Шинэ Дели
Шинэ Дели
Naī Dillī | |
---|---|
Шинэ Дели | |
Улс | Энэтхэг |
Холбооны нутаг | Дели |
Байгуулагдсан | 12 сарын 12, 1911 |
Үүсгэн байгуулагч | V Жорж |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын зөвлөл |
• Биет | Шинэ Делийн Хотын Зөвлөл |
• Дарга | Амит Ядав, ЭЗА |
Газар нутаг | |
• Нийслэл | 42.7 км2 (16.49 бээр2) |
• Байр | 10 |
Өндөр | 216 м (708.62 фут) |
Хүн ам (2011)[3] | |
• Нийслэл | 249,998 |
• Байр | 11 |
• Нягтрал | 5,900/км2 (15,000/бээр2) |
• Метро | 28,514,000 |
Иргэдийн нэршил | Деличүүд |
Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
PIN | 1100xx, 121003, 1220xx, 201313 (Шинэ Дели)[5] |
Бүсийн дугаар | +91-11 |
Улсын дугаар | DL-2X |
Олон улсын нисэх буудал | Индира Ганди нисэх буудал |
Метроны шугам | Шар шугам Цэнхэр шугам Нил ягаан шугам Ягаан шугам Нисэх буудлын экспресс шугам |
Вэб сайт | www |
Энэтхэг улсын нийслэлийг Шинэ Дели (монгол бичгээр син-э дели, Англи: New Delhi [nuː dɛli], хинд. नई दिल्ली, Орос: Нью-Дели, урдү. نئی دلی, бен. নতুন দিল্লি, панж. ਨਵੀਂ ਦਿੱਲੀ) гэнэ. Тэрбум хүнтэй улсын нийслэл гэхэд "гайхмаар цөөн" 250-хан мянган хүнтэй, 42.7 км² газар нутагтай Шинэ Дели нь албан ёсоор 1,484 км² газар, 11 сая хүнтэй Нийслэл Дели хавийн газар (өөрөөр хэлвэл Дели хот) гэх нутгийн зүүн төв хэсэгт байгаа, түүнд харъяалагдах 9 дүүргийн нэг нь юмсанжээ. Бенгалын буланы Калькуттад төвлөж байсан Энэтхэг дэх Британийн захиргаа 20-р зууны эхэнд Умар Энэтхэгийн хамгийн ач холбогдолтой хот Делид нүүн суухаар болжээ. 1911 оны 12 сарын 15-нд хэрмийн анхны чулууг тавьснаас хойш уран чамин хийцтэй олон байшин, зам, талбай, зүйлс баригдсан. Балгасны хийцэд анхаарч 1918 оноос Эдвин Лютенс, 1926 оноос Херберт Бэйкер хоёр зургийг нь урлаж ажиллажээ. 1928 онд "New Delhi" буюу «Шинэ Дели» гэж нэрийдэгдэв. Өдгөө Шинэ Дели чөлөөтэй өргөн байдал, модоор хучигдсан гудамжаараа алдартай. Мөн улсын хэмжээний олон олон барилга байгууламж босчээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Шинэ Дели – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "About Delhi". Archived from the original on 12 June 2021. Retrieved 26 November 2020.
- ↑ Amanda Briney. "Geographic Facts About New Delhi, India". ThoughtCo.com Education. Archived from the original on 28 April 2021. Retrieved 28 April 2021.
- ↑ "Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above" (PDF). Census of India 2011. Archived from the original on 26 December 2018. Retrieved 12 December 2021.
- ↑ "The World's Cities in 2018" (PDF). United Nations. Archived (PDF) from the original on 31 August 2021. Retrieved 2 September 2021.
- ↑ "New Delhi". indiapincodes.net. Archived from the original on 17 August 2022. Retrieved 17 August 2022.