан Улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду[7]). Энэ үед алдарт аялагч Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо Бээжин нэрийг эргэн авсан байна.

Бээжин хотын засаг захиргааны бүхэл бүтэн бүсийн хүн ам нь 2012 оны 12-р сарын 31-ний байдлаар 20,693,000 байжээ. Эдгээрээс 12,955,000 нь Бээжинд оршин суух зөвшөөрөлтэй байсан бол үлдсэн 7,738,000 нь түр хугацаагаар оршин суудаг байжээ. Үүнээс гадна, Бээжинд 10 сая гаруй цагаач ажилчид ажиллаж, амьдардаг бөгөөд голчлон хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд тэднийг мингун (хятад. 民工, пиньинь: míngōng, шууд утгаараа: "тариачдаас гаралтай ажилчид") гэж нэрлэдэг бөгөөд тэд хотод хууль бусаар оршин суудаг тул тэднийг мөн "Хэйжэн" (хятад. 黑人, пиньинь: hēirén, шууд утгаараа: "хар хүмүүс") гэж нэрлэдэг.

Бээжингийн оршин суугчдын 95 хувь нь Хань хятад (хятад үндэстэн) юм. Үндсэн үндэстний цөөнх нь Манж, Хуй (дунган), Монгол болон бусад хүмүүс юм. Бээжинд мөн Төвд хүүхдүүдэд зориулсан Төвд дунд сургууль байдаг.

Бээжин хотод гадаадын иргэдийн олноор амьдардаг бөгөөд голчлон бизнес эрхлэгчид, гадаадын компанийн төлөөлөгчид, оюутнууд байдаг. Гадаадын иргэдийн ихэнх нь хотын хойд, зүүн хойд, зүүн дүүргүүдэд суурьшдаг байна. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын иргэд их хэмжээгээр шилжин ирж, Хятад дахь хамгийн том гадаад иргэдийн бүлгийг бүрдүүлж байна. Ихэнх солонгосчууд Ванжин, Вудаокоу дүүрэгт амьдардаг ажээ.

Бээжин хотын эдийн засаг бол Хятадын хамгийн хөгжингүй, цэцэглэн хөгжсөн эдийн засгийн нэг юм. 2022 онд Бээжингийн нэрлэсэн ДНБ 4.161 их наяд юань (ойролцоогоор 618.6 тэрбум ам.доллар)-д хүрсэн. Энэхүү ДНБ нь улсын нийт эдийн засгийн 3.44%-ийг эзэлж, Бээжин мужийн түвшний засаг захиргааны нэгжүүдийн дунд 13-р байранд жагссан. Нэг хүнд ногдох ДНБ нь 190,059 юань (28,258 ам.доллар, 46,401 ам.долларын PPP) байв.

Бээжинд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ихээр төвлөрсөн тул 2013 оны байдлаар дэлхийн бусад хотуудаас илүү олон корпорацийн төв байрууд тус хотод байрладаг байв.

Бээжин хотод олон тооны коллеж, их сургуулиуд байрладаг бөгөөд үүнд олон улсын зэрэглэлтэй хэд хэдэн их сургууль, ялангуяа Хятадын хамгийн нэр хүндтэй хоёр их сургууль болох Бээжин Их сургууль, Чинхуа их сургууль багтдаг байна.

  • Бээжин Их Сургууль (北京大学, 1898 онд байгуулагдсан) нь хүмүүнлэг, шинжлэх ухаан, бизнес, хууль эрх зүйн чиглэлээр заадаг гэдгээрээ алдартай.
  • Чинхуа Их Сургууль (清华大学, 1911 онд байгуулагдсан) нь инженерийн хөтөлбөрүүдээрээ алдартай.
  • Хятадын Ардын Их сургууль (中国人民大学, 1937 онд байгуулагдсан)
  • Бээжингийн Нисэх, Сансар судлалын их сургууль (北京航空航天大学)
  • Бээжингийн Багшийн Их Сургууль (北京师范大学, Beijing Normal University, 1902 онд байгуулагдсан)
  • Бээжингийн Политехникийн Их Сургууль (北京理工大学)
  • Бээжингийн Тээврийн их сургууль (北京交通大学)
  • Санхүү эдийн засгийн төв их сургууль (中央财经大学)
  • Олон улсын бизнес, эдийн засгийн их сургууль (对外经济贸易大学)
  • Олон улсын харилцааны их сургууль (国际关系学院)
  • Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургууль (北京科技大学)
  • Хятадын Улс төрийн шинжлэх ухааны залуучуудын их сургууль (中国青年政治学院, хууль эрх зүй, улс төрийн хичээл заадгаараа алдартай)
  • Хятадын Улс төр, хуулийн их сургууль (中国政法大学)
  • Бээжингийн Үйлдвэр худалдааны их сургууль (Бээжингийн их сургууль Технологийн)
  • Бээжингийн Гадаад Судлалын Их Сургууль (北京外国语大学, Beijing Foreign Studies University)
  • Бээжингийн Олон Улсын Судлалын Их Сургууль
  • Бээжингийн Хэл Соёлын Их Сургууль (北京语言大学, Beijing Language and Culture University)
  • Бээжингийн Барилгын Инженерчлэл ба Архитектурын Их Сургууль (北京建筑大学, Beijing University of Civil Engineering and Architecture)
  • Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (中国农业大学)
  • Бээжингийн Химийн Технологийн Их Сургууль (北京化工大学, Beijing University of Chemical Technology)
  • Бээжин хотын Хятад Анагаах Ухааны Их Сургууль (北京中医药大学)
  • Хятадын Их Сургууль, Бээжингийн Газрын Тосны Их Сургууль (石油大学, Beijing University of Petroleum)
  • Бээжингийн Шуудан, цахилгаан холбооны Их сургууль (北京邮电大学)
Цаг уурын мэдээлэл: Бээжин, өндөр 31 м (102 фут) (2008–2022 оны хэвийн, туйлын үе 2001–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 14.0
(57.2)
25.6
(78.1)
29.5
(85.1)
33.5
(92.3)
41.1
(106.0)
41.1
(106.0)
41.0
(105.8)
38.2
(100.8)
35.9
(96.6)
31.0
(87.8)
22.6
(72.7)
15.0
(59.0)
41.1
(106.0)
Дундаж дээд °C (°F) 2.3
(36.1)
5.9
(42.6)
13.9
(57.0)
21.4
(70.5)
27.8
(82.0)
31.0
(87.8)
32.1
(89.8)
31.0
(87.8)
26.8
(80.2)
19.4
(66.9)
10.6
(51.1)
3.9
(39.0)
18.8
(65.9)
Өдрийн дундаж °C (°F) −2.9
(26.8)
0.2
(32.4)
8.1
(46.6)
15.4
(59.7)
21.8
(71.2)
25.5
(77.9)
27.5
(81.5)
26.4
(79.5)
21.7
(71.1)
13.8
(56.8)
5.4
(41.7)
−1.2
(29.8)
13.5
(56.3)
Дундаж доод °C (°F) −7.0
(19.4)
−4.5
(23.9)
2.5
(36.5)
9.2
(48.6)
15.4
(59.7)
20.2
(68.4)
23.3
(73.9)
22.3
(72.1)
16.9
(62.4)
8.8
(47.8)
0.9
(33.6)
−5.4
(22.3)
8.5
(47.4)
Мин. температур °C (°F) −19.6
(−3.3)
−14.7
(5.5)
−8.1
(17.4)
0.4
(32.7)
3.9
(39.0)
11.9
(53.4)
16.0
(60.8)
14.9
(58.8)
7.6
(45.7)
−3.4
(25.9)
−10.8
(12.6)
−15.5
(4.1)
−19.6
(−3.3)
Дундаж хур тунадас см (инч) 1.5
(0.06)
7.7
(0.30)
9.7
(0.38)
24.2
(0.95)
30.3
(1.19)
76.8
(3.02)
188.0
(7.40)
117.0
(4.61)
69.8
(2.75)
28.1
(1.11)
18.0
(0.71)
1.4
(0.06)
572.5
(22.54)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) 1.2 2.5 3.3 4.6 5.5 10.0 11.1 10.5 7.7 4.8 2.7 1.0 64.9
Цастай дундаж өдөр 2.3 2.7 1.2 0.1 0 0 0 0 0 0 1.3 1.8 9.4
Дундаж харьцангуй чийгшил (%) 43 43 40 41 44 56 69 68 63 59 53 43 52
Сарын дундаж нартай цаг 190.4 182.2 227.1 243.5 263.8 208.9 177.3 203.5 201.6 194.6 169.7 190.9 2,453.5
Percentage possible sunshine 62 60 61 61 59 47 39 49 55 57 58 66 56
Дундаж хэт ягаан туяаны индекс 2 3 4 6 8 9 8 8 6 4 2 2 5
Эх сурвалж: Хятадын Цаг Уурын Алба[8][9]

Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхай, 2008 онд Бээжин-Тяньжин чиглэл нээгджээ.

Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[10] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын өмнөд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн умард өртөөнд энэ тоо харин 22 байна.

Бээжингээс төмөр замаар дотоодын томоохон ямар ч хот руу очих боломжтой. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу зорчих олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Бээжин хотын захиргааны нутаг дэвсгэр нь 16 дүүрэгт хуваагддаг.

Газрын зураг Дүүрэг/шянь Ханз Хүн ам
(2010)[11]
Талбай
(км²)
Нягтшил
(нэгж км²-т)

Дунчен
Шичен
1. Шижиншань
Чаоян
Хайдянь
Фентай
1
Ментоугоу
Фаншань
Тунжоу
Шуньи
Чанпин
Дашин
Пингу
Миюнь
Янчин
Хуайроу
Дунчен дүүрэг 东城区919,00040.622,635
Шичен дүүрэг西城区1,243,00046.526,731
Чаоян дүүрэг朝阳区3,545,000470.87,530
Хайдянь дүүрэг海淀区3,281,000426.07,702
Фентай дүүрэг丰台区2,112,000304.26,943
Шижиншань дүүрэг石景山区616,00089.86,860
Тунжоу дүүрэг通州区1,184,000870.01,361
Шуньи дүүрэг顺义区877,000980.0895
Чанпин дүүрэг昌平区1,661,0001,430.01,162
Дашин дүүрэг大兴区1,365,0001,012.01,349
Ментоугоу дүүрэг门头沟区290,0001,331.3218
Фаншань дүүрэг房山区945,0001,866.7506
Пингу дүүрэг平谷区416,0001,075.0387
Хуайроу дүүрэг怀柔区373,0002,557.3146
Миюнь дүүрэг密云区468,0002,335.6200
Янчин дүүрэг延庆区317,0001,980.0160

Өнгө бүрийн тайлбар

  •      Хуучин цагт хэрмээр хүрээлэгдэж байсан, одоо 2-р тойруугийн доторх хотын дүүрэг
  •      2-р болон 5-р тойруугийн дотор хотлодог барилгажсан дүүрэг
  •      6-р тойруугаар бөгжлөгддөг цөөн газраа барилгажсан хотын захын дүүрэг
  •      Хотоос алс дүүрэг, хөдөө газар буюу шянь (шянь гэдгийг хятад хошуу гэж ойлгож болно)
Бээжин телевизийн цамхгаас авсан: Бээжин хотын дэлгэмэл зураг (2009)

Мэдэгдсэн сурвалж

[засварлах | кодоор засварлах]
  1. "Government". Бээжин Хотын Ардын Засгийн газар. Архивласан огноо 2024-07-29. Татаж авсан: 2026-04-19.
  2. "Хятадад бизнес эрхлэх нь - Судалгаа". БНХАУ-ын Худалдааны яам. Эх хувилбараас архивласан: 2014-05-26. Татаж авсан: 2013-08-05.
  3. "Улсын долоо дахь удаагийн хүн амын тооллогын мэдэгдэл (Ду. 3)". Хятадын Үндэсний Статистикийн Товчоо. 2021-05-11. Архивласан огноо 2021-05-11. Татаж авсан: 2021-05-11.
  4. beijing.gov.cn (2026-01-22), "2025年GDP超5.2万亿 同比增长5.4% 北京首次迈入“五万亿之城”", <https://www.beijing.gov.cn/gongkai/shuju/sjjd/202601/t20260122_4455105.html> (retrieved on 2026-04-19).
  5. "Дэд үндэсний ХХИ - Дэд үндэсний ХХИ - Global Data Lab". globaldatalab.org. Татаж авсан: 2021-12-31.
  6. "Beijing", The Columbia Encyclopedia (6th ed.), 2008, <http://www.encyclopedia.com/topic/Beijing.aspx>
  7. Denis Twitchett, Herbert Franke, John K. Fairbank, in The Cambridge History of China: Volume 6, Alien Regimes and Border States (Cambridge: Cambridge University Press, 1994), p 454.
  8. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "cma graphical".
  9. "Experience Template" 中国气象数据网 (Хялбаршуулсан хятад хэлээр). Хятадын Цаг Уурын Алба. Татаж авсан: 2026-04-19.
  10. (Chinese) "北京市火车站大全" (Memento 30. Гуравдугаар сар 2006 цахим архивт) Last Accessed 8 August 2011
  11. "北京市2010年第六次全国人口普查主要数据公报". Эх хувилбараас архивласан: 2011-10-04. Татаж авсан: 2012-07-09.
 Commons: Бээжин – Викимедиа дуу дүрсний сан